Tag Archives: нийгэм

March, 2016

  • 7 March

    НӨАТ-ийн сугалаанаас 11 хүн тус бүр 4 сая төгрөг хожлоо

    Энэ сарын 6-ны өдрийн ням гаригт НӨАТ-ын сугалааны зургаа дахь удаагийн тохирол явагдаж, нийт 17 мянга 447 азтан тодорсон байна. Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 350 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд 11 хүн тус бүр дөрвөн сая төгрөг хожжээ. Мөн 169 азтан 500 мянган төгрөг, 1524 азтан 100 мянган төгрөг хожсон бол 15 мянга 743 азтан 20 мянган төгрөгийн …

  • 7 March

    20+1=Онцгой бэлэг үзэсгэлэн дэлгэгдэнэ

    НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дауны Хам Шинжийг олон нийтэд таниулах Дэлхийн Өдөр болгон зарласан байдаг. Үүнтэй холбогдуулан дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах, эдгээр хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор даунтай Монгол хүүхдүүдийн эцэг эхчүүд санаачлан жил бүрийн гуравдугаар сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарласан байна. Даунтай хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн Монголд төдийгүй дэлхий …

  • 7 March

    95 мянга гаруй тээврийн хэрэгсэл хасагдана

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 1 сараас эхлэн 5 сарыг дуустал зохион байгуулж байна. Нийслэлийн татварын газраас өгсөн мэдээллээр 1, 2 дугаар сард нийслэлийн 9 дүүргээс нийт 62.350 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл албан …

  • 7 March

    “Хааны эрэлд 2016” бэлтгэл эхэллээ

    “Хааны Эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага энэ жил уламжлал ёсоор Монгол Улсад болно. Олон улсын сургалт дадлагын салаа, хээрийн сургуулийн хичээлийн цэгүүдэд сургагч багшаар ажиллах бүрэлдэхүүнийг бэлтгэх сургагч багшийн дамжаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хичээллэж эхэллээ. Уг сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний 33, гадаадын 11 орны буюу Австрали, Сингапур, Малайз, Филиппин, Бангладеш, Шинэ Зеланд, АНУ, Индонези, …

  • 7 March

    Ноцтой осол гарч хоёр хүн нас баржээ

    Өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан 5126 УНК улсын дугаартай Стана маркийн автомашин Цэнхэрмандал сумын хэрлэнгийн гүүрнээс зүүн тийш 7 км орчим газар осолджээ. Машинд зургаан том хүн, гурван хүүхэд зорчиж явснаас нэг том хүн, нэг хүүхэд нас барж, дөрвөн хүний бие гэмтсэн байна. Гэмтсэн иргэдэд Багануурын 103 түргэн тусламжийн утсанд дуудлага өгч, эмнэлэгийн …

  • 7 March

    Нотариатын шалгалтыг хойшлуулав

    Энэ сарын 5-6-ны өдөр товлогдоод байсан Нотариатчийн мэргэшлийн шалгалт цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлуулжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоногуудад нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурч хот хоорондын чиглэлийн авто зам, замын байгууламжийг түр хаасан юм. Шалгалтыг энэ гуравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна. Б.Саран

  • 7 March

    “Мартын 8”-ны үзвэр үйлчилгээний хувиар

    Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдрийн үзвэрийн хуваарийг хүргэж байна. -“Хурд” хамтлаг “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолт 15:00 цагаас “АСА” циркэд болно. Тоглолтонд хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүдэд “Халгай” брэндийн бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөх аж. -Мөн “Хурд” хамтлагын “Ханьдаа дуулъя” тоглолт “CASTLE” клубд оройн 20:00 цагаас болох ба тоглолтод урилгаар рок попын дуучид оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99117476, 99139933, 89894373 …

  • 7 March

    ИН салбар чанарын удирдлагын тогтолцоог хэлэлцэнэ

      ИНЕГ-ын НААХЗГ-аас зохион байгуулж буй “Иргэний нисэхийн чанарын удирдлагын тогтолцоо” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Зөвлөгөөнөөр чанарын удирдлагын тогтолцоо гэж юу болох, чанарын удирдлагын тогтолцооны эрх зүйн үндэс, хэрэгжилт, аюулгүй ажиллагааны удирдлагын нэгдсэн тогтолцооны талаар хэлэлцэж, аюулгүй ажиллагааны удирдлага болон чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж байгаа байгууллагууд үзэл бодол, туршлагаасаа хуваалцах юм. Зөвлөгөөнд иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа …

  • 7 March

    “Маск”-ийнхан өвөрмонголчуудын дургүйг хүргэжээ

    Нэгэн фэйсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа “Өвөрмонголоор явж байхад уулзсан хүн бүр л “-Танай хошин шогийнхон, муухай. Биднийг үг яриагаар доромжилж мөнгө олдог. Бид тэгж ярьдаггүй шүү дээ” гэж гомдоллож байсан. Зарим нь бүүр хоолой нь зангираад гомдлын нулимсаа цийлэлзүүлэн байж хошин шогийнхонд гомдож явдгаа хэлж байсан. Хөх хотод уулзсан залуу “-Маск хамтлагийнханг урьж авчирмаар л байна. Тэд маш чадварлаг …

  • 7 March

    Нийслэлд бүртгэлтэй орон нутгийн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жил эдгээр татвар, төлбөрөөс 25 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 …

  • 7 March

    Ил тод, сайн засаглалын төлөө хамтын ажиллагааны тунхагыг “Баталгаажууллаа”

    Бид ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд орон нутгийн төр захиргааны байгууллагын бүтээлч санаачлага, иргэдийн оролцоо, сэтгүүлзүй  хэвлэл мэдээллийн салбарынхны дэмжлэг чухал болохыг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө хүсэл зорилгоо нэгтгэж байна. Ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхийн төлөө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан хэрэгжүүлсэн ажлууд нь  орон нутгийн төр захиргааны бусад байгууллагуудын …

  • 7 March

    Цасан шуурга бүгдийг “шалгалаа”

    Энэ сарын 4-ний өдөр болсон цасан шуурга тус суманд 12 цагийн турш үргэлжилсэн бөгөөд цаг агаарын цочир үзэгдлээс болж сумын цахилгаан, мобикомын сүлжээ 24 цагийн турш тасарч, айлуудын хашаа, гэр, байшингийн нөмөр газарт 50-1 метр цас хунгарлаж, хөдөөд бууц, хот цасанд дарагдаж, олон тооны мал хорогджээ. Түүнчлэн отроор яваад сумруугаа нүүж ирж байсан малчдын мал тарж алга болсон, адуу, үхэр …

  • 5 March

    Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам батлагдав

    Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталлаа. Ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг үүрэг болгожээ Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан тус сангийн 2016 төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт …

  • 4 March

    Өнөөдрийн бүх нислэгүүд цуцлагдаж байна

    Иргэний нисэхийн ерөнхий газрын цахим хуудаснаа өнөөдрийн орон нутгийн болон олон улсын бүх нислэг цуцлагдсан байна. Цаг агаарын нөхцөл байдал гамшигийн хэмжээнд хүрсэн учраас ямар ч нислэг хийх боломжгүй байна. Мөн манайд ирэх олон улсын нислэгүүд ч цуцлагдаад байгаа юм. Одоогоор цаг агаарын байдал дээрдэхээр хэвийн хувиарын дагуу нислэг хийгдэнэ хэмээн дурджээ. Эх сурвалж: mcaa.gov.mn

  • 4 March

    Ч.Мөнхтуяа: Агаарын харилцаа үе шаттайгаар нээлттэй болно

    Агаарын харилцааны хэлэлцээр болон агаарын шинэ хаалга, орон нутгийн нислэгийн асуудлаар ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Мөнхтуяатай ярилцлаа. – Өнгөрөгч долоо хоногт Камбожийн Вант улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах уулзалтууд Улаанбаатар хотноо боллоо. Засгийн газар хооронд байгуулагдах хэлэлцээр хэзээ эцэслэгдэх вэ? Ер нь энэ онд хичнээн улс оронтой Агаарын харилцааны хэлэлцээр байгуулагдах вэ? – …