Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны аравдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар зарим …
Tag Archives: нийгэм
October, 2023
-
23 October
Т.Бадамжунай нарт холбогдох шүүх хурал энэ сарын 25-нд товлогдлоо
ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан …
-
23 October
Б.Дэлгэрсайхан:Энэ өвөлдөө нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж амжина
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Автобусны асуудлыг хурдан шийдье. Хоёрт, метроны асуудлыг хөндөж байна. Автобусны тендерийг олон улсын байдлаар зарласан. Хот өөрөө шууд үйлдвэрлэгчээс нь авна гэсэн үг. Энэ өвөлдөө нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж амжина. Бид олон газартай ярьж байна. Ногоон автобусны хэргийг хууль хяналтын …
-
23 October
УЕПГ:Тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлосон иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.140, мөрдөн байцаалтын 3200 хэрэгт хяналт тавьж, нийт 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг …
-
23 October
ХНХЯ, НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, хүүхдийн хамгаалал, хөгжил” сэдвээр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран энэ сарын 20-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцоо. Мөн уг хэлэлцүүлэгт дүүргүүд дэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн удирдлагууд оролцов. Цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийслэл, дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлд сар бүр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, хүүхдийн хамгаалал, хөгжлийн …
-
23 October
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний жишиг үйлчилгээ хэрэгжиж байна
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газраас хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний жишиг үйлчилгээг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах ажлыг аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжэээний хүрээнд 1000 орчим хүүхдэд хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, гадна хүүхдийн эрх, хамгааллын талаар тараах материал олгосон юм. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчийн баг ажиллаж, …
-
23 October
55 настай эрэгтэй хуурамч хаяг нээж, өсвөр насны хүүхэдтэй чатаар танилцан уулзаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй хэргийг шалгаж байна
Фейсбүүкийн “Boogii Boogii” хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Хуурамч хаягтай үл таних этгээд нь 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажил эрхэлдэг, гэр бүлээсээ салсан “Ц” гэгч байсан ба гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож, …
-
23 October
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын …
-
23 October
ЦЕГ:Шашны сургуулийн сурагчид дотуур байрандаа нэгнийхээ биед халдсан гэх үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” шашны сургуулийн дотуур байранд “манай хүүхдийг зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 4 дүгээр ангийн сурагчийг тухайн дотуур байранд хамт байдаг 11 дүгээр ангийн сурагч “Б” нь эрх чөлөөнд нь халдсан болох нь тогтоогджээ. …
-
23 October
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар салхи секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 2023 оны аравдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар …
-
20 October
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулахыг зөвлөв
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит гуравдугаар хурал боллоо. Хурлаар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт болон салбар байгууллагуудын хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсож, санал солилцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 4 чиглэлийн 67 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ …
-
20 October
УБЦТС: Айл өрхийн цахилгааны тариф нэмэгдээгүй
Цахим орчинд айл өрхийн цахилгааны төлбөрийг хоёр дахин нэмсэн тухай мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдэгдэл гаргасан байна.
-
20 October
Тоон гарын үсгээ GSign аппликэйшнээр дамжуулан авах боломжтой
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХЗДХЯ-ны харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэддээ 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэлсэн. Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрч эхэлснээр бид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хоорондоо цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай …
-
20 October
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох саналыг гурав хоногт 76 мянга гаруй иргэн дэмжжээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш гурав хоногийн хугацаанд 76 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгчээ. D-өргөдөл буюу “Нийтийн …
-
20 October
Сүхбаатар дүүргийн охид, хөвгүүдийн зөвлөл үйл ажиллагаагаа танилцуулав
Сүхбаатар дүүргийн охид, хөвгүүдийн зөвлөл, Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран нийслэлийн 9 дүүргээс анхлан дүүргийнхээ ЕБ-ын сургуулийн охид, хөвгүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах үйл ажиллагааны нээлт Эрүүл аюулгүй сургуулийг хамтдаа цогцлооё уриан дор энэ сарын 19-ний өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл