Tag Archives: нийгэм

December, 2016

  • 7 December

    Газар хөдлөлтийн эрсдэлд бэлэн үү?

    Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд газар хөдөлсөнөөс тус сумын 700 гаруй иргэнийг нүүлгэж шилжүүлсэн. Байдал хэдийгээр хэвийн болсон ч цаашид газар хөдлөлт болохгүй гэх баталгаа байхгүйг албаныхан анхааруулсаар байгаа билээ. Монголчууд тэр дундаа хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлчүүд бид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахад бэлэн болов уу. Мэргэжлийн байгууллагууд төдийгүй дэлхийн нийтийн жишиг бол …

  • 7 December

    Гал түймэрт өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд өртөж байна

    Сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гал түймэр гарсаар байна. Эдгээр ахуйн орчинд гарсан гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө …

  • 7 December

    У.Хүрэлсүх: Газар хөдлөлтийн гамшигт тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох хөдөлгөөнийг эхлүүллээ

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн  “Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарт хэлсэн үг Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний амгаланг айлтгая. Гурван өдрийн өмнө буюу 12-р сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум орчмын нутаг дэвсгэрт 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт 31 удаа болсон талаар тухайн өдөр аймгийн Онцгой байдлын газраас надад шуурхай …

  • 7 December

    Н.Цагаанхүү: Адууг амьдаар нь экспортлохгүй

    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд /ХХААХҮЯ/ Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн 2016 оны 12-р сарын 5—ны өдрийн тушаалаар “Адууг амьдаар нь экспорлох”-ыг зогсоосон шийдвэрийн дагуу ХХААХҮ-ийн П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н. Цагаанхүү Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу амьд …

  • 7 December

    Байгаль орчны чиглэлээр Байгаль орчны яамтай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар 2017 онд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээнд 2016-оны 12-р сарын 6-ны өдөр гарын үсэг зурлаа. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Засаг даргын …

  • 6 December

    БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний талаар санамж гаргажээ

    БНСУ-ын Амьтан Ургамлын Хорио Цээрийн Газраас тус улсын агаарын болон усан хилээр малын гаралтай халдварт өвчин, хортон шавьж зэргийг үл нэвтрүүлэх зорилгоор тус улсыг зорин ирж буй аялагчдад санамж гаргасан байна. Хэрэв доорх төрлийн бүтээгдэхүүнийг ачаа тээшиндээ авч яваа бол хорио цээрийн байцаагчид мэдэгдэх, эсвэл хөдөө аж ахуйн чиглэлээр ажлын шугмаар авч явах бол урьдчилан мэдэгдэх, хэрэв мэдэгдээгүй тохиолдолд 5 …

  • 6 December

    Томуугийн вакцин үнэ төлбөргүй хийж байна

    Томуу, томуу төст өвчний идэвхжилт өндөр байгаа энэ үед ихэвчлэн бага насны хоёр хүртэлх насны хүүхдүүд өвдөж байна. Энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн дурын дархлаажуулалтын вакциныг ХӨСҮТ хийж байгаа юм байна. Түүнчлэн нийслэлийн 86 цэцэрлэгийн 23 мянга гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хийж байгаа аж. Мөн нөхцөл байдлаас үүдэн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс томуугаас сэргийлэх зөвлөмж гаргажээ. Томуугийн вирус нь …

  • 6 December

    “Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн 3 дахь удаагийн сургалт болж байна

    БХБЯ, Жайкагийн төслийн баг болон Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо” сэдэвт сургалт, семинарыг өнөөдөр Барилга хөгжлийн төвд зохион байгууллаа. Нийслэлийн  Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын  хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 3  дахь удаагийн сургалт өнөөдөр зохион …

  • 6 December

    Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан.  Жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн Хүний эрхийн олон улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, нийслэлийн Засаг …

  • 6 December

    Ц.Баярсайхан: Газар хөдлөлтөөс учрах хохирлын эрсдэлийг бууруулахад төр, засгийн бодлого чиглэх ёстой

    “Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар өнөөдөр Төрийн ордонд болж байна. Уг семинарт оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ”Эрхэм хүндэт хатагтай ноёд оо, Хүндэт зочид оо, “Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарт оролцож буй Та …

  • 6 December

    “Төвлөрлийг сааруулах бодлого-орон нутгийн хөгжил” чуулган болж байна

    Төвлөрлийг сааруулах бодлого-Орон нутгийн хөгжил” чуулган өнөөдөр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан хамтран уг чуулганыг зохион байгуулж байгаа юм. Чуулганд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, …

  • 6 December

    Газрын дуудлага худалдаа зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн А/781 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн зарим дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа явууллаа. Дуудлага худалдаа өнөөдөр нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарт зохион байгуулагдав. Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур  дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, …

  • 6 December

    Жолооч та ослын газрыг орхиж явах нь өөрийгөө давхар хохироож байгаа хэрэг юм

    Зарим жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, бичиг баримтын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож явснаас, зарим тохиолдолд айж, сандарсанаас осол, хэргийн газрыг орхиж явсан тохиолдол бүртгэгддэг. Мөн осол гаргачихаад баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь …

  • 6 December

    “Ориэнтал Патрон” групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Хятадын “Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, “Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Жосеф.Н.К.Чан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа орлогч П.Баярхүү “Өнөөдөр үзэглэж буй санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод их бүтээн байгуулалт хийгдэнэ гэдэгт найдаж байна” хэмээгээд ажлын амжилт хүсэв. “Ориэнтал …

  • 6 December

    “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд аудит хийх” сургалтыг амжилттай зохион байгууллаа

    ЭМЯ, ДЭМБ, НЭМХ хамтран Усны аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх олон улсын арга аргачлалд суралцах ялангуяа дотоод болон хөндлөнгийн аудит хийх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд аудит хийх” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд 21 аймгийн ЭМГ-ийн дарга, ЗДТГ-ын усны аюулгүй байдал хариуцсан багийн ахлагч, МХГ-ын орчны эрүүл ахуйн хяналтын …