Монгол гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны дүн гарч өнөөдөр /2025.04.07/ шилдэг бүтээлийн эздээ тодрууллаа. Уралдааны сонирхогчийн төрөлд: 1-р байр – Ц.Батбаяр “Зочилсон нь” 2-р байр – Ж.Найрамдалмаа “Аав ээжийн 9 эрдэнэ” 3-р байр – Б.Будхүү “Хилчний гэргий” Мэргэжлийн төрөлд: 1-р байр …
Tag Archives: нийгэм
April, 2025
-
7 April
Л.Хосбаяр:Нийслэлийн 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлд зайлшгүй зохицуулалтуудыг хийхийн тулд төсвийн тодотгол хийсэн
НИТХ-ын ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр буюу Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраас тодрууллаа. – НИТХ-аар баталсан 2025 оны Нийслэлийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлтүүдийг тодруулахгүй юу? -2025 оны төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл дээр жижиг зохицуулалт хийхийн тулд төсвийн тодотгол …
-
7 April
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг …
-
7 April
Эрүүл мэндийн асуудлаар сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж байна
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан салбарын асуудалд сэтгүүлчдийн дуу хоолойг нэгтгэн хүргэж байна. Өөрөөр хэлбэл жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Цагаан үзэг” холбооноос эрүүл мэндийн асуудлаарх сэтгүүлчдийн үг, үзэл бодлыг эшлэл болгон 7 хоногийн турш хүргэлээ. “ЭРҮҮЛ МЭНДИЙН …
-
4 April
З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарсан байна. Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 …
-
4 April
Барилга барих болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо
Нийслэлийн Хяналт шалгалтын газраас долоон шатахуун түгээх станцад улсын байцаагчийн албан даалгавар өгч, үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Тод петролиум” ШТС нь газрын зөвшөөрөлтэй. Гэсэн хэдий ч Хот байгуулалт, хотын стандартын газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул улсын байцаагчийн албан даалгавраар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. Нийслэлийн Хяналт …
-
4 April
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Энэ амралтын өдрүүдэд 9 дүүргийн 32 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Хонины махыг гулуузаар, 1 кг нь 11800 төгрөгөөр худалдан борлуулна.
-
2 April
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа. “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх …
-
2 April
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 …
-
2 April
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг “ФИДИК” гэрээний цуврал сургалтад хамрууллаа. Сургалтаар “ФИДИК” гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэх тухай болон тус гэрээний онцлог, төрөл зэрэг өргөн сэдвээр мэдээлэл өгсөн юм. Анх …
-
2 April
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийн авто замын трассыг дөрвөн хувилбартай боловсруулжээ. Өнөөдөр онцолж сонгоод буй 23.2 км урт үргэлжлэх трассын байршлуудтай хотын дарга Х.Нямбаатар, төслийн ТЭЗҮ боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс танилцаж, трассын газар чөлөөлөлт, нөлөөллийн судалгааны талаар мэдээлэл солилцлоо. Урьдчилсан байдлаар Шинэ тойрог зам нь …
-
2 April
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна. “UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн …
-
2 April
Чиг үүргийн давхцалтай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч хоёр агентлагийг татан буулгана
Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харин нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг …
-
1 April
Галын аюулаас хүний амь аварсан Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын III хэсгийн жолооч Д.Азжаргал Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны 08:00 цагийн үед Сэлхийн III буудлын зүүн талд айлаас утаа гарч, шатаж байгааг анзаарч, галын аюулд өртөх эрсдэлтэй байсан аав, хүү хоёрын амь насыг авран хамгаалсан. Тиймээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Д.Азжаргалыг хүлээн авч уулзан, “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” …
-
1 April
Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хакатоны шилдэг багууд тодорлоо
Хүнсний эрүүл ахуйн тулгамдсан асуудлуудыг бодит өгөгдөлд суурилан салбарын мэргэшсэн залуусаар шилдэг инновацын шинэлэг шийдлийг гаргах төсөл болгон хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой хакатоны эцсийн шатны шалгаруулалт 2025 оны 03 сарын 29-ний өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Тус хакатоны эцсийн шатанд шалгарсан багуудад ментор, зөвлөхөөр оролцож буй Магнофлок ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэг “Хоол, хүнс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл