“32-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын даланг сэтэлж, авто машины засвар үйлчилгээ явуулж, хөрсний бохирдол үүсгэж байна” гэх мэдээллийн дагуу НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ажиллаж, үйл ажиллагааг зогсоох тухай албан шаардлага хүргүүллээ. Тус иргэд ямар нэгэн зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулж байжээ. Өнөөдөр НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын …
Tag Archives: нийгэм
March, 2017
-
23 March
Улаанбаатар хотын Захирагч Европын хотуудаар айлчилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын хотуудад хийх айлчлалаа өчигдөр Варшав хотоос эхлүүллээ. Хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч, Унгар Улсын өргөмжит консул Ч.Гантулга, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар багтсан байна. Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх, зарим томоохон хоттой Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын …
-
23 March
ШӨХТГ, ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг алба харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг албаны дарга Игорь Юрьевич Артемьевын урилгаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва тэргүүтэй албаны хүмүүс 2017 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Москва хотод айлчилаа. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг албаны дарга Игорь Юрьевич Артемьев зөвлөлийн гишүүдийнхээ хамт ШӨХТГ-ын дарга Б.Лхагва тэргүүтэй төлөөлөгчдийг байгууллагадаа хүлээн авч 2 байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т …
-
23 March
Дэлхийн Дауны өдрийг тэмдэглэв
Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан Австрали, Бразил, Израиль, Канад, Катар, Люксембург, Монгол Улс, БНСУ, Польш, ИБУИНВУ, Сингапур, Энэтхэг, Япон улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын холбоо”, “Inclusion International”, “Даун синдром интернэшнл” ТББ-аас хамтран НҮБ-ын Төв байранд олон улсын бага хурал зохион байгуулав. Уг хурал “My voice, my community – Enabling people with Down …
-
23 March
Жилд сүрьеэгийн 4000 гаруй тохиолдолд бүртгэгдэж байна
-Улсын хэмжээнд жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдолд бүртгэгдэж байна- Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний …
-
23 March
Д.Готов:Дарханы замыг 50-60 жилийн эдэлгээтэй нэгдүгээр зэргийн зам болгоно
Хөдөлгөөний эрчим ихтэй Улаанбаатар-Дархан чиглэлийн 230 км авто замыг шинэчлэх ажлыг энэ хавраас эхлүүлэхээр болсон талаар Зам, Тээврийн хөгжлийн яамнаас мэдээллэсэн. Бид энэ талаар Зам, Тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбатын зөвлөх, Шинжлэх ухааны доктор Д.Готовтой ярилцлаа. -ХОНОГТ ДУНДАЖААР 3800-4000 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧДОГ- -Хамгийн их осол аваар гардаг Дархан чиглэлийн замыг шинэчлэх болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? -Авто зам барих, …
-
23 March
Онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна
Баянхонгор аймагт их хэмжээний цас орж буйн улмаас цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан гуравдугаар сарын 22-ны 08:00 цагаас 24-ны өдрийн 09:00 цаг хүртэл Баянхонгор аймгаас хот хооронд болон хөдөө орон нутаг, сумд руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Тиймээс иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол ойрын замд зорчихгүй …
-
23 March
Өнөөдөр гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна. Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
23 March
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
2017 оны гуравдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, …
-
22 March
Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд оллоо
Баруун аймгуудын нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орсны улмаас төөрч алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас мал тууж авчирахаар яваад сураггүй болсон иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар, мөн аймгийн Тариалан сумын “Шар бүрдийн хөдөө” гэдэг газраас …
-
22 March
Наурызын баярыг тохиолдуулан Нийслэлийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсын нийт казах иргэд ээ! Урин хаврын энэ сайхан өдрүүдэд учран золгож буй өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн их баяр Наурызыг тохиолдуулан Баян-Өлгий аймаг болон нийслэл Улаанбаатар хот, бусад аймаг, хот суурин газарт оршин сууж буй нийт казах иргэд Та бүхэнд Улаанбаатар хотын оршин суугчдын өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ам бүлээрээ, хотол олноороо энх мэнд, аз жаргалтай, …
-
22 March
Ц.Элбэгдорж: Хаврын баяр гэдэг бол сайхан цаг ирж байгааг бэлгэддэг баяр юм
Казах зоны хаврын баяр, Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмад эрдэмтэн, багш Кылышийн Аксолтаныд зочиллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт казах түмэнд хандаж хэлэхдээ “Өнөөдөр Наурызын баяраа тэмдэглэж байгаа нийт иргэддээ, казах түмэндээ хаврын баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Баян-Өлгий аймаг болон Монгол нутгийн газар бүр амьдарч, ажиллаж байгаа казах иргэд маань өнөөдөр …
-
22 March
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Нийслэлийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор олон нийтийн өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал …
-
22 March
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг боллоо
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу өнөөдөр орон даяар “Газар …
-
22 March
450 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө
“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх ээлжит өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбар болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулагдсан өдөрлөгийн хүрээнд нийт 450 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ …