Tag Archives: нийгэм

March, 2016

  • 31 March

    Маргаашнаас загас агнахыг хориглоно

    Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглодог. Учир нь энэ хугацаанд үржлийн үе нь байдаг бөгөөд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай байдаг аж. Түүнчлэн загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог. Тиймээс үржлийн энэ хугацаанд хориглолтын дагуу …

  • 31 March

    Налайхын гүний уурхайн ТЭЗҮ бэлэн болжээ

    Өнөөгийн байдлаар Налайх хотын хэмжээнд нүүрсний 35 ашиглалтын тусгай зөвшөөрлийг 31 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Гэвч энэ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улирлын чанартай, тэнд ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хүнд байдгаас гадна зөвшөөрөлгүй 45 ам, цооногуудад 600 гаруй хүн ажиллаж буй юм. Тиймээс Засгийн газраас Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тогтоон, стандартад нийцсэн …

  • 31 March

    Эдийн засгийн форумаар этик, Монгол Мөрөөдөл яриастай

    Эдийн засаг, бизнесийн асуудал ярих нь нэгэнт нэмэргүй болсон тул энэ жилийн Монголын Эдийн засгийн Форум ихээхэн философилог болж байна. Этик ба Нийгэм, Монгол Мөрөөдөл гэх мэт сэдвээр яриастай. 2014 онд Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт (WEF)-тай хамтран цуврал уулзалтууд хийж Монголын хөгжлийн сценариудыг гарган хэлэлцүүлсэн нь хамгийн утга бүхий Монголын Эдийн засгийн Форум болсон байх. Түүнээс хойш Монгол брэнд …

  • 31 March

    “Цус ойртсон” Баян-Өлгий аймаг дахь гаалийн газарт өрнөж буй “но”-той үйлдлүүд

    Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь нийт 41 албан хаагчтай бөгөөд үүний 20 нь гаалийн байцаагчийн эрхтэй, 21 нь энгийн үйлчилгээний ажилтнууд байна. Үүнээс гаалийн эрхтэй ажилтнуудын 65 хувь нь, үйлчилгээний ажилтнуудын 85.7 хувь нь казак, үлдсэн нь монгол үндэстнүүд байна. Нийт гаалийн байцаагчийн эрхтэй болон бусад дээгүүр болон чухал албан тушаалтай казак иргэд өөр хоорондоо ямар нэгэн садан, төрлийн …

  • 31 March

    Тариаланчид үрийн захиалгаа бүрэн өгөөд байна

    Урин дулаан цаг ирж тариалан эрхлэгчид газар хөрсөө бэлдэх, тариалалт эхлэхийн өмнөх бэлтгэл ажилдаа ороод байна. Цаг үеийн байдалтай холбоотойгоор ХХААЯ-ны ТНБД Н.Ариунболд газар тариалангийн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Үр тариалалттай холбоотойгоор буудай авах, нөхөн олговор олгогдох, ургацын сорт, үр тарианы захиалага гэх мэт мэдээлэл хийлээ.  

  • 31 March

    АСЕМ-д зориулж “Хьюндай”-гаас автобус авна

     Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард Ази, Европын дээд хэмжээний АСЕМ-ийн уулзалт зохион байгуулна. Дээд хэмжээний уулзалтын  үеэр хэрэглэх автобусны захиалгыг БНСУ-ын “Хьюндай” компанид өгчээ. Автобусуудыг Солонгосын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авах  гэрээ хэлэлцээрийг саяхан байгуулсан байна. “Экзим” банкнаас 5.5 сая ам.долларын зээл авч байгаа бөгөөд анх 50 автобус авахаар төлөвлөж байсан ч 43-г авахаар болжээ.  “Хьюндай” компани автобусуудыг …

  • 31 March

    Оюутан цэрэг хөтөлбөрт сайн дүнтэй оюутан хамрагдана

    Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо энэ жил олон байгаа тул 3.0 буюу түүнээс дээш голчтой оюутнуудыг тухайн хөтөлбөрт хамруулахаар болжээ. Иймд дээрх шаардлагыг хангасан оюутнууд Батлан хамгаалах их сургууль дээр цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолтын хамт очин бүртгүүлэх юм. Энэ жил Улаанбаатар хотоос 750 оюутанг уг хөтөлбөрт хамруулахаар ажээ. Оюутан цэрэг хөтөлбөрийн танхимын хичээл …

  • 31 March

    Сарын зөрүүтэй гурван ихэр төржээ

    Украины Марганец хотод нэгэн ер бусын тохиолдол болжээ. Алёна Седова гэдэг залуу ээж өөрийн тээсэн гурван ихэр охиныг 38 хоногийн зайтай төрүүлсэн аж. Эхний охин нь зургаан сартайдаа, ердөө 980 гр жинтэй байхдаа хорвоод мэндэлсэн байна. Энэ нь залуу ээжийн хувьд гэнэтийн зүйл болсон нь мэдээж. Ус нь гарчихсан учраас түүнийг эмнэлэгт хүргэсэн гэнэ. Эхний охин мэндэлсэн ч нөгөө хоёр …

