Өчигдрөөс эхлэн манай орны ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, цаг агаарын нөхцөл хүндэрсний улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй байна. Иймд иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн …
Tag Archives: нийгэм
March, 2017
-
22 March
Төөрсөн иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 23-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с …
-
22 March
Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь Казах үндэстэн
Казах үндэстний уламжлалт баяр болох Өдөр шөнө тэнцдэг энэ өдөр Казах түмэн Нарны Буюу Наурызын баяраа тэмдэглэж байна. Наурызын баярыг тохиолдуулан Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын Харьяат Казах Үндэстэн нэртэй тоон судалгаа гаргажээ. Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь Казах үндэстэн, Казахууд баруун бүсийн хүн амын 25.1 хувийг эзэлдэг юм байна. Баян-Өлгий аймагт нийт Казах иргэдийн 75.5 хувь нь амьдардаг. Казахууд Баян-Өлгий, …
-
22 March
Монгол хүн сансарт анх ниссэний 36 жилийн ой тохиож байна
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ойн өдөр тохиож байна. Одоогоос яг 36 жилийн өмнө буюу 1981 оны 3-р сарын 22 ны өдөр ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа , ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз 39 хөлгөөр сансарт хөөрч Салют 6 сансрын станцтай холбогджээ. Владимир Жанибеков Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа …
-
22 March
Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
2017 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, говийн аймгуудын зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …
-
21 March
Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэж өгөв
Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр (2017.03.21) Их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, албаны бусад хүмүүс оролцов. Мөн нийслэлийн …
-
21 March
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын …
-
21 March
Шатсан автобусны талаар мэдээлэл хийлээ
Өнөөдөр 09:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Сансарын тунель орчимд Ч41 буюу Баруунсалаа-Халдвартын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан хэрэг гарсан. Автобус 2007 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2016 оны тавдугаар сард импортоор орж ирсэн “НЧБ” ХХК-ийн эзэмшлийн автобус байжээ. Гал гарсан гэх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 010 дугаар ангийн бие …
-
21 March
“Улаанбаатар марафон-2017” бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн …
-
21 March
Монголын хамгийн жижигхэн эмэгтэй
Монголын хамгийн намхан эмэгтэй Ж.Ичинхорлоо гуай өөрийнхөө амьдралын сониныг бусадтай хуваалцсаныг хүргэе. Монгол Улсад хэт намхан хүмүүс байх авч эмэгтэйчүүд нь 130 см, эрчүүд нь 140 см-ээс багагүй байдаг. Тэгвэл хамгийн өндөртөө 90 см-ийн өндөртэй байсан Журмадын Ичинхорлоо хэмээх эмэгтэй Дорнод аймгийн Чойбалсан хотод амьдардаг бөгөөд түүнийг Монгол Улсын хамгийн намхан хүнээр тодруулжээ. Ж.Ичинхорлоо гуайг аль 1990 онд Монгол Улсын …
-
21 March
Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид улирал тутмын таван сая төгрөгийн урамшууллаасаа татгалзая
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жирийн иргэдийн биш төрийн бүсийг чангална гэдгийг мэдэгдсэн. Тиймээс төсвийн үргүй зардлыг бууруулахад анхаарч байгаа бөгөөд дүүргийн ИТХ–ын төлөөлөгч нарт улирал бүрт олгодог таван сая төгрөг олгохыг болиулсан. Гэтэл Хан-Уул, Баянзүрх дүүргийн ИТХ–ын төлөөлөгчид таван сая төгрөгийн урамшууллаа авсан байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ 35 төлөөлөгчтэй. Төлөөлөгчид улирал бүрийн таван сая төгрөгийн урамшуулал авсан. Харин төсвийн үргүй зардлыг …
-
21 March
“Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав
Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов. Компанийн зарцуулсан хөрөнгийг хөндлөнгийн аудитаар хянан баталгаажуулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд оруулах гадаадын хөрөнгө оруулалтаас эргэн төлөх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. Засгийн газрын 2016 оны …
-
21 March
Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замыг барих төслийн гүйцэтгэгчийг шинээр шалгаруулна
Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уг чиглэлийн замыг барих концессын гэрээг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулж, төслийн нийт …
-
21 March
“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, санал тавьсан хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсэг хэлэлцээрийн үр дүнд ТЭЗҮ болон УИХ-ын Байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яамны саналд зөвлөмжид дурдсан технологийн шийдлийг бүрэн …
-
21 March
“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо. 59 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох юм. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна гэж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл