Tag Archives: нийгэм

September, 2017

  • 1 September

    Сургууль, цэцэрлэгийн орчимд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

    Есдүгээр сарын нэгэн буюу өнөөдөр ЕБС, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. Нээлтийн үеэр нийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Иймд жолооч …

  • 1 September

    Өнөөдрөөс төв зам дээр зүүн эргэж болно

    “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны есдүгээр сарын 1-ний …

  • 1 September

    Хичээлийн шинэ жил эхэллээ

    Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил  эхэлж байна. Хичээлийн жилийн эхний хичээлийг “Эх хэлээ дээдэлье” сэдвийн дор явагдана. Энэ өдөр улсын хэмжээнд 73 мянга 500 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа аж. Төрийн болон хувийн нийт 789 ерөнхий боловсролын сургуульд 575 мянга гаруй  хүүхэд суралцана.Өнөө жил төсвийн хөрөнгөөр 17 сургууль, концессын …

August, 2017

  • 31 August

    АШУҮИС-ийн Амгалан дахь өргөтгөл ирэх онд ашиглалтад орно

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.  Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Амгалан/-нд байрлалтай, 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оноос барьж эхэлсэн.Цогцолбор ашиглалтад орсноор …

  • 31 August

    Монголчууд Аргентин улс руу визгүй зорчино

    Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд хилээр орж, гарах болон зорчих, дамжин өнгөрөхдөө нэвтэрсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд визгүй зорчих юм. Нөгөө талын Засгийн газар зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд иргэд …

  • 31 August

    Суданд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ёслол болов

    Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагааны долоодугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн, үдэж мордуулах үйл ажиллагаа боллоо. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх гэж буй алба хаагчдадаа хандаж ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох “Эх орон, төр засаг, цэргийн дээд командлалаас хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар ухамсарлан, бүс …

  • 31 August

    Хотын дарга замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөв

    Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нийслэлийн удирдлагууд онцгой анхаарахыг хэлээд, 9 дүгээр сард хийгдэх ажлуудыг дурдлаа. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийг бууруулахын тулд замын өргөтгөл хийнэ. Зүүн 4 замын буцаж эргэдэг эгнээг өргөтгөнө. Мөн Дөлгөөн нуурын уулзвар, 3 дугаар сургуулийн уулзварт эгнээний өргөтгөлийн …

  • 31 August

    Маргааш эцэг эхчүүд эргүүлд гарна

    Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, НИТХ, Нийслэлийн Боловсролын газар хамтран эцэг эхийн эргүүлийг энэ жил есдүгээр сарын 1-нээс эхлэн гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Есдүгээр сарын 1-нд эцэг эхийн эргүүлийг гаргаагүй сургуулиудад хуулийн дагуу хариуцлага тооцож, олон нийтэд зарлах юм байна. Урд жилүүдэд зарим сургуулиуд гаргахгүй хайнга хандах тохиолдлууд гарч байжээ. Эцэг эхийн эргүүлүүд энэ жил шүгэлтэй байна. Урд …

  • 31 August

    М.Гантулга: Судалгаанаас харахад 10-29 насны хүмүүсийн дунд амиа хорлолт өсч байна

    Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын сургалт судалгааны төв “Амиа хорлолттой холбоотой анхны суурь судалгааны  дүнг өнөөдөр танилцууллаа. Судалгааны дүнгээс харахад өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харилцаа, сурган хүмүүжүүлэгчдийн шударга бус харилцаанаас болж сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байгаа бөгөөд сүүлийн үед өсөх хандлагатай байгаа учраас холбогдох газрууд анхаарал хандуулах шаардлагатай байна гэдгийг онцолсон.Энэ талаар Судалгааны багийн удирдагч, …

  • 31 August

    Эрээнд монгол иргэдэд хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх төв нээгджээ

    БНХАУ-ын Эрээн хотод зорчиж буй монгол иргэд Хятадын хууль тогтоомжийг мэдэхгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал цөөнгүй гардаг.Иймд Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас санаачлан Эрээн хотын Ардын Засгийн ордны Хууль зүйн товчооны дэмжлэгтэйгээр монгол иргэдэд зориулсан хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх төвийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нээн үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Тус төвд монгол хэлтэй, …

  • 31 August

    Ял шийтгэлгүй тодорхойлолтыг Цагдаагийн байгууллагаас авах шаардлагагүй боллоо

    Өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан иргэний ялтай байдал гэж байхгүй болсон билээ. Хууль зүйн сайдын 2017-07-р сарын 21 ний өдрийн А/195 тушаалаар “Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам” гаргаад байгаа юм. Энэхүү журамд Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т …

  • 31 August

    Дэлхийн аварга Д.Сумъяагийн ялалтын талаар хэн хэн юу хэлэв

    Унгарын нийслэл Будапешт хотноо жудо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дахь өдрөө үргэлжилж байна. Жудо бөхийн  насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн жудо бөхийн 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа аваргын төлөө Японы  бөх Ёшида  Цүкасатай 14 минут  барилдаан хийж  вазари үнэлгээгээр ялалт байгуулж алтан медалийн эзэн болсон юм. Ингээд түүний ялалтын талаар хэн хэн  юу хэлснийг хүргэж байна. …

  • 31 August

    Зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ

    Дорноговь аймагт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал “Айраг сумаас хойш зургаан км-т, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозам дээр “Hоwо” автомашины хойноос “Toyota Crown” автомашин мөргөжээ. Уг ослын улмаас Сайншанд сумын харъяат 41 настай эрэгтэй Б, 46 настай эмэгтэй С, зургаан настай эрэгтэй Б нар нас барсан байна. Осол хэргийг тус аймгийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хичээлийн шинэ …

  • 31 August

    Маргаашаас эхэлж хүссэн газраараа зүүн гар тийш эргэж болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  өнөөдөр  Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болох шийдвэрийг цуцалж  байгаагаа  автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Хотын дарга С.Батболд”Өнгөрсөн хугацаанд автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн зүгээс олон ажлыг хийсэн. Үүний нэг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зүүн эргэх асуудлыг бид туршиж үзлээ. Мэдээж, дэлхийн хотуудын туршлага …