  • 31 March

    УИХ-ын гишүүдийг “Түлхээд гаргасан шигээ Татаад буулгадаг байя”

    Сонгууль гэж 45 хоног нойр хоолгүй шахуу гүйгээд л  дөрвөн жилийг нам тайван “унтаа байдалтай өнгөрүүлдэг алба бол төрийн өмнөөс “гүйгч”, “иргэдэд үйлчлэх эрх авсан” гэж ойгогдож болох “УИХ-д суух гишүүд”. Сонгуулийн амлалт өгөх бүртээ би та нарыг төлөөлөн төрд сууж та нартаа “зарагдана”,”зарцлагдана” гэх мэтээр тархийг угаан гарч ирдэг ч төрд суух дөрвөн жилдээ тоотой хэдхэн үзэгдэж, амласнаа хийхгүйн …

  • 31 March

    Монгол төрийн үйл гавьяат дуучдын ажилсаны дайтад хүрэхгүй

    Монголын төр хаашаа ч харсан буруудаж, юу ч хийсэн өр төлбөрийн асуудал ихээхэн гарч ирэх болсон. Иргэд төрдөө итгэхээ болиод удаж байна. Ядахдаа л өвөлжилт хүнд байгаа аймгуудад хандиваар ард түмний дэмжлэгээр босгосон өвс тэжээлийг нь хүргээд өгчихөж чадахгүй онцгой байдлын албатай, засгийн газартай байхдаа яахав дээ. Хандив гэсэн машин дүүрэн өвчнүүд хотоос хөдлөж байхад иргэн бүр л С.Жавхлан, Т.Баясгалан …

  • 31 March

    Чацарганы стандартыг сайжруулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

    Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Монголын жимс жимсгэний үндэсний холбоо” ТББ-тай хамтран “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн санхүүжилтээр “Чацарганы стандарт, стандартчилал сургалтын хөтөлбөр” сэдэвт сургалтыг өнөөдөр /2016.03.30/ зохион байгуулж байна. Сургалтанд Увс, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймаг, Багануур дүүргийн чацаргана тариалалт, боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг ААН байгууллагуудын технологич 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна. Энэ үеэр ХХААЯ-ны мэргэжилтэн …

  • 31 March

    Бүртгэлгүй эм, тариа болон хуурамч эмнээс болгоомжил

    Иргэдийн чанартай эм, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор МХЕГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй хаяг, шошгын зөрчилтэй, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж зах зээлээс татах, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авахаар эмнэлэг, эм хангамжийн байгууллага, худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Шалгалтаар …

  • 31 March

    Нислэгийн ажиглалтын систем шинэ шатанд хөгжиж эхэллээ

    Монгол Улс радарын тоног төхөөрөмжийг ашиглан нислэгийн хөдөлгөөн удирдлагыг явуулж эхэлснээр агаарын зайд нислэг үйлдэж буй хөлгүүдийн хоорондын зайчлал 150 км байсныг шат даратай бууруулж 30 км-ийн зайчлалд шилжүүлсэн. Харин одооноос радарын систем нь ADC-D системийг хамт ашигласнаар ажиглалтын удирдлагын зайчлал буурч, дэлхийн жишигт хүрлээ гэж Иргэний нисэхийн ерөнхий газрынхан тайлбарлаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр тус газарт …

  • 30 March

    Холбооны мөрдөх товчоо алан хядагчийн iPHONE-ний түгжээг гаргажээ

    Өнгөрсөн оны 12 дугаар сард Сан Бернардинод олон хүний амийг хөнөөсөн алан хядагчийн айфон утасны түгжээг Холбооны мөрдөх товчоо Эйплийн тусламжгүйгээр гаргасан гэж Америкийн хууль зүйн хэлтсээс мэдэгдлээ. Гар утаснаас алан хядагчтай холбоотой чухал мэдээллийг олно гэдэгт албаныхан итгэлтэй байна. Өнгөрсөн сард америкийн шүүх алан хядагч Ризван Фарукийн гар утсанд холбогдох шинэ програм хангамж бичихийг ажилтнуудаасаа шаардахыг эйплээс хүссэн. Гэсэн …

  • 30 March

    “Олон улсын буурцагтны жил”-ийн нээлт боллоо

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68-р чуулганаас хүнсний ногоо, тосны ургамлын ангилалд хамаардаггүй, хуурай үрийг нь хүнсэнд хэрэглэдэг буурцагт үр тарианы ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, хэрэглээг дэмжихийг уриалан 2016 оныг “Олон улсын буурцагтны жил” болгон зарласан билээ. Монгол улсад энэхүү үйл ажиллагааг Хүнс, Хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Ургамал газар …