Tag Archives: нийгэм

November, 2016

  • 18 November

    Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн ажилчид авто замд 59 тн бодис цацаж ажиллаж байна

    2016 оны 11 дүгээр сарын 17-18-ныг шилжих шөнө орсон цасыг Чингэлтэй дүүргийн ТҮК 4 машин, 2 камаз, 1 ковш машинтай 20 ажилтан ажиллаж цэвэрлэж байна. Нийт 59 тонн давс авто зам дээр цацаж халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна. Аж ахуй нэгж байгууллагуудыг зураглал гарган ойр орчмын 50 м/кв талбайг цэвэрлэж, иргэдийг халтирч бэртэхээс сэргийлэн хамтран ажиллахыг уриалж байна. chingeltei.gov.mn

  • 18 November

    Хотын дарга Азийн хөгжлийн банкны захирлуудтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн газрын захирал Аюуми Кониши, Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес Ломмен болон бусад салбар хариуцсан захирлуудыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкны Монгол Улстай 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн талаар санал солилцож, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны …

  • 17 November

    Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд зориулсан нээлттэй өдөрлөг болно

    Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явуулах гэж байна. Дуудлага худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад өгөх зорилгоор нээлттэй танилцуулах өдөрлөгийг Нийслэлийн Газрын албанаас  зохион байгуулах гэж байна.  Нээлттэй өдөрлөг 2016 оны 11.23-ны өдрийн 8.30-17.30 цагийн хооронд  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбар дээр зохион байгуулах …

  • 17 November

    Хан-Уул, Сүхбаатар дүүргийн засаг дарга нарыг батламжиллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд   хуульд заасан  эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормаа нарыг батламжиллаа. Хуулиараа дүүргийн  Засаг даргыг томилохдоо  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг.  Мөн  Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч,  хуулийнхан  судалж, хариулт ирүүлдэг заалттай.  Энэ дагуу НЗДТГ судалж үзээд, өнөөдөр …

  • 17 November

    Ухаалаг технологи, гайхамшигт хэрэглээг танилцуулая

    Өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа смарт технологуудыг нэг, бидний хэрэглээнд хамгийн ойр байх “гайхамшгийг” танилцуулая Wireless буюу утасгүй цэнэглэх технологи гэж юу вэ? Утасгүй цахилгаан дамжуулах (Wireless) технологи нь цахилгаан соронзон ороны үйлчлэлийг ашиглаж нэг ороомгоос нөгөө ороомогт ойрын зайд ямар нэг утас холбогчын тусламжгүй цахилгаан дамжуулах технологи юм. Өнөөдөр дэлхий нийтээр өөрсдийн утсаа Wireless ашиглан маш хурдан цэнэглэх болсон. …

  • 17 November

    “Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн аюулыг байдлыг хангах чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хэлбэр, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн Аюулгүй байдал” зөвлөгөөнийг санаачлан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хангарьд” ордонд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 17 November

    Хотын дарга Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа. Тэрээр Польш Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод байгуулагдах гэж байгаад баяртай байгаагаа хэлээд Польш Улсын тусгаар тогтнолын өдрийн баярын мэндийг хүргэлээ. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Польш, Монгол Улсын харилцаа олон жилийн …

  • 17 November

    ЭМ-ийн салбар Люксембургийн Засгийн газрын төслүүд үргэлжилнэ

    Люксембург Улсаас Монгол Улсад хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Рол Рейланд өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт бараалхаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Сайд А.Цогцэцэг Люксембургийн Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй төслүүд 21 аймаг, нийт дүүргийг хамран үндэсний хэмжээнд зүрх судас, эх нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдлоо өгсөөр …

  • 17 November

    Хотын дарга зургаан дүүргийн засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцов. Сүүлийн өдрүүдэд нийслэлд их, бага хэмжээний цас ойр ойрхон орсноос нийтийн эзэмшлийн зам, талбайд хальтиргаа гулгаа ихээр үүсч бий болсон. Цаг …

  • 17 November

    “Антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлье” цахим сургалтыг зохион байгуулав

    2016 оны 11 сарын 16-ны 15,30 – 17,30 цагийн хооронд  ДЭМБ, Эрүүл Мэндийн яам, ЭМХТ хамтран Антибиотикийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх 7 хоногийн аяны хүрээнд цахим сургалт зохион байгуулж 19 аймаг,  нийслэлийн 6 дүүргийн нийт 520 аймгийн ЭМГ-ын эмийн мэргэжилтэн, эмч, эм зүйчид  хамрагдлаа. Сургалтаар антибиотикийн хариуцлагатай  хэрэглээг төлөвшүүлэхэд эмч, мэргэжилтний үүрэг, анхаарах асуудлууд болон элэгний С вирусийн эсрэг эмчилгээний заавар, …

  • 17 November

    Ямар ч хоббигүй хүн “архины хамааралтай” болдог аж

    Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал Монгол хүнд маш хэцүү байгаа тухай мэдээлэл газар авсаар байна. Иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй байгаа. Үүний томоохон жишээ нь архинд донтох юм. Дэлхий нийтийн судалгаагаар үзэхэд сэтгэц шаналалын хамгийн томоохон эмгэг болох гутралд орсон хүмүүсийн 70-с дээш хувь нь архи, тамхи, мансууруулах бодисонд донтдог байна. Архинд донтсон иргэдийн дунд хийсэн …

  • 17 November

    Зохион байгуулалттайгаар хандив гуйдаг “фракц” бий болов уу

    Өдөр бүр мэдээллийн хэрэгслээр хэн нэгэнд тусламж хэрэгтэй байна, хүүхэд хэцүүдлээ, хүүхдээ хаяснаар өвчилжээ, монголд эмчлэгдэх боломжгүй болжээ, амьдрал хайрлаач, халуун гараа сунгаач гэсэн өнгө аястай мэдээллүүд хөврөөд удаж байна. Хандах хүнгүй болсон бол ард түмэндээ хандах нь тийм ч буруу зүйл биш байх. Гэтэл сайн үйл, сэтгэл гаргасан мэдээллийг буруугаар ашиглаж мөнгө олох гэсэн этгээдүүд бас байдаг болов уу. …

  • 17 November

    НЭМХ-г “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болголоо

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон өөрчлөв. Хүрээлэнгийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв”-ийн нэрийг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори” болгон өөрчилж, “Биобэлдмэлийн үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-д шилжүүллээ.

  • 17 November

    Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 27 жилийн ой тохиож байна

    Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ойн ажлын хүрээнд: 1. “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалт-2016 оны 11 сарын 16-17-нд Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” …

  • 17 November

    Баянзүрх дүүргийн хэмжээнд 530 аж ахуй нэгж, байгууллага цас цэвэрлэв

    Баянзүрх дүүргийн Тамгын газар, Нийтлэг үйлчилгээний газруудаас Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүн олноор зорчдог газруудын цас, цэвэрлэлээ. Дүүргийн хэмжээнд 7 тонн цас хайлуулах бодис, 24 тонн давс цацжээ. Цас хайлуулах бодисыг гэр хорооллийн  гудамж, талбай болон замын хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг газруудад цацсан байна. Нийтлэг үйлчилгээний газруудын 148 ажилтан 11 машинаар нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цэвэрлэв.  …