Tag Archives: нийгэм

November, 2016

  • 18 November

    Д.Ганбат:Хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих шаардлагатай байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр “Эдийн засгийн хямралаас эх орны үйлдвэрүүдээ дэмжин гарцгаая” сэдэвт уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тодорхойлох, тээврийн салбарт шинэ технологи, иноваци, Евро стандарт нэвтрүүлэх боломжийг бий болгох зорилгоор зохион байгуулагдаж буй юм. Энэхүү арга хэмжээнд үндэсний …

  • 18 November

    Шинэ сувилагчийг дадлагажуулна

    Шинэ сувилагчийг дадлагажуулна сургалт өнөөдөр эрүүл мэндийн яамны Б танхимд эхэллээ. Энэхүү сургалтыг японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка, Монголын сувилагчдын нийгэмлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Үүнд нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Эрүүл мэндийн байгууллагуудын 140 гаруй шинэ сувилагч, ахлах сувилагч, албаны дарга нар оролцож байгаа юм. Сургалтаар Япон улсын сувилахуйн удирдлага менежмент, шинэ сувилагчийг чиглүүлэх …

  • 18 November

    Гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж байна

      Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдал, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Орон сууцны контор, Хороод, халаалтын уурын зуухууд, сургууль цэцэрлэг зэрэг байгууллага шалгалтад хамрагдана. Уг ажлыг  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын ахмад Л.Тамир, Гал түймрийн …

  • 18 November

    Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх төвөвлөгөө гарган ажиллаж байна

    Цаг агаарын аюулт үзэгдэл үүсэх төлөвтэй байгаа тул Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарын хэмжээнд энэ сарын 17-ноос 30-ны өдрийг дуустал аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай тушаал гаргажээ. Энэ хүрээнд хариуцлагатай жижүүрийг салбарын бүх байгууллагуудад томилон ажиллуулж, ажил үүргийн хуваарийг батлан мөрдүүлэхээс гадна цаг агаарын хүндрэлтэй байдлыг даван туулахад шаардлагатай төлөвлөгөө гарган зохион байгуулахыг ИНЕГ, Зам, тээврийн …

  • 18 November

    БНЭУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Суреш Бабуг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс, БНЭУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсрол зэрэг олон салбарт өргөжин тэлж байгааг сайд Д.Ганбат уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн хөгжилд …

  • 18 November

    Нийслэлийн 337 км замд цас хайлуулах бодис цацлаа

    “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 11 сарын 17-ны 21 цаг 30 минутад бодис цацахаар тоноглогдсон портер машин хоёр, шөнийн 01 цагт Зил-130 гурав, камаз долоо нийт 12 машин, 24 жолооч, инженер техникийн ажилтантайгаар хуваарьт 337 км замуудад цас хайлуулах бодис цацлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан …

  • 18 November

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллалаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллалаа.   Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцахдаа иргэдэд зориулсан талбайгаа нэмэгдүүлж, шүүхээр тав тухтай үйлчлүүлэх боломжоор хангахыг захилаа. Мөн шүүх хуралдааны бүх танхимд зэрэг хуралдаан болж байсан ч иргэд бүгдийг нь …

  • 18 November

    Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн багийн уулзалт болж байна

    Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн багынхан хуралдаж байна.  Уг хурлыг Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Д.Очирбат удирдан явуулж байгаа юм. Хурлаар 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын цаг уурын төлөв байдал, Эрүүл мэндийн салбарын энэ оны өвөлжилтийн бэлэн байдал, авч хэрэгжүүлж байгаа асуудлуудаар санал солилцож ,мэдээлэл сонсож байна. Мөн энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл …

  • 18 November

    Баяруудаар Эрээнийг “ивээн тэтгэхээ” зогсооё

    Баярууд ойртсоор. 40 гаран хоногийн дараа шинэ он солигдож 2017-н онтой золгох нь. Дэлхий даяар хамгийн өргөн тэмдэглэдэг баяр бол мэдээж шинэ жилийн баяр. Дараа нь бидний уламжлалт баяр цагаан сар болно. Баярууд болдогоороо л болно харин үүнд дээр нэгэн “эмзэглэмээр” зүйл бол Хятадаас хямд орж ирдэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авч эхэлнэ. Шинэ жилийн ширээн Хятад хүнсээр дүүрч, сальют, гацуур, …

  • 18 November

    1000 оюутанд “Эерэг хандлага, Ухаалаг сонголт” сэдвээр илтгэл тавилаа

    Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан, Монголын оюутны холбоо хамтран Олон улсын Оюутны эрхийг хамгаалах өдөрт зориулсан ” Улсын Хөгжилд – Оюутан миний оролцоо ” сэдэвт 1000 оюутны Чуулга уулзалтыг өчигдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Тус чуулганд НЭМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа  “Эерэг хандлага-Ухаалаг сонголт” сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Чуулга хэлэлцүүлэгт …

  • 18 November

    Автобустай аялал зохион байгууллаа

    БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн   мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн ажилтан, Нийслэлийн  таван дунд сургуулийн эко клубын сурагчдын төлөөллийг оролцуулсан автобустай аяллын баг  энэ сарын 16-ны өдөр АПУ ХК, Ариг Банк, “Гүнгэрваа” ХХК-д зочилж,  үйл ажиллагаатай нь танилцлаа. БОАЖЯ-наас зохион байгуулж байгаа “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяны хүрээнд хийгдсэн энэхүү аялал нь Байгаль орчны менежментийн тогтолцоо – ISO 14001 олон улсын стандартыг  үйлдвэрлэл, үйлчилгээндээ амжилттай нэвтрүүлж байгаа бизнесийн …

  • 18 November

    Цас, мөсөн дээр хальтирч унахаас болгоомлон зөөлөн резинэн ултай гутал өмсөөрэй

    Өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихэсч осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна. Иргэн хүн: 1.    Цас, мөсөн дээр хальтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх 2.    Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах 3.    Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх 4.    Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах …

  • 18 November

    Иргэд С вирусийн эмийн үнэ буурсанд талархалтай байна

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт  Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс хийж буй буянтай ажилд нь талархал илэрхийлж хүндэт гишүүний батламж гардууллаа. Тус батламжид, “Хүндэт гишүүн, Эрүүл мэндийн сайд Аюушийн Цогцэцэг Танаа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт орсон, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжихэд онцгой чухал нөлөөтэй, элэгний С вирусийн эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх буянтай энэ ажлыг …

  • 18 November

    Чингэлтэй дүүргийн онцгой комис өвөлжилтийн бэлтгэл байдлын асуудлаар хуралдав

    Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын Үер, хөлдөлттэй тэмцэх ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуралдалаа. Хурлаар Чингэлтэй  дүүргийн Эрүүл мэндийн төв,  алба, хэв журам сахиулах алба, хөдөлгөөн зохиуцуулах алба, ариутгал цэвэрлэгээ үйлчилгээний алба, эрчим хүчээр хангах алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Орон сууц нийтийн аж ахуй газрын харъяа хэрэглэгчдэд үйлчлэх 6, 7 дугаар төвүүдэд цаг агаарын хүндрэлийн улмаас …

  • 18 November

    “Монголын анагаах ухааны залуу судлаачдын эрдмийн тавдугаар чуулган боллоо

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  “Монголын анагаах ухааны залуу судлаачдын эрдмийн тавдугаар чуулган”-д оролцлоо. Тэрээр манай улсын судлаачдын бүтээл дэлхийн хэмжээнд гардаг болсон байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд та бүхний хийсэн нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдгийг хэлээд бодлогын түвшинд шинжлэх ухаан, технологийн чиглэлийн судалгааны ажлыг илүү анхаарч, бүтээлч санаачлагатай ажлуудыг нь дэмжин ажиллаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн …