Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд сайжруулсан шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй байна. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа. 31 компанийн 310 машинаар тээвэр хийж байна. Тавдугаар сараас нөөцийг бэлдсэн гэдгийг танилцууллаа.
Tag Archives: нийгэм
December, 2022
-
19 December
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2022 оны 12-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын …
-
16 December
Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөллөө
Ерөнхий сайдын захирамж гарч Далелийн Бауыржаныг Баян-Өлгий аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөллөө. Тус аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Хуанганы Арманд даалгалаа.
-
16 December
Нүүрс тээврийн компаниудтай цахим уулзалт хийлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр, зохицуулалтын хэлтсээс нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгчидтэй цахим уулзалт хийлээ. 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэр зохион байгуулалт, сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах талаар нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо. Цахим уулзалтад уртын болон богинын тээвэрлэлт хийдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож ирэх оны тээвэр зохион байгуулалт, сонгон шалгаруулалт, ерөнхий гэрээний нөхцөлийн талаар ярилцлаа.
-
16 December
Юнескогийн “Дэлхийн өв” сэтгүүлийн тусгай дугаарт монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын талаар нийтэлжээ
Гадаад харилцааны яам, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс хамтран Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын 50 жилийн ой, Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тус тус тохиолдуулан “Дэлхийн өв” сэтгүүл /World Heritage Review/-ийн тусгай дугаарт манай улсын ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлсэн 5 өвийн газрыг танилцуулав. Түүнчлэн тус сэтгүүлийн “Google Arts and Culture” …
-
16 December
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг анхааруулж байна. 2022 оны 12-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, …
-
15 December
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж байна
Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй. Улаанбаатар хотын Захирагчийн …
-
15 December
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон ХАБЭА-н хууль тогтоомж, дагалдаж гарсан журмуудыг ноос ноолуурын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, ажлын байранд гарч болзошгүй ХАБЭА-н эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн хүрээний аливаа маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлэх ур чадварыг байгууллагын хүний нөөцийн ажилтан ХАБЭА-н инженер, ҮЭ-ийн хороодын дарга нарт олгох зорилгоор “Ноос ноолуурын салбарт Хөдөлмөрийн тухай болон ХАБЭА-н …
-
14 December
“Баян зам тээвэрчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр Нүүрс тээврийн “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж нүүрс тээврийн нөхцөл байдлыг сайжруулах, тээвэрчдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо. байдлыг сайжруулах, тээвэрчдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ямар ч тохиолдолд үндэсний тээвэрлэгчдээ дэмжих бодлого баримтална. Хамгийн гол нь …
-
14 December
Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө
Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг баталлаа. Шинэ сэргэлтийн бодлогын нийслэл Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Засгийн газраас татварын бодлогын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж буй. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах …
-
14 December
Арван таван жилийн түүхтэй АТГ арай ч “таамгаараа” нэр зарлаагүй байлгүй дээ…
Улсын жилийн төсвөөс хоёр дахин илүү хэмжээнд хүрэхүйц өртөг бүхий “нүүрсийг” эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан “хулгайлсан” нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгохыг иргэд олон нийтээс шаардаж, 12 дах өдрөө Сүхбаатарын талбай дээр жагсаж байна. Иргэдийн тавьсан дээрх шаардлагатай холбогдуулан Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаагаа идэвхжүүлж, нэр бүхий албан тушаалтнуудыг цагдан …
-
14 December
О.Батханд: Х.Баттулгаар жагсаалын галыг дарж байна
Ардчилсан намын Хэвлэл мэдээллийн албаны дарга О.Батханд нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
-
13 December
УEПГ:Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэргийг шүүхэд шилжүүлэв
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 12 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 27971, мөрдөн байцаалтын 2569 хэрэгт хяналт тавьж ажиллав. Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 328 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 15 мэдэгдэл хүргүүллээ. Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй …
-
13 December
МҮЭ-ийн холбоо хүүхэд хамгааллын бодлогод онцгой анхаарч ажиллана
Өнөөдөр /2022.12.13/ нийгмийн түншлэгч талууд болох МҮЭ-ийн холбоо, ХНХЯ, МАОЭНХ, МХАҮТ хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хүүхэд хамгааллын чиглэлээр үндэсний хэмжээний “Багш арга зүйч” бэлтгэх сургалт зохион байгуулж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажилтны ажил амьдралын цагийг зохицуулах, хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх дэлгэрүүлэх хүрээнд мэргэжил, арга зүйн дэмжлэг …
-
13 December
Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно
Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг. Тийм ч учраас шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээг манай яамнаас хийж 21 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл