Tag Archives: нийгэм

March, 2017

  • 10 March

    Хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход гэр бүлийн нөлөө чухал үүрэгтэй

    Эцэг, эхчүүд хүүхэддээ тоглох, зуруулж, бичүүлж, уншуулж сургах цагмийг харамгүй зардаг мөртөө нэг өдөрт, ядаж 7 хоногт 5 минут замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох талаар нэг удаа цаг гаргах нь маш ховор байгаа билээ. 2017 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 5 хүүхдийн амь нас хохирч, 12 хүүхэд гэмтсэн статистик мэдээ байна. Швед улсад эцэг, …

  • 10 March

    “Согтуу жолоочтой хамтдаа тэмцье” сарын аян эхэллээ

    Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгаас тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “СОГТУУ ЖОЛООЧТОЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ” аяныг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохын хор холбогдолыг иргэд, олон нийтэд сурталчлах, сургалт зохион явуулах ажлыг үе шаттайгаар …

  • 10 March

    Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 7,2 хувиар буурчээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ, Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдийг камержуулах, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” зэрэг ажлуудыг энэ оны 01 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Гэмт хэргийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цэгийг газрын …

  • 10 March

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд анхааралд:  Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 03дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгийн нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад …

  • 9 March

    Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг залуучуудад уриалав

    Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээний үзэл санааг дэмжин “Даван туулагчдын дуу хоолой” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Энэхүү арга хэмжээг жил бүр Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэн зохион байгуулдаг билээ. “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын УЗ-ийн тэргүүн Т.Амартүвшин …

  • 9 March

    Замын цагдаагийн албан хаагчид үнэ төлбөргүй үзлэг, оношлогоонд хамрагдлаа

    Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна. “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр “Grandmed” эмнэлэгийн хамт олон өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар …

  • 9 March

    “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл явагдаж байна

     Чингэлтэй Дүүргийн Засаг даргын А/123 дугаар захирамжийн дагуу “Оюутан цэрэг” цэргийн  мэргэжил олгох сургалтын бүртгэл хийгдэж байна.  Сургалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж ахлан ажиллаж байгаа юм. Бүртгэлд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын оюутнууд хамрагдана. Бүрдүүлэх материал: Сургалтын голч дүн (2.8-аас дээш) Иргэний үнэмлэх Оюутны үнэмлэх Цэргийн үүрэгтний үнэмлэх …

  • 9 March

    “Нэг өрхөд – нэг ажлын байр” хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ

    Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрхөд – нэг ажлын байр” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр болов. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулахаас гадна өрх бүрээс судалгаа авч ажиллах аж. Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр хэлэхдээ,  “Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг …

  • 9 March

    Цаг нөхцөөж байгаад цалингаа авна гэж бодож биш өөрийнхөө болон үр хүүхдийнхээ маргаашийн төлөө

    Монгол банкны нэрэмжит “Монгол улс цаашид хэр өндөр түвшний хөгжилд хүрэх нь зөв бэ? Тэрхүү зорилгод хүрэхэд иргэд ямар нийтлэг үнэлэмж, зорилготой байх хэрэгтэй вэ? Иргэн хүн ямар хувь нэмэр оруулах ёстой вэ?”зэрэг асуудлын хүрээнд гэсэн сэдэв доор зохиогдсон эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын эссэг хүргэж байна. Б.Ганбат (Увс аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч) Монгол Улс зөв хөгжиж, одоогийнхоосоо илүү сайхан …

  • 9 March

    Баярын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлжээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 284 дуудлага ирснээс зам тээврийн ослын 225 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас таван хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн гурав, мөргөлдсөн ес, Сургуулийн насны нэг хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Тодруулбал, ХУД-ын 4-р хороо “Viva …

  • 9 March

    НЭМ-ийн элч В.Дамдинсүрэн хурандаа үлдсэн 5000 км газар алхахаар замдаа гарлаа

    Цасан шуурга, бороо шороог үл хайхран 20 жилийн турш мөрөөдсөн мөрөөдөлдөө хүрэхээр В.Дамдинсүрэн хурандаа зориг шулуудсан. Тэрээр УБ хотоос хөдөлж Хөвсгөлийг зорилоо. Өнгөрсөн жил Монгол орныхоо хилийн захын цэгүүдийг 11000 км газар явганаар туулахаас 6000 км-ийг туулж, гэнэтийн ослын улмаас түр саатаад байсан юм. Харин энэ удаа тэрээр 5000 км-ийг 5 сарын дотор туулахаар ЗАМДАА ГАРЛАА. НЭМ-ийн элч, бэлтгэл хурандаа …

  • 9 March

    Ц.Элбэгдорж: Гэр бүлийн, улс орны сайн сайхан ээжүүдээс, эмэгтэйчүүдээс хамаарч явдаг

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн чуулга уулзалт Төрийн ордны Их танхимд болов. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, та бүхэндээ Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж баяр хүргэе. Монгол түмний уламжлалт …

  • 9 March

    Иргэдийг автобусны буудал, олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна

    Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ. Сэжигтэн Н, Ө, Б нарыг автобусанд зорчиж явсан эмэгтэйн түрүүвч, олон нийтийн газраар зорчиж байсан иргэний гар утас хулгайлсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл нь баримтжуулан, дайчлан ажилласан байна. Энэ талаар иргэн Д.Пагамжав “Дүнжингарав-III, IV хороолол” чиглэлийн автобуснаас Тэнгис кино театрын автобусны буудал дээр буухад цүнх онгорхой, …

  • 9 March

    Дуудлагын жолоочийн нэр барьсан залилагчийг барьжээ

    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид “Өөрийгөө дуудлагын жолооч байна” гэж танилцуулан оройн цагаар баар, караокегоор үйлчлүүлээд гарч буй иргэдийг залилан, автомашиныг нь авч явдаг этгээдийг илрүүлжээ. Сэжигтэн Б нь Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг баар, цэнгээний газраар үйлчлүүлээд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдийг тийнхүү залилдаг байсан нь тогтоогдсон байна. Эрүүгийн …

  • 9 March

    Салбар салбарын түүчээ эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлд ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын тэргүүлэгч эмэгтэйчүүдэд нийслэлийн удирдлагууд болон НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг өглөө. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс байлцлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа …