Tag Archives: нийгэм

November, 2023

  • 15 November

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. …

  • 14 November

    “Хүүхэд хамгаалалд ахмадын оролцоо” сэдэвт 3 өдрийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

    “Хүүхэд хамгаалалд ахмадын оролцоо” сэдэвт 3 өдрийн сургалт, хэлэлцүүлэгт Монголын хүүхдийн байгууллагад ажиллаж байсан 60 гаруй ахмадууд хот, хөдөөгөөс оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны шинэчлэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсгийн хэрэгжилтийг хангахад ахмад ажилтны оролцоо, хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл авч санал солилцлоо. Мөн тэд дараах сэдвийн хүрээнд …

  • 14 November

    Д.Түвшинсайхан: Сэтгэлд минь хамт эгшиглэж байдаг их хүмүүн Ц.Батчулуун багшдаа монгол түмний талархлыг өргөе

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын хамт олон талархал илэрхийлэв. Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан“Суут Богд, их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, энэ их алдраар овоглосон Монгол төрийн Тэргүүн зэргийн одон хүртэж байгаадаа Морин хуурын чуулгын үе үеийн уран бүтээлчид болон миний бие …

  • 14 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.  Шагнал гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,  Дэлхий даяар тархан суугаа элэгт нэгт монгол ахан …

  • 14 November

    Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ.  Ерөнхийлөгч хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг  өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан …

  • 14 November

    “Монголын нууц товчоон”-ыг дэлгэрэнгүй тайлбартайгаар бүтээлээ

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы нээлт МУИС-ийн байранд боллоо. Ерөнхийлөгч номын нээлтийн ёслолд оролцон, Монгол судлалыг нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, “Монголын нууц товчоон” судлалын түүхэнд өндөр үнэлэгдэх бүтээл туурвисан эрдэмтэн судлаач нарт талархал илэрхийлэв. Энэ бүтээл Чингис хаан болон түүний залгамжлагчдын бүтээсэн түүх, …

  • 14 November

    Төрийн далбааг мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

    Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.  

  • 14 November

    О.Номинчимэг: Гэр хорооллыг орон сууцжуулж чадвал одоо тулгамдаж байгаа олон асуудлыг шийднэ

    Хотын стандартыг хэрэгжүүлж, иргэдэд ээлтэй болгох чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгтэй ярилцлаа. -Нийслэлийн шинэ удирдлагын багийн баримталж байгаа стратегиас ярилцлагаа эхэлье. -Миний хувьд, ажлаа аваад гурван долоо хоног болж байна. Бид ажлаа аваад хүртээмжтэй дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах тал дээр төвлөрч ажилласан. Улмаар шуурхай хугацаанд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон …

  • 13 November

    Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу  14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж,  цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Хур тунадас орох газрууд: 13-14-нд шилжих шөнө Увс, Баян-Өлгийн нутаг, Ховд, Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр, 14-нд Завхан, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн өмнө хэсгээр, 14-15-нд шилжих шөнө Архангайн зүүн, Булганы өмнө, Өвөрхангайн хойд хэсэг, Дархан, Сэлэнгэ, Төв, Дундговийн …

  • 13 November

    Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

    Нийслэлийн Прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутад товлон зарласан боловч шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар “…эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх, мөн өмгөөлөгч …

  • 13 November

    Д.Гэрэл: Монгол Улсын парламент анх удаа хүний эрх, жендерийн өөрийн үнэлгээг хийнэ

    Монгол Улсын парламент анх удаа хүний эрх, жендерийн өөрийн үнэлгээг хийх гэж байгаатай холбогдуулан хүний эрхийн үндэсний зөвлөхөөр ажиллаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум”-ын ерөнхий зохицуулагч Д.Гэрэлээс зарим зүйлийг асууж, тодруулав. -Монгол Улсын парламент хүний эрх, жендерийн мэдрэмжтэй эсэх үнэлгээг ямар аргачлалаар хийх вэ? -Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоотой хамтраад “Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд …

  • 13 November

    Нийслэлийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ

    НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт …

  • 13 November

    Х.Нямбаатар:Нийтийн тээвэрт маш олон жил бугшсан ААН-тэйгээ хуйвалддаг авлигын тогтолцоо байгаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр /2023.11.13/ болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариулт өглөө. Хотын дарга Х.Нямбаатар ““Аз жаргалтай Улаанбаатар” зэрэг фантазтай яриагаа одоо больё. Аль болох бодитой, уянгын халилгүйгээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэе. Нийслэлийн нийтийн тээвэрт маш олон …

  • 13 November

    УЕПГ:Авлига, албан тушаалын 8 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.302, мөрдөн байцаалтын 3603 хэрэгт хяналт тавьж, нийт 263 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Өмчлөх эрхийн эсрэг 70, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, …

  • 13 November

    Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад олгохоор боллоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв. Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий …