Tag Archives: нийгэм

August, 2016

  • 19 August

    Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах  тухай” А/607 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг /тугал, хурга, ишиг/ 2016 оны 08 дугаар сарын  22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд бруцеллёз  өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг батлав. …

  • 19 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ны баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим …

  • 19 August

    Маргааш тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/605 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Захирамжаар хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, …

  • 19 August

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна

    Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орох боловч 20, 21-нд бороо хур багатай байна. 2016 оны наймдугаар сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газар болон  баруун,  говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар …

  • 18 August

    Сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг зогсооно

    Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болно.  Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг. Иймээс шилжилт хөдөлгөөнийг маргааш буюу наймдугаар сарын 19-нд зогсооно.  

  • 18 August

    Сүхбаатар дүүрэг 23500 м2 талбайн шарилжийг устгаад байна

    Нийслэлийн иргэдийг шарилжнаас үүдэлтэй харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулан өөрийн эзэмшил газар болон нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд ургасан шарилж болон хөл газрын зэрлэг ургамлыг устгах албан даалгавар гарган ажиллаж байна. …

  • 18 August

    Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/605 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Үүнд: Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) …

  • 18 August

    МҮЭ-ийн холбооноос Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэв

    МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр, Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн яаралтай шийдвэрлэхүйц тулгамдсан асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад санал хүргүүлсэн билээ. Гэвч уг саналыг хэрхэн …

  • 18 August

    Энэ жил цэцэрлэгүүд 2014 онд төрсөн  хоёр настай хүүхдийг шинээр элсүүлнэ

    Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Хуралд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, нийслэлийн Боловсролын газрын …

  • 18 August

    Монголбанк бодлогын хүүг 15 хувь болгож нэмэгдүүллээ

    Монголбанкын Захирлуудын зөвлөл хуралдаж энэ оны 5 сарын 5 10.5 хувь байсан бодлогын хүүг   4.5 хувиар нэмэгдүүлж 15 хувь болгох шийдвэр гаргалаа. Монголбанкны мэдэгдэлд: “Монголбанкны Захирлуудын зөвлөлийн өнөөдрийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа. Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан …

  • 18 August

    Монгол, Японы судлаачид хамтарсан хээрийн судалгаа хийлээ

    Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Япон Улсын Ногаягийн их сургууль хамтран байгуулсан Резилиенс судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан юм. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлт, хотжилтоос үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх асуудлаар хамтран судалгаа хийх, үр дүнг нийтийн хүртээл болгоход …

  • 18 August

    ЭМ-ийн сайд А.Цогцэцэг болон удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн Улсын нэг, гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудалтай танилцлаа

    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын багт иргэдийн гомдлыг арилгахад санаачлагатай ажиллаж, хүний нөөцийн бодлогод анхаарч залгамж, халааг бэлтгэх талаар төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараах дархлаа дарангуйлах эмийн хяналтыг бүрэн хийх, эмчилгээ оношилгооны чирэгдлийг бууруулж, хагалгааны хүндрэл гаргахгүй байхад анхаарч ажиллах, мөн түүнчлэн эмнэлгийн түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх алба, нэгж байгуулах, хүн амд бөөрний …

  • 18 August

    1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, цүнх тараана

    Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбооноос санаачлан өөрийн гишүүүн ББСБ-уудтай хамтран “1,000 цүнх challenge” аяныг зарласан аж. Тодруулбал, гишүүн байгууллагуудынхаа хандиваар 1,000 хүүхдэд хичээлийн бүрэн дүүрэн хэрэгсэл бүхий цүнхийг өгөхөөр бэлтгэл ажилдаа орсон байна. Энэхүү аяны зорилго нь ядуу бага орлоготой 1,000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших хүслийг төрүүлэх, урам зоригийг нэмэх, нийгмийн сайн сайхны …

  • 18 August

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг батлав

    Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг хавсралтаар батлав. Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 18 August

    Ерөнхий боловсролын сургуулийн орчинд эргүүл ажиллана

    Нийслэлийн Засаг даргын А/605 тоот захирамжаар 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилохыг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газарт даалгасан. …