Tag Archives: нийгэм

November, 2016

  • 17 November

    “Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн аюулыг байдлыг хангах чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хэлбэр, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн Аюулгүй байдал” зөвлөгөөнийг санаачлан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хангарьд” ордонд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 17 November

    Хотын дарга Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа. Тэрээр Польш Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод байгуулагдах гэж байгаад баяртай байгаагаа хэлээд Польш Улсын тусгаар тогтнолын өдрийн баярын мэндийг хүргэлээ. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Польш, Монгол Улсын харилцаа олон жилийн …

  • 17 November

    ЭМ-ийн салбар Люксембургийн Засгийн газрын төслүүд үргэлжилнэ

    Люксембург Улсаас Монгол Улсад хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Рол Рейланд өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт бараалхаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Сайд А.Цогцэцэг Люксембургийн Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй төслүүд 21 аймаг, нийт дүүргийг хамран үндэсний хэмжээнд зүрх судас, эх нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдлоо өгсөөр …

  • 17 November

    Хотын дарга зургаан дүүргийн засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцов. Сүүлийн өдрүүдэд нийслэлд их, бага хэмжээний цас ойр ойрхон орсноос нийтийн эзэмшлийн зам, талбайд хальтиргаа гулгаа ихээр үүсч бий болсон. Цаг …

  • 17 November

    “Антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлье” цахим сургалтыг зохион байгуулав

    2016 оны 11 сарын 16-ны 15,30 – 17,30 цагийн хооронд  ДЭМБ, Эрүүл Мэндийн яам, ЭМХТ хамтран Антибиотикийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх 7 хоногийн аяны хүрээнд цахим сургалт зохион байгуулж 19 аймаг,  нийслэлийн 6 дүүргийн нийт 520 аймгийн ЭМГ-ын эмийн мэргэжилтэн, эмч, эм зүйчид  хамрагдлаа. Сургалтаар антибиотикийн хариуцлагатай  хэрэглээг төлөвшүүлэхэд эмч, мэргэжилтний үүрэг, анхаарах асуудлууд болон элэгний С вирусийн эсрэг эмчилгээний заавар, …

  • 17 November

    Ямар ч хоббигүй хүн “архины хамааралтай” болдог аж

    Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал Монгол хүнд маш хэцүү байгаа тухай мэдээлэл газар авсаар байна. Иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй байгаа. Үүний томоохон жишээ нь архинд донтох юм. Дэлхий нийтийн судалгаагаар үзэхэд сэтгэц шаналалын хамгийн томоохон эмгэг болох гутралд орсон хүмүүсийн 70-с дээш хувь нь архи, тамхи, мансууруулах бодисонд донтдог байна. Архинд донтсон иргэдийн дунд хийсэн …

  • 17 November

    Зохион байгуулалттайгаар хандив гуйдаг “фракц” бий болов уу

    Өдөр бүр мэдээллийн хэрэгслээр хэн нэгэнд тусламж хэрэгтэй байна, хүүхэд хэцүүдлээ, хүүхдээ хаяснаар өвчилжээ, монголд эмчлэгдэх боломжгүй болжээ, амьдрал хайрлаач, халуун гараа сунгаач гэсэн өнгө аястай мэдээллүүд хөврөөд удаж байна. Хандах хүнгүй болсон бол ард түмэндээ хандах нь тийм ч буруу зүйл биш байх. Гэтэл сайн үйл, сэтгэл гаргасан мэдээллийг буруугаар ашиглаж мөнгө олох гэсэн этгээдүүд бас байдаг болов уу. …

  • 17 November

    НЭМХ-г “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болголоо

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон өөрчлөв. Хүрээлэнгийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв”-ийн нэрийг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори” болгон өөрчилж, “Биобэлдмэлийн үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-д шилжүүллээ.

  • 17 November

    Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 27 жилийн ой тохиож байна

    Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ойн ажлын хүрээнд: 1. “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалт-2016 оны 11 сарын 16-17-нд Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” …

  • 17 November

    Баянзүрх дүүргийн хэмжээнд 530 аж ахуй нэгж, байгууллага цас цэвэрлэв

    Баянзүрх дүүргийн Тамгын газар, Нийтлэг үйлчилгээний газруудаас Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүн олноор зорчдог газруудын цас, цэвэрлэлээ. Дүүргийн хэмжээнд 7 тонн цас хайлуулах бодис, 24 тонн давс цацжээ. Цас хайлуулах бодисыг гэр хорооллийн  гудамж, талбай болон замын хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг газруудад цацсан байна. Нийтлэг үйлчилгээний газруудын 148 ажилтан 11 машинаар нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цэвэрлэв.  …

  • 17 November

    “Хот тохижилтын газар” техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллана

    “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн зургаан дүүргийн 116 гудамжны 337,5 км авто зам буюу нийт 4 сая 936554мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг. 11 дүгээр сарын 17-ны өдрөөс нийт нутгаар эрс хүйтэрч, цас орохтой холбогдуулан хүн хүч, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэн ажиллахаар бэлтгэж байна. Тодруулбал тус газар нь давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог …

  • 17 November

    Хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 17-25-ны өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэд та бүхнийг өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Хөдөө, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвтэй …

  • 17 November

    Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

    Нийслэлийн онцгой комиссын ээлжит хуралдаан  боллоо. Хуралдааны эхэнд Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын цаг агаарын байдлын тойм, нийт нутгийн хүйтний улирлын урьдчилсан төлөвийн талаар танилцуулав . ЦУОШГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Оюунжаргал “Энэ сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул зам даваанд тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байна. Маргааш буюу …

  • 16 November

    150 орчим хүүхэд “Байгууллагын цэцэрлэг”-т хамрагдана

    Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах Тагнуулын ерөнхий газрын эзэмшиж байгаа хоёр давхар, 546 ам.метр талбай бүхий барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж ажиллуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Ингэснээр тагнуулын байгууллагын албан хаагчдын 150 орчим хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдэх юм. Тус байгууллагын нийт албан хаагчдын 80 гаруй хувь нь залуу гэр бүл бөгөөд 2-5 настай 350 орчим хүүхэд байдгаас 40 гаруй …

  • 16 November

    С вирусийг эмчлэх эмийн үнэд ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлнэ

     Засгийн газрын хуралдаанаар элэгний С вирусийн тархалт өндөр, эмчилгээ ч үр дүнгээ өгч байгаа учир эмийн үнэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. С вирусийг эмчлэх АНУ-ын “Харвони”, Энэтхэгийн “Ледвир”, “Ледифос”, “Хедсинат-ЛП”, “Вирпас” эм манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээд байна. Эдгээр эм зах зээлд 340-702 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Энэ …