Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр эхэллээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Их хотын жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Tag Archives: нийгэм
October, 2016
-
19 October
“Эрдэнэт”-ийн 51 хувьд төрийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томиллоо
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг өчигдөр зарлаж, тус үйлдвэрийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төрөөс төлөөлөх ТУЗ-ийн гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга …
-
18 October
ГХ-ны яамны мэдээллийн цагаар ЗГ-ын байгуулагдсанаас хойших 100 хоногийн хугацаанд хийсэн ажилуудыг танилцуулав
Гадаад харилцааны яамны “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Засгийн газрын эхний 100 хоногийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хийж хэрэгжүүлсэн голлох ажлууд болон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын талаар мэдээлэв. Түүнчлэн айлчлалын хүрээнд болсон “Монгол-Японы худалдаа, эдийн засгийн форум”-ын талаар танилцуулав. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн …
-
18 October
Шуурхай мэдээ:Жолооч зорчигчдын анхааралд
Дархан-Уул аймаг, Орхон аймгийн нутгаар хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурч замын үзэгдэх орчин хязгаарлагдсан, замын нөхцөл хүндэрснээс Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шийдвэрээр тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг замын нөхцөл сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар боллоо. Иймд жолооч, зорчигч нар тухайн чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна. Мөн Архангай аймгийн нутаг “Хануйн” гүүрнээс Завхан аймгийн …
-
18 October
Дэлхийд байхгүй өндөр үнээр үйлчилгээ үзүүлдэг манай үүрэн холбооны компаниуд өндөр орлоготой ажилладаг
-Харилцаа, холбооны салбарын нийт орлогын дийлэнхийг үүрэн холбооны компаниудын орлого бүрдүүлж байна- Шуудан, харилцаа, холбооны салбарын компаниуд энэ оны эхний гурван улиралд 572 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Он гарсаар дээрх салбарын орлого улирал бүр өссөн үзүүлэлттэй байсан байна. Зөвхөн сүүлийн улиралд л гэхэд нийт орлого нь 208.6 тэрбум төгрөг байсан нь 36 хувийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь өмнөх улирлаасаа …
-
18 October
Тээврийн хэрэгслийн хорт утааг бууруулах арга хэмжээ авна
Зам, тээврийн хөгжлийн яам хорт утаа их хэмжээгээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, үзлэг, үйлчилгээг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ. Ингэснээр дээрх асуудлыг цэгцэлж, нийслэлийн утааг бага ч болов бууруулах ач холбогдолтой гэдгийг тус яамныхан хэлж байна. Том оврын их багтаамжийн автобус болон тээврийн хэрэгслийн утаа, тортгийн хэмжээ их байгаа талаар иргэдээс байнга санал, гомдол ирж байгаа …
-
18 October
70 мянган оюутанд сургалтын төлбөрийн зээл олгоно
Монгол Улсын Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай Оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргаад байна. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангийн нээлт өнөөдөр /2016.10.18/ Багшийн хөгжлийн ордонд боллоо. Сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах бөгөөд зээлийг арилжааны банкнууд олгоно. Ингэхдээ Оюутны хөгжлийн зээлийг …
-
18 October
Сар бүрийн нэг өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгоно
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Хотын Ерөнхий менежер удирдамж гарган Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, голын ай сав дагуу болон зуслангийн бүсэд үүссэн 19295.13 тонн хог хаягдлыг 7483 байгууллагын 21893 хүн оролцон цэвэрлэлээ. Ажлын нэгдсэн дүнг танилцуулах хурлын үеэр Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр“ …
-
18 October
Баянзүрх дүүргийн МАН-ын нэр дэвшигчид хуулиа дээдэлж байна
Баянзүрх дүүрэгт МАН-аас Дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид 28-н хорооны 41-н нэр дэвшигчид хуулийнхаа дагуу албан ёсоор сурталчилгаагаа өчигдөр хаасан байна. Сонгуулийн тухайн хуулийн 68.1, 68.6-д зааснаар сонгууль болохоос 24 цагын өмнө сурталчилгааг алба ёсоор хаах хуультай. МАН-ын нэр дэвшигчид хуулийн дагуу ийнхүү олон нийттэй уулзах ажлаа зогсоож байна. Хуулиа хүндэтгэн, хуулийн дагуу ажиллах нь тус намын хорооны сахилга бат, эрэмбэ …
-
18 October
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний лхагва гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Их хотын жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
18 October
Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2016 оны аравдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар түр …
-
17 October
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээний талаар мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр /2016.10.16/ Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХК-тай хийсэн гэрээний талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэлийн бага хурлын эхэнд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Цемент шохой” ХК-тай шохой худалдах, худалдах авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2016-2021 онуудад жил бүр …
-
17 October
Бизнес эрхлэгчид цахим хяналтын системд нэгдлээ
МХЕГ-аас Засгийн газрын 100 хоногийн хүрээнд “Аж ахуйн нэгж байгууллагыг шилэн хяналтын цахим системд нэгтгэх, цахим системийг сурталчлах” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 1000 орчим хүнийг хамруулж, шилэн хяналтын цахим системийн зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл авсан юм. Мөн аж ахуйн нэгжүүд шилэн хяналтын цахим системд хэрхэн нэгдэх, яаж ашиглах зөвлөмжтэй танилцсаны …
-
17 October
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Олон улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтэд оролцов
Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт нар өнөөдөр /2016.10.17/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ, “Хоёр сарын өмнө БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Ерөнхий захирал Чи Ченг Монгол Улсын эрүүл мэндийн салбартай танилцаж, бид цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан. Өнөөдөр …
-
17 October
Хөшигийн хөндийд нарны цахилгаан станцын шавыг тавилаа
2016-2020 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нарны эрчим хүчийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчинд суурилагдсан чадлыг 20, 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг мөн дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийн нисэх онгоцны …