Tag Archives: нийгэм

April, 2017

  • 20 April

    ШӨХТГ-аас Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хаалтын гэрээ хийхгүй байхыг анхаарууллаа

    Хэвлэл мэдээллийн байгууллагуудад Зар сурталчилгааны хууль болон  Сонгуулийн хуулийг зөрчихгүй байх талаар зөвлөмж өглөө ШӨХТГ-аас мэдээллийн вэбсайт, сонин, ФМ радиогийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, цаашид хууль бус зар сурталчилгаа түгээхгүй байх, сонгуулийн хуулийг зөрчихгүй байх талаар зөвлөмж өглөө. Уулзалтад ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцлоо. Сонгуулийн хуулийг зөрчихгүй …

  • 20 April

    Хотын дарга Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө. Айлчлалын зорилго, ач холбогдлоос эхлээд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын зорилгын талаар ярилцав. Улаанбаатар хот гадаад харилцаагаа хөгжүүлж, Зүүн хойд Азийн хотуудтай харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгааг хотын дарга онцоллоо. Токио хоттой ч өмнө нь тогтоосон харилцаагаа өргөжүүлж, шинэ хотын даргатай уулзан, хоёр хотын хамтын …

  • 20 April

    Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган боллоо

    Өнөөдөр Монголын залуу захирлуудын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран “Эдийн засагт залуучуудын оролцоо” уриан дор бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Хэдийгээр бизнес эрхэлж буй залуучуудад тулгамдаж буй асуудал олон байдаг ч эерэг өнцгөөс харж, байгаа боломждоо тулгуурлан ирээдүйн хөгжил өөд тэмүүлж, нэгдэж, санал дэвшүүлж, бодлогын томоохон баримт бичгийг бий болгохын тулд өнөөдөр тэд энэхүү чуулганыг зохион байгууллаа гэсэн …

  • 20 April

    Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” 2017 оны 4 дүгээр сарын 28-нд Төрийн ордонд болно. Зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн Газар, Барилга, Хот  Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын Хөгжлийн Төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр Нийтийн аж ахуйн зөвлөгөөн 4-р сарын 29-нд Барилгын Хөгжлийн Төвд, …

  • 20 April

    Шүд эрүү нүүрний эмнэлэг шинэ өргөтгөлийн байртай боллоо

    АШУҮИС, НАСС-ийн Шүд эрүү нүүрний эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлт өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээж хэлсэн үгэндээ, Нүүр ам судлалын сургуулийн Шүд эрүү нүүрний эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлснээр эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох нүүр, амны хөндийн өвчлөл буурахад тодорхой хувь нэмэр оруулах болно. Иргэд маань шүд, амны хөндийн өвчнөөс сэргийлснээрээ бусад олон өвчнөөр өвчлөхгүй байх, тухайлбал бөөрний …

  • 20 April

    Б.Цогтгэрэл:Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн ая тухыг нэн түрүүнд хангах ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах үүднээс шат дараатай арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа билээ. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээвэр, зам, барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор Хөшигийн хөндий дэх Шинэ нисэх онгоцны буудалд  ажиллалаа. Энэхүү арга хэмжээнд …

  • 20 April

    Элэгний С вирусын “Харвони” эмийг үнэ төлбөргүй эмчлэх төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхийг“Гилеад Саинсис” компанид хүсэлт тавилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-ын “Гилеад Саинсис” компанийн Ази, Номхон далайн орнууд хариуцсан захирал Бен Кемарк, “ЛФАзиа” компанийн дэд захирал Петер Инг, тус компанийн Монгол Улсыг хариуцсан менежер Самсон Чой, бүс нутаг хариуцсан менежер Данни Чинг нарыг хүлээн авч уулзлаа. “Гилеад Саинсис” компани Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, элэгний С вирусийг устгах үйлчилгээтэй “Харвони” эмийг нэн хямд үнээр …

  • 20 April

    Ц.Элбэгдорж:36 хуулийг УИХ-аар батлуулсны дийлэнх нь шударга ёс, хуулийг засаглалыг тогтоох, авилгагүй нийгмийг бий болгоход чиглэсэн байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвийн дор өнөөдөр МҮЭСТО-ны хурлын танхимд зохион байгууллаа. Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцов. Монгол Улсын …

  • 20 April

    Батлан хамгаалахын сайд хариуцлага тооцох хугацаатай үүрэг өглөө

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ даргалан явуулав. Сайдын зөвлөлийн хуралдаанаас Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох  хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож …

  • 20 April

    Тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Үүнтэй холбогдуулан: –  Илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийн, зөрчлөө давтан гаргахгүй байх, энэ онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах тайлангийн үнэлгээнд хангалттай буюу түүнээс дээш үнэлгээ авсан байх –  Энэ онд бүх сонгон шалгаруулалтыг цахимаар зарлах –  …

  • 19 April

    Экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэв

    Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар иргэн Б нь экспортын гэрчилгээ болон бусад  холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг гүзээг дугуйндаа нууж улсын хилээр гаргахыг завдсаныг илрүүллээ. Түүнчлэн иргэн Ц нь экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан. Иргэн А экспортын гэрчилгээгүй, …

  • 19 April

    Жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөр болгон зарлалаа

    Улаанбаатар хотын хөрс, ус, агаар, орчны бохирдол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөр болгон зарлалаа. Түүнчлэн нийслэлийн “Хөрс хамгаалах” өдрийг жил бүр тогтмол тэмдэглэж, нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж, ажиллах аж. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдээс Нийтээр …

  • 19 April

    Царцаж гацсан “Цахим эрүүл мэнд”, цавчаа хийсэн Метронетворкс

    Монголчууд бид “Цахим эрүүл мэнд” гээч төслийн тухай сонсоод лавтайяа 5 жил өнгөрч байна. Гэхдээ өнөө хэр нэрийг нь сонссон болохоос нүдээр үзэж, гараар тэмтэрч, үр шимийг нь хүртэж, ач тусыг нь амссан хүн ер үгүй. Түүх сөхье…Манай улс иргэдийнхээ өвчний түүхийн талаар мэдээллийн сантай болох, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг орчин үеийн жишиг шаардлагад нийцүүлж, олон улсын чиг хандлагатай …

  • 19 April

    Хичээлийн давтлаганд сууна гэж гэрээсээ гараад сураггүй болжээ

    Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн ор сураггүй алга болжээ. Тэрбээр энэ сарын 15-нд буюу хагас сайн өдөр сургуульдаа давтлаганд сууна гэж гараад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа аж. Б.Дэлгэрмөрөн нь гэр, сургуулиас өөр тийш явдаггүй, хичээлээ ч тасалдаггүй хүмүүжилтэй хүүхэд гэнэ. хүүхдийн өмсөж гарсан куртка  Одоогоор цагдаад мэдэгдсэн байгаа бөгөөд харсан үзсэн, уулзсан хүн байвал дараах утсанд …

  • 19 April

    Байгалийн барагшуныг экспортлохыг хориглолоо

    Байгалийн барагшун экспортлохыг хориглов Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 дугаар тушаалаар 5 жилийн хугацаагаар байгалийн барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар экспортлохыг хориглолоо.  2014 онд түүхий барагшуныг 5 жил экспортлохыг хориглосон ч 2016 оны дөрөвдүгээр сард энэ шийдвэрийг хүчингүй болгож, зөвхөн 2016 онд л гэхэд 2,335 тонн түүхий барагшуныг экспортлосон мэдээ байна. БОАЖЯ-ны захиалгаар МУИС-ийн эрдэмтэн судлаачид …