Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ. Орон сууцны вакум цонхыг түлхэн орж LCD, LED зурагт хулгайлдаг 18 настай О /эрхэлсэн тодорхой ажилгүй/, түүнд тээврийн хэрэгслээр үйлчилж, хамт хулгайн гэмт хэрэг үйлддэг 21 настай Б /оюутан/ нарыг үйлдэл дээр нь барьсан байна. Сэжигтэн Б, О нар нь энэ сарын 12-13-нд шилжих шөнийн …
Tag Archives: нийгэм
March, 2017
-
15 March
Л.Нямгэрэл:Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөлийг тодруулах криминологийн судалгаа эхлүүлсэн
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗ/-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлтэй ярилцлаа. –Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Танай ажлын албанаас ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ? -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 12 дугаар сард батлагдаад, 2017 оны хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдан, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 35 …
-
15 March
АН-ын дарга С.Эрдэнэ таныг дэмжихгүй байх “Дордохын долоон” шалтгаан байна
АН-ЫН ДАРГА, ЖУРМЫН НӨХӨР СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ-Д АН-ын дарга таныхаа волюнтюрист бодлогыг энэ намын анхдагчдын нэг би эхлэлээс нь эсэргүүцэж байна. Яагаад? Яагаад гэвэл би таныг сонгоогүй. Яагаад сонгоогүй вэ?. Надад “дордохын долоон” шалтгаан байсаар байна. Таныг дэмжиж чадаагүй миний шалтгаан: 1. АН-ын үндсэн дүрмийг хурлын тэргүүлэгчид давуу байдлаа ашиглан хүчирхийлж, үүрт байгаа энэ намын үүх түүхийг мэдэхгүй, энэ намын үнэт …
-
15 March
Нийслэлийн харьяа агентлагуудын гадаад харилцааны мэргэжилтнийг сургалтад хамруулав
Гадаад харилцааны яамны Консулын газар нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс хамтран “Виз болон гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журам” сэдвийн хүрээнд нийслэлийн харьяа газар, агентлагын мэргэжилтнүүдийн дунд сургалт зохион байгууллаа. Сургалтад “Монгол Улсын иргэн гадаад улс оронд зорчих, “Гадаадын иргэн, жуулчид Монгол Улсад зорчих” сэдвийн хүрээнд ГХЯ-ны Консулын газрын орлогч захирал Л.Мөнхтүшиг, “Гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам” сэдвээр …
-
15 March
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна
Цаг агаар дулаарч байгаа энэ өдрүүдэд гол, нуурын мөс цөмөрснөөс, мөн хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замд гулгаа үүссэнээс осол зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Иймд төв, орон нутагт зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автотээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчид, хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг сэрэмжлүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг …
-
15 March
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
2017 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Алтай,Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Онон, …
-
14 March
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Японы “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийг 2016 оны зургаадугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн билээ. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох салбарын яамд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлсээр байгаа юм байна. 2020 он хүртэл үргэлжлэх энэхүү төслийн хүрээнд тэд …
-
14 March
П.Мөнхбат:Жолооч нарт тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ заавал шинэчил гэдэг шаардлага тавихгүй
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ шинэчлэгдэж байгаа талаарх мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан. Үүнтэй холбоотойгоор жолооч нарын дунд эргэлзээтэй асуултууд үүсээд байна. Эдгээр асуултуудад Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн П.Мөнхбатаас хариулт авлаа. -Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх ажил эхэллээ- -Тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч бүхэн гэрчилгээгээ солиулах шаардлага үүсч байна уу. Эсвэл? -Зам тээврийн хөгжлийн сайд болон Сангийн …
-
14 March
НҮБ-аас малчдад зориулсан тусламжийн багц илгээлээ
Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сард олон улсын байгууллагуудад хүргүүлсэн билээ. Тэгвэл Нэгдсэн үндэстний байгууллага нь Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдын нэн шаардлагатай хэрэгцээг хангахад зориулсан хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсээр байгаа юм. Тухайлбал, Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын Нэгдсэн сангаас өвөлжилт хүндэрсэн аймгуудын нэн эмзэг …
-
14 March
П.Сэргэлэн:Үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага байна
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “МонФреш”, “Говь”, “Sunshiroh”, “Best shoes” болон хорооллын захын үйл ажиллагаатай танилцлаа. /2017.03.10/ Үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагаатай танилцсанаар үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих, үйл ажиллагааг хэрхэн тасралтгүй үргэлжлүүлэн эдийн засагт үр өгөөжтэй байх боломжийг судалж “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт тусгах юм. Эхлээд бид “Монфреш” компанийн сүү, жүүсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тус компанийн хувьд анх зун нь шингэн сүү, өвөл нь хуурай …
-
14 March
Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхижиж байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй бөгөөд Орхон гол, Увс нуурын сав, Хангайн нурууны Идэр, Богд, Завхан, Чулуут, Хэнтэйн нурууны Хэрлэн, Улз, Их Хянганы нурууны Халх голын сав дагуу газраар цасны зузаан 15-25 см, цасны нягт 0.10-0.15 гр/см3 байна. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар их хэмжээний цас орсны улмаас 2016-2017 оны өвөл нийтдээ 17 …
-
14 March
Эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулна
Засгийн газрын өнгөрөгч мягмар гарагийн хуралдаанаар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг улс болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дүнд эхийн эндэгдэл өндөртэй …
-
14 March
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 14 хоног тутамд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн аль нэгэнд иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсч зарим асуудлыг шийдвэрлэж өгдөг билээ. Хотын дарга энэ удаа НЗДТГ-ын байранд иргэдтэй уулзав. Уулзалтад НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Худалдан авах ажиллагааны дарга Э.Болормаа, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Энэ …
-
14 March
Сошиал медиа маркетингийн сургалт зохион байгуулав
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвөөс үйлдвэрлэл эрхлэгчдэд Сошиал медиа маркетингийн сургалт зохион байгуулав. Уг сургалтын гол зорилго хувь хүний хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдэд олон нийтийн цахим сүлжээг ашиглан борлуулалтын зах зээлээ өргөжүүлэх, онлайн зах зээл, хэрэглэгчдийн худалдан авах ажиллагааг тандан судалж маркетингийн төлөвлөгөө боловсруулан үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд Сошиал медиа маркетингийн онолын …
-
14 March
Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр хүртэлх газраа цэвэрлэхийг уриаллаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 61 дүгээр тогтоолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заасан байдаг. Энэ хүрээнд тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшилд байгаа гэрлийн шон, хайс хашлагад наасан заруудыг хуулж авах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, цэвэрлэх тохижуулах, ногоон байгууламжийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл