Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаарын хийн эрсдэл улам нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх, батарей нь дууссан бол яаралтай солих Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг салгахгүй байх (дамжуулагчтай угаарын хий мэдрэгч нь тухайн айлд угаарын хий алдагдаж байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд мэдэгддэг) …
Tag Archives: нийгэм
October, 2023
-
26 October
Д.Мөнх-Эрдэнэ: Би шоронгоос амьд гарах эсэхдээ эргэлзэж байна
Д.Мөнх-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий Прокурор Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Түвшинтөгст 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие ШШГХ 413 дугаар хорих ангийн албан хаагчдын хууль ёсны тавигдсан шаардлагыг биелүүлж ямар нэгэн зөрчил дутагдалгүй өнөөдрийг хүртэл хорих ял эдлэж байна. Гэтэл …
-
26 October
Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал хойшиллоо
Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ тус …
-
26 October
Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна. 2023 оны аравдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг …
-
25 October
Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо
Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.10.25-ны өдрийн 2023/ШТ/193 дугаар шүүхийн тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна. Шүүхийн процессын тойм: №02, 2023.10.25 Шийдвэрийн төлөв: Хүчин …
-
25 October
АШУҮИС эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээгээ сунгалаа
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, зарим эмнэлгүүдийн захирлуудыг өглөөний цайнд урьж, харилцан санал солилцож, ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах гэрээгээ сунгалаа. Эрүүл мэндийн салбарын ирээдүйн хүний нөөцийг чанартай бэлтгэх, оюутан хөгжил хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгдсэн хөтөлбөрөөр технологийн дагуу зохион байгуулах, нэг нэг …
-
25 October
Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарлаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь жилдээ шалгаруулж байна. Түүнчлэн сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ оноос эхлэн бусад сургуульд зөвлөн туслах эрх …
-
25 October
АТГ:Допингийн шинжилгээ авахдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.10.25/ мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр бөхчүүдээс авдаг допингийн шинжилгээний талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Э.Оюунболд мэдээлэл өглөө. Тэрбээр “ Монголын үндэсний Допингийн эсрэг ТББ-ын удирдах албан тушаалтнууд болон бусад мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс үндэсний бөхийн улсын болон дотоодын шинж чанартай барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн …
-
25 October
АТГ:Ногоон автобусны хэрэгт холбогдуулан 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.10.25/ мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ногоон автобусны хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Э.Оюунболд мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ-аас ногоон буюу их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус гэхгүйгээр нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. -Автобус худалдан авах ажиллагаа …
-
25 October
Шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна
Хоногийн хугацаанд зуслангийн чиглэлд айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан тав, орон сууцны хорооллын хогийн сувагт хог шатсан гурван дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын Хоёрдугаар буудлын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:39 цагт ирсэн. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын хашааны …
-
25 October
Монголын үндэсний бөхийн холбоо прокурорын мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авчээ
Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж, Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбоо прокурорын мэдэгдлийн дагуу хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу ирүүлсэн байна. Тодруулбал, тус …
-
25 October
Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх УИХ-ын хяналтын сонсгол болно
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж буй Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол өнөөдөр (2023.10.25) 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Тус сонсголд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг товлосон хугацаанд бүртгэсэн бөгөөд Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн сонсгол зохион байгуулах тухай …
-
25 October
Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна. 2023 оны аравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, …
-
24 October
Налайх дүүрэгт сураггүй болсон охиныг олж, эрэн хайх ажиллагааг зогсоожээ
Цагдаагийн байгууллагад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 14 настай, эмэгтэй хүүхэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цагийн үед сураггүй алга болсон дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, эрэн хайх ажиллагааг нийслэл, Төв аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааны үр дүнд дээрх хүүхдийг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагийн үед олж тогтоон, эрэн …
-
24 October
Баянхонгор аймагт алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, алдуул мал завших гэмт хэргийн гаралт өсжээ
Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 25 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ноос, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК нь ажилчдадаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй, үйлдвэрийн байранд ашиглагдаж байсан тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ажилтан Б.Э-ийн биед …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл