Tag Archives: нийгэм

August, 2017

  • 26 August

    Банкууд нийт 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

    2017 оны долоодугаар сарын байдлаар банкууд нийт 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон тухай Монголбанкнаас мэдээллээ.  Ингэснээр нийт 4.186 их наяд төгрөгийн ипотекийн зээл гарч, зээлд хамрагдсан иргэдийн тоо 92.1 мянга болжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 96.4 хувь нь хэвийн, 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байгаа аж.  Харин зээлийн дундаж хугацаа нь 11 жил, …

  • 26 August

    Өнөөдөр тэгш дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу  Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцоно, харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин маргааш 08.00-20.00 цагийн хооронд зуны …

  • 25 August

    Дамжин өнгөрч буй нислэгийн тоо өсчээ

    Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Агаарын тээвэр эрчимжиж, нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хэрээр агаарын зайн багтаамж болон нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах зорилт  амжилттай хэрэгжиж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ оны …

  • 25 August

    Дорноговь аймгийн 7.6 км автозамыг асфальтаар хучих ажил эхэлжээ

    Дорноговь аймгийн Сайншанд хотын төвийн засмал замыг шинэчилж шинэ зам барих ажил энэ сарын 10-наас эхэлжээ. Уг замын ажил нь нийт 7.6 км авто замыг асфальтаар хучих тендерт шалгарсан “NHDK” ХХК гүйцэтгэж байна. Харин туслан гүйцэтгэгчээр орон нутгийн өмчит зам засварын “АЗЗА” компани ажиллаж байгаа  аж. Замын ажилд зориулж орон нутгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг хуваарилсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг …

  • 25 August

    Цэцэрлэгийн цахим элсэлт нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа

    2017-2018 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн 7 дугаар сарын 25-наас өчигдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг хүртэл явагдаж дууссан. Өнөөдөр өглөө 10 цагт цахим элсэлтийн ажиллагаа нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39 мянга 400 орчим 2 настай хүүхэд байгаагаас 22 мянга 600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 11 мянга 700 орчим …

  • 25 August

    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж байна

    АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Цаашид сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болсон байна. Ингээд АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн талаар  мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогтоос тодрууллаа -60 тэрбумтай холбоотой хэргийн шалгаж байгаа юу? -Эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалж, 60 тэрбум төгрөг босгох асуудалтай хэргийг  2016 оны наймдугаар сард  нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Харин Улсын ерөнхий прокурор орлогч өнгөрсөн  долдугаар …

  • 25 August

    А.Санжмятав: Зээлээ төлж чадахгүй багш нар шүүхэд дуудагдаж байна

    “Монголын залуу багш нарын холбоо”, “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос мэдээлэл хийлээ. Боловсрол Судлалын доктор А.Санжмятав “Бидний гол зорилго бол Монголын 40000 гаруй багш нарын цалинг нэмэгдүүлье гэсэн хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн.  Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шаардлагын хариу дөнгөж сая ирлээ. Энэхүү хариунд  УИХ-ын намрын чуулганаар  хэлэлцэх 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд төрийн нийт албан хаагчийн цалин хөлсийг улс орны төсөвт дарамт учруулахгүйгүйгээр нэмэгдүүлэх …

  • 25 August

    Р.Билгүүн:Бичиг баримтыг дутуу, эсвэл хууль бусаар бүрдүүлсэн бол виз, визийн зөвшөөрөл олгохгүй

      Гадаадын иргэн, харьяатын газар, Gogo мэдээний агентлаг хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах, нээлттэй мэдээллээр хангах зорилгоор цуврал ярилцлагуудыг бэлтгэн уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан “S” буюу суралцах зорилгоор Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн …

  • 25 August

    Цэцэрлэгийн цахим элсэлтийн хариу мессэж ирж эхэллээ

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хоёр настангуудын цахим элсэлт өнөөдөр 10:00 цагаас эхлээд байна. Хүүхдээ бүртгүүлсэн бол гар утсанд тань “Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад … дугаартай таны хүүхэд сонгогдсон тул …-р цэцэрлэг дээр очиж бүртгэлээ баталгаажуулна уу” гэсэн мессэж очиж эхэллээ. Хэрэв танд ийм мессэж ирсэн бол баталгаажуулалтаа цэцэрлэг дээр нь очиж хийх юм байна. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Хүүхдийн …

  • 25 August

    Хөвсгөлийн иргэд хотынхны хаясан хогийг цэвэрлэхэд дөрвөн сарын хугацаа зарцуулж байна

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, улс төрийн өнөөгийн байдал болон салбарынхаа тулгамдсан асуудлаар илэн далангүй ярилцсаныг хүргэж байна.  -Ярилцлагаа өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас эхэлье. УИХ, Засгийн газрын гишүүний хувьд өнөөдрийн үйл явцыг хэрхэн харж байна вэ? -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж дууссан. Улс төрийн намууд сонгууль үр дүнгийн талаар тодорхой дүгнэлтүүдээ гаргахыг оролдож байна. Гаргах нь …

  • 25 August

    Айлуудын халаалтыг 9 дүгээр сарын 15 албан байгууллагынхыг 10 дугаар сарын 1-нээс өгнө

    Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.  Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулснаар нийслэлд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нийт 1,225 арга хэмжээ төлөвлөж, өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Айл өрхүүдийн халаалтыг 9 дүгээр сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгнө. 2017-2018 …

  • 25 August

    Амралтын өдрүүдэд тэгш сондойгоор явна

    Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол энэ дугаар сарын 19, 26-ны Бямба гарагуудад, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин энэ дугаар сарын 20, 27-ны Ням гарагуудад 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно. Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын …

  • 25 August

    Цэцэрлэгийн шинэ элсэгчдийн онлайн сугалааг өнөөдөр явуулна

    Энэ жил цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдүүдийг цахимаар  бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар 22.260 хүүхдийг цахимаар бүртгүүлээд байгаа аж. Эцэг, эхчүүд tsetserleg.ulaanbaatar.mn сайтын нүүр хуудсанд байрлах графикаас оршин сууж буй дүүрэг дэх цэцэрлэгийн бүртгэлд хэчнээн хүүхэд бүртгүүлснийг мэдэх боломжтой бөгөөд хүснэгтэд хамран сурах тойргийнхоо цэцэрлэгийг бичиж, элсүүлэх хүүхдийн тоог харах боломжтой. Өнөөдөр 10-12 цагийн хооронд элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн …

  • 24 August

    Налайхыг бие даасан хот болгох хүсэлтийг дүүргийн иргэд тавилаа

    УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх УИХ-ын Тамгын газраас томилогдсон Эдийн засгийн байнгын хорооны баг бүрэлдэхүүн өнөөдөр Налайх дүүрэгт ээлжит хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Налайх дүүргийн  Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын дарга Б.Нэргүй болон дүүргийн иргэд, хөдөлмөрчид оролцов.Хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан хөтөлж, байнгын хорооны зөвлөхүүд хуулийн төслийн танилцуулгыг …

  • 24 August

    УИХ-ын гишүүн Н.Учрал “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өнөөдөр  “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч болон Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг санаачлагчийн хувиар хүлээн авч уулзаж байгаагаа илэрхийллээ.Тэрбээр мөн “Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр нэгдсэн нь зөвхөн та бүхний асуудал биш. Та бүхэн ард түмний хүүхдийг …