Tag Archives: нийгэм

March, 2017

  • 24 March

    “Хүнсчдийн алдар-2017” спортын наадам боллоо

    “Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр”-ийг тохиолдуудан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монголын хүнсчдийн холбооноос “Хүнсчдийн алдар-2017” спортын наадамыг зохион байгуулж нийт 18 томоохон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн 400 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорьлоо. Мөн Монголын Хүнсчдийн Холбооны дэргэдэх Талх, гурилан  бүтээгдэхүүн болон бялуу үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлтэй хамтран хүнсний салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, ур чадварыг …

  • 24 March

    Солонгосын иргэн “Эйр маркет”-аас онц их хэмжээний үнийн дүнтэй онгоцны тийз залилжээ

    Нийслэлийн прокурорын газраас Төрийн албан тушаалтан болон гадаад улсын иргэд холбогдсон зарим эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Ингээд доор дурдсан нэр бүхий хүмүүсийн холбогдон шалгагдсан эрүүгийн хэргүүдэд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг хүргэе. Тухайлбал: 1.Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажилладаг Б гэгч нь албан тушаалын байдлаа ашиглан “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээ байгуулан, иргэн Т нь газраа …

  • 24 March

    Сургуулиудын цайны газрууд хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон бүтээгдэхүүн худалдаалагдаж байна

    “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус шалгалтыг Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх тухай Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогчийн баталсан удирдамжаар Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны …

  • 24 March

    Оросоор дамжин гуравдагч улсыг зорьж буй иргэдийн анхааралд

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ ОХУ нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Беларусь, ОХУ-ын хоорондох хилийн цэгүүдээр гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглож, зөвхөн олон улсын шалган нэвтрүүлэх цэгтэй боомтуудаар оруулах болсонтой холбоотойгоор оросын хилийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Монгол иргэдэд торгууль ногдуулсан тохиолдол хэд хэд гарсан. Энэ талаар оросын талаас тодруулахад Орос, Беларусын хооронд гуравдагч орны иргэдийг хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул гадны …

  • 24 March

    Тэтгэврийн насанд өөрчлөлт ороогүй байгаа гэдгийг салбарын яам тайлбарлалаа

    “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2017 оны  гуравдугаар сарын 17-23-нд 398 иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Иргэдийн санал хүсэлтийн 33,4% буюу 133 санал хүсэлтийг тухай бүрт шуурхай хариу өгч ажилласан бол шийдвэрлэх шатанд хүлээгдэж байгаа 265 санал байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 157 иргэн, Сангийн яаманд 22, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 19, Эрүүл мэндийн яаманд 10, Гаалийн …

  • 24 March

    Ой хээрийн түймрийн 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг

    “Ой хээрийн түумрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал-2017” сэдэвт ой хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохиуцуулах үндэсний зөвлөлийн хурал болж байна. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хурлыг нээн хэлэхдээ “Есөн жилийн өмнө “Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөл” анх байгуулагдаж байсан. Өнөөдрийн хурлаар гишүүн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн байдалтай танилцаж, харилцан мэдээлэл, туршлага …

  • 24 March

    Д.Сүхбаатарын талбай дээр маргааш “Лаатай үдэш” болно

    “Эх дэлхийн цаг” маргааш тохионо.2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлсэн энэхүү хөдөлгөөн өдгөө дэлхийн 7000 хотыг хамарсан эх дэлхийн өдөр болтлоо өргөжиж чаджээ. Дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалан үүгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал …

  • 24 March

    Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна

      “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Зам, тээврийн хөгжлийн яам болон “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ хамтран Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт – Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй улс хоорондын ачаа тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудал, төрөөс …

  • 24 March

    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн:Ховд аймаг нь төвлөрөл сайтай аймгуудын нэг

    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  Ховд аймагт ажиллаа.Тэрбээр Ховд аймгийн ХХАА-н газрын үйл ажиллагаатай танилцаж,  салбарынхаа мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг  сонслоо. Мөн салбар яамнаас баримталж буй бодлого цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа,  “Мах, сүүний аян”, “Атрын III аян”, “Үйлдвэржилт 21:100” зэрэг төсөл  хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Ховд аймаг нь төвлөрөл сайтай аймгуудын нэг. Энэ хэрээр ХАА-н салбарын хувьд …

  • 24 March

    Гамшгаас хамгаалах дадлага сургуульд иргэд идэвхитэй оролцов

    Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу  өчигдөр  16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа. Улсын хэмжээнд  гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу нэгдсэн зохион байгуулалтад хамрагдаж гамшгаас …

  • 24 March

    Улсын хэмжээнд жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна

    Өнөөдөр Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна.  Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч, 200.000 орчим хүүхэд эндэж буй нь судалгаагаар тогтоогджээ. …

  • 24 March

    ЭМ-ийн яаман дээр газар хөдлөлтийн бэлэн байдлын дадлага сургуулилт боллоо

    Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгосонтой холбогдуулан 3 дугаар сарын 22, 23 –ны өдрүүдэд Эрүүл мэндийн яаман дээр газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг хэрхэн хангах, хор уршгийн талаар танхимын сургалт болон дадлага сургуулилт зохион байгуулав. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Газар хөдлөлтийн …

  • 24 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон, говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрхийг анхааруулж байна. 2017 оны 03 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун …

  • 23 March

    Хөрс, орчин бохирдуулж байсан үйл ажиллагааг зогсоолоо

    “32-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын даланг сэтэлж, авто машины засвар үйлчилгээ явуулж, хөрсний бохирдол үүсгэж байна” гэх мэдээллийн дагуу НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ажиллаж, үйл ажиллагааг зогсоох тухай албан шаардлага хүргүүллээ. Тус иргэд ямар нэгэн зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулж байжээ. Өнөөдөр НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын …

  • 23 March

    Улаанбаатар хотын Захирагч Европын хотуудаар айлчилж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын хотуудад хийх айлчлалаа өчигдөр Варшав хотоос эхлүүллээ. Хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч, Унгар Улсын өргөмжит консул Ч.Гантулга, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар багтсан байна. Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх, зарим томоохон хоттой Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын …