Tag Archives: нийгэм

August, 2017

  • 23 August

    Голуудын усны түвшин 25-75 см-ээр нэмэгджээ

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хэнтий нуруунаас усжих Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 25-75 см-ээр нэмэгдсэн бол Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлээд байгаа аж. Иймд голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжимж, …

  • 23 August

    Туул голын эрэг дагуу урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулжээ

    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс наймдугаар сарын 01-18-ний өдрүүдэд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж амралтын газруудад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт-шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд 25 амралтын газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл хүргүүлэн биелэлтийг тооцож ажилласан байна. Мөн хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг …

  • 23 August

    Жуулчид гэмт халдлагад өртсөн тохиолдол 33,3 хувиар буурчээ

    Улаанбаатар хотод гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан “Оюутан цагдаа-2017” арга хэмжээ амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд бусдыгаа манлайлан, идэвх зүтгэл гарган ажилласан 7 оюутанд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны шагнал гардуулсан байна. Оюутан …

  • 23 August

    Манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээвэр 18 хувиар өсчээ

    Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос Дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулсны үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тухайлбал, Хятадаас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг 4 дахин нэмэгдсэн байна. Энэ нь дамжин өнгөрөх …

  • 23 August

    Он гарсаар гол усанд золгүй байдлаар 91 хүн амь насаа алджээ

    Он гарсаар улсын хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослын золгүй тохиолдол 16 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаа гарчээ. Гол усанд золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсан байна.  Үүний 13 нь бага насны хүүхэд байгаа аж. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар /уурхайн хиймэл нуурын усанд малчин Л …

  • 23 August

    3-5 настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна

    Энэ хичээлийн жилд тухайн дүүргийнхээ хамран сурах тойргийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 3-5 насны хүүхдүүдийн бүртгэлийг цэцэрлэг тус бүрт хийж байгаа. Бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Харин өнөөдөр 3-5 насны хүүхдүүдийн бүртгэл  дуусна. Цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэж байгаа билээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний шөнийн 23:59 цаг …

  • 23 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 23-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 13, 14, 17-р хороо Яргайт, Хандгайт, Хайлааст, Дамбадаржаа, Сэлх орчмоор, 7-р хороолол, 102-р сургууль орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 15, 16-р хороо Согоотын 5, 6, 9, 26, Жаргалантын 23, 24-р гудамж 22:00-09:00 цагт: 7, 10, …

  • 23 August

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын  ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд …

  • 22 August

    Зүүн гар тийш эргэх эсэхийг иргэдээс асууна

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн  талаар мэдээлэл сонсов. Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай үе юм байна. Энэ …

  • 22 August

    Хөвсгөл, Ховд, Увс аймгийн зарим сумдад нойтон цас орж байна

    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд өчигдөр шөнө дундаас хойш орсон нойтон цас үргэлжлэн орж байгаа ажээ. Энэ талаар Ус цаг уур орчны шинжилгээний газраас тодруулахад “Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Ховд, Увс аймгийн зарим сумдад нойтон цас орж байна” гэв. Мөн ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар хур тунадастай сэрүүн байх төлөвтэй байгаа тул малчид иргэдэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг анхаарууллаа. 2017 оны 8 дугаар …

  • 22 August

    Ц.Насантогтох: Засгийн газар гаргасан шийдвэрээ эргэн харах хэрэгтэй

    Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтыг татан буулгах шийдвэр гаргасантай холбоотойгоор тэнд ажиллаж байсан ажил үйлчилгээ эрхлэгчид, жолооч нарын төлөөлөл эсэргүүцэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын тэргүүн Ц.Насантогтох “Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутагт байрлах “ЦАГААН ХАД” гаалийн хяналтын бүсийг 2006 оноос Гашуун Сухайт боомтоор Таван …

  • 22 August

    Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын газар чөлөөлөлт хийгдэж байна

    БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Нийслэлийн Газрын алба болон Баянзүрх дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна. Уг авто замын нөлөөлөлд нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй …

  • 22 August

    Зайсан дахь KFC-ийн урд замыг хааж, засварын ажил хийж байна

    Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд Уулын арын авто замтай холбодох 2.4 км замуудын суурь, хучилтын ажил хийгдэж байгаа. Зам засварын ажилтай холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 08 дугаар сарын 24-ны 23:00 цаг хүртэл KFC сүлжээ их дэлгүүрийн урд замын хөдөлгөөнийг хаажээ. Иймд жолооч нарыг дээрх …

  • 22 August

    Ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орно

    Өнөөдрөөс ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24,25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн …

  • 22 August

    МИАТ компанийнхан агаарын хөлөг угсарч эхэлжээ

    Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөл өчигдөр хуралдаж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үзлэг шалгалтын бэлтгэл болон ТВС-2МС онгоцыг МИАТ компанийн засвар үйлчилгээний газарт угсрах, үйлдвэрлэх зардлын талаар хэлэлцжээ. Хурлаас шинээр угсарч буй ТВС-2МС онгоцонд тавих хөдөлгүүр, эд анги, шаардлагатай сэлбэг хэрэгслийг санхүүжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамирт даалгасан байна. Түүнчлэн агаарын хөлгийг технологи, норм стандартын …