2015 оны 6-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7610 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй …
Tag Archives: нийгэм
June, 2015
-
4 June
Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид 300 гаруй нээлттэй ажлын байр байна
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдлийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажил хайгч хэн бүхний өмнө нээлттэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Оюутан залуусын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор цагийн болон байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр үйлчлүүлэх оюутан залуусын цуваа тасрахгүй байна. Өчигдөр гэхэд нээлттэй …
-
4 June
Мод тарьж, төгөл байгуулах талаар санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг өнөөдөр “Ногоон Ази” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга И Шин Чолыг хүлээн авч уулзав. Ирэх долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд Улаанбаатарт зочлох БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн айлчлалын үеэр “Сөүл хотын иргэдийн төгөл” байгуулах Санамж бичигт гарын үсэг зурах боломжийн талаар уулзалтын үеэр санал солилцсон юм. Таван жилийн хугацаанд …
-
4 June
Монгол Улсын Ерөнхийлөгчид Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.О.Мередов бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд тэрээр Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын чин сэтгэлийн мэндчилгээ болон тус улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхийг урьсан урилгыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав. Монгол Улсын Ерөнхийлөгч хариу талархал илэрхийлээд “Манай хоёр орны хооронд уламжлалт сайхан харилцаа байдаг. Та Туркменистан Улсын …
-
4 June
Улсын онцгой комиссын 25 жилийн ой тохиож байна
Улсын онцгой комисс байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал Төрийн ордонд болж, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Улсын онцгой комиссын үе үеийн дарга нар, гишүүд оролцлоо. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчинг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэдэг хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, шуурхай удирдлагын бүтцийг …
-
3 June
Бүтээгдэхүүнээс дээж авах журмаа шинэчиллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шалгалтын явцад авах дээжийн хэмжээ, шинжилгээ хийх лаборатори тус бүрээр тодорхой болж, эдгээр журам, зааврыг нийтэд нээлттэй байршууллаа. Ингэснээр байцаагч дээж авах нэрийдлээр их хэмжээний бүтээгдэхүүн авдаг гэсэн сөрөг ойлголт арилж, нөгөө талаар ямар шинжилгээ хийлгэхэд хичнээн хэмжээний дээж лабораторид өгөх ёстой талаар аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө мэдлэгтэй болж байна. Дээжийн тоо хэмжээ, шинжилгээний …
-
3 June
Төр иргэндээ 24 цагаар үйлчилнэ
Долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилдэг төрийн үйлчилгээг бий болгох цаг болсон гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд хэллээ. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар оролцсон юм. Төрд 24 цаг тасралтгүй гүйцэтгэдэг түргэн тусламж, онцгой байдлын алба зэрэг тусгай үүрэг олон бий. Үүнээс гадна төрөөс …
-
3 June
Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах соёл, урлагийн арга хэмжээний хөтөлбөрийг баталлаа
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа. Хурлаар баяр наадмын үеэр зохион байгуулах соёл урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг баталлаа. “Best of Classics” урлагийн цэнгүүн, хүүхдийн гала концерт, Төрийн хүндэтгэлийн концерт, баяр наадмын нээлт, хаалтын урлагийн …
-
3 June
Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төвийн тэргүүн С.Чулуунбаатарт шаардлага хүргүүлжээ
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АМЬДРАХ УХААН ТӨВИЙН ТЭРГҮҮН С.ЧУЛУУНБААТАР ТАНАА Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр төр засгийн байгууллага, аймаг орон нутаг, аж ахуйн нэгж компаниуд, айл өрх бүр хүүхдүүд, бяцхан үрсээ баярлуулан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Гэтэл энэхүү баярын өдрөөр буюу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 14.20 минутад ЕТV телевизийн Тод зочин хэмээх ярилцлагын нэвтрүүлэгт Хүүхдийн төлөө амьдрах ухаан …
-
3 June
Органик хүнсний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Манай улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжлэн баталгаажуулах эрх зүйн орчин бүрдээгүй байна. Органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Эрх зүйн ийм орчин бүрдсэнээр хөдөө орон …
-
3 June
“Зайсангийн ам”-аар дүүрэн “гадаад”-ынхан буюу Монголоор ярьвал мулгууд тооцогдох цаг ирж…
Саяхан… Саяхан ч юу байх вэ дээ. Эх үрсийн баяр далимдуулаад бяцхан үрсээ тоглуулж наадуулчих гээд зай талбай, тоглоом наадгай хайсан эцэг, эхчүүдийн дунд мөр зэрэгцээд л хоёр үрээ дагуулаад гарав. Хаа сайгүй л хөл гишгэх зайгүй хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн, мөргөлдөж, шүргэлцсэн, оочерлож бухимдсан, залхсан, тэвчих чадвар нь хөгжөөгүй хүүхдүүд нь үймж самууруулж, аав, ээжүүд хөмхий зуун хөөцөлдөх агаад хүрэлцээтэй …
-
3 June
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тус зөвлөлийн гишүүдээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга, салбар зөвлөлийн дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцлоо. Хуралдааныг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг нээж, үг хэллээ. Хуралдаанаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл” болон “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд …
-
2 June
Зусланд амрах хүүхдүүдээ хордлого, халдварт өвчинд өртөхөөс сэргийлье
Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийдэг. 2014 онд нийслэлд хийсэн шалгалтаар зуслангийн 66.6 хувь нь бага, 4буюу 33.4 хувь нь дунд эрсдэлтэй, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудас”-аар 41.6 хувь нь бага, 5 буюу 41.6 хувь нь дунд, 16.8 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдэж байсан. Өнгөрсөн жил гэхэд л зуслан …
-
2 June
Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх шинжээчдийн баг манай улсад ажиллаж эхэллээ
Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор хүрэлцэн ирсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын шинжээчдийн баг манай улсад ажиллаж эхэллээ. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Авлигын эсрэг сүлжээний зөвлөх, багийн удирдагч Дмитро Котлиар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны бодлогын газрын ахлах …
-
2 June
3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэв
Авлигатай тэмцэх газар 2015 оны 5 дугаар сарын 25-29-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 22 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 13 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 69 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 4 хэргийг …