“Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-өөр өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг нийслэлийн Засаг даргын санаачлагаар БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшуулсан. Тэгвэл эдгээр иргэнийг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан үдэж, гаргалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд …
Tag Archives: нийгэм
March, 2017
-
30 March
Хотын дарга Синьхуа агентлагт цаг үеийн асуудлаар ярилцлага өгөв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр БНХАУ-ын хэвлэл мэдээллийн Синьхуа агентлагийн сурвалжлагчтай уулзаж ярилцлага өглөө. Хотын дарга С.Батболд Синьхуа агентлагийн Монгол дахь сурвалжлагч Жөн Чуанд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
30 March
Агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаараа агаар орчны бохирдлыг бууруулах талаар зөвлөмж гаргасан …
-
30 March
ХААН банкны карт болон юнителийн сим карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжтой
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон. Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 86 чиглэлд 929 их, дунд багтаамжийн …
-
30 March
УИХ-ын гишүүн Н.Учрал шилдэг эмч нарыг шагналаа
Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Н.Учрал гишүүний хувьд өмнө нь тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилчдын баярын хуралд оролцон эмчийн ажлын ёс зүйн чиглэлээр лекц уншихын зэрэгцээ ажил үйлсээрээ манлайлсан гурван эмчийг Байгаль нуур-Итгэлт хамбад аялах эрхийн бичгээр шагнасан билээ. Тэгвэл өнөөдөр СХД-ийн нэгдсэн эмнэлгийн шилдэг эмч нарын багийг …
-
30 March
НИТХ-ын 8 дугаар хуралдаан эхэллээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулна. Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх …
-
30 March
Газраа чөлөөлсөн иргэдийн байрны түлхүүрийг ирэх сарын 5-ны өдөр гардуулан өгөхийг үүрэгдлээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга М.Ганбаатар, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров, төсөл хэрэгжүүлэгч “Гранд Лайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Мөнхцэцэг болон холбогдох албаны хүмүүс хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүрэв. Баянзүрх дүүргийн 12-р хороонд дахин төлөвлөлтийн төсөл дээр шалгарсан “Гранд Лайн” ХХК нь ажлаа “Бэрэн” ХХК-д шилжүүлснээр иргэд, …
-
30 March
Өнгөрсөн онд 730 орчим мянган иргэн төр, засагт ханджээ
2016 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 729 645 иргэн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 716 775 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн нь 98.2 хувьтай байна гэсэн үг юм. 65 316 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 2583 өргөдлийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Санхүүгийн дэмжлэг, гэр, орон сууц хүссэн, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, …
-
30 March
Хөвсгөл нуурын баруун эргийн хэрэглэгчдийг байнгын эрчим хүчээр хангана
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай Эрчим хүчний сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчээр холбохыг үүрэг болголоо. Үүнийг богино хугацаанд гүйцэтгэж, 2017 оны зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтад хүлээлгэж өгөхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд …
-
30 March
Стандартын шаардлага хангахгүй мотоцикль импортлохыг хориглох талаар санал боловсруулахыг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32100 зам, тээврийн осол гарч, 1289 хүн гэмтэн, 558 хүн нас барж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн онд гэхэд л амиа алдсан хүмүүсийн 73.5 хувь буюу 352 нь орон нутагт байсны 136 нь жолооч, 149 нь зорчигч байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод нас барсан 127 …
-
30 March
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8013 га газрыг өмчлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2017 онд гэр бүлийн зориулалтаар нийт 8013.52 га газрыг, аж ахуйн зориулалтаар 39.39 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын 17 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 74 хувийг шинээр өмчлүүлэх, 9 хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын 88 хувийг төмс, …
-
30 March
Нисэх онгоцны шинэ буудлын талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргав
Олон улсын онгоцны шинэ буудлын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хариуцах Ашиглалтын өмнөх нэгж байгуулан ажиллуулах, үүнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын шууд харьяа алба, байгууллагуудын орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож, шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгалаа. Буудлын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, гэрчилгээжүүлэх, буудлын эзэмшилд олгосон тусгай хэрэгцээний газрыг Иргэний …
-
30 March
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
2017 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Ерөө …
-
29 March
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримтлаагүйгээс осол гарчээ
Сонгинохайрхан дүүргийн 32–р хорооны нутаг дэвсгэрт мах боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “Монгол эко мах” ХХК-ийн үйлдвэрт ашиглагддаг уур үүсгэгч зууханд осол гарчээ. Мэдээллийн дагуу тус үйлдвэрт гарсан ослын байдалд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр газар дээр нь үзлэг шалгалт хийлээ. Монгол эко мах ХХК нь 2011 онд ашиглалтад орсон ба мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мах …
-
29 March
Цагдаагийн албан хаагчид Сансарын Баянцээлийн гудамжинд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна
Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжинд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтээс санаачилан “Баянцээл дэх цагдаагийн хэсэг” байгуулж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Баянцээлийн гудамжинд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, баар цэнгээний газрууд ихээр төвлөрсөн эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүнд гэмт хэрэг, зөрчил олноор гардаг. Тиймээс тус гудамж, орчмын газарт иргэдэд цагдаагийн байгууллага хүрч ажиллах …