Tag Archives: нийгэм

April, 2025

  • 7 April

    Эрүүл мэндийн асуудлаар сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж байна

    Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан салбарын асуудалд сэтгүүлчдийн дуу хоолойг нэгтгэн хүргэж байна. Өөрөөр хэлбэл жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Цагаан үзэг” холбооноос эрүүл мэндийн асуудлаарх сэтгүүлчдийн үг, үзэл бодлыг эшлэл болгон 7 хоногийн турш хүргэлээ. “ЭРҮҮЛ МЭНДИЙН …

  • 4 April

    З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана

    Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарсан байна. Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 …

  • 4 April

    Барилга барих болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо

    Нийслэлийн Хяналт шалгалтын газраас долоон шатахуун түгээх станцад улсын байцаагчийн албан даалгавар өгч, үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Тод петролиум” ШТС нь газрын зөвшөөрөлтэй. Гэсэн хэдий ч Хот байгуулалт, хотын стандартын газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул улсын байцаагчийн албан даалгавраар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. Нийслэлийн Хяналт …

  • 4 April

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

    Энэ амралтын өдрүүдэд 9 дүүргийн 32 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Хонины махыг гулуузаар, 1 кг нь 11800 төгрөгөөр худалдан борлуулна.  

  • 2 April

    Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

    2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа. “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх …

  • 2 April

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 …

  • 2 April

    Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ

    Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг “ФИДИК” гэрээний цуврал сургалтад хамрууллаа. Сургалтаар “ФИДИК” гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэх тухай болон тус гэрээний онцлог, төрөл зэрэг өргөн сэдвээр мэдээлэл өгсөн юм. Анх …

  • 2 April

    Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв

    Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийн авто замын трассыг дөрвөн хувилбартай боловсруулжээ. Өнөөдөр онцолж сонгоод буй 23.2 км урт үргэлжлэх трассын байршлуудтай хотын дарга Х.Нямбаатар, төслийн ТЭЗҮ боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс танилцаж, трассын газар чөлөөлөлт, нөлөөллийн судалгааны талаар мэдээлэл солилцлоо. Урьдчилсан байдлаар Шинэ тойрог зам нь …

  • 2 April

    Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно

    Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна. “UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн …

  • 2 April

    Чиг үүргийн давхцалтай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч хоёр агентлагийг татан буулгана

    Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар  мэдээлсэн. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харин нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг …

  • 1 April

    Галын аюулаас хүний амь аварсан Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа

    “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын III хэсгийн жолооч Д.Азжаргал Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа  өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны 08:00 цагийн үед Сэлхийн III буудлын зүүн талд айлаас утаа гарч, шатаж байгааг анзаарч, галын аюулд өртөх эрсдэлтэй байсан  аав, хүү хоёрын амь насыг авран хамгаалсан. Тиймээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Д.Азжаргалыг хүлээн авч уулзан, “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” …

  • 1 April

    Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хакатоны шилдэг багууд тодорлоо

    Хүнсний эрүүл ахуйн тулгамдсан асуудлуудыг бодит өгөгдөлд суурилан салбарын мэргэшсэн залуусаар шилдэг инновацын шинэлэг шийдлийг гаргах төсөл болгон хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой хакатоны эцсийн шатны шалгаруулалт 2025 оны 03 сарын 29-ний өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Тус хакатоны эцсийн шатанд шалгарсан багуудад ментор, зөвлөхөөр оролцож буй Магнофлок ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэг “Хоол, хүнс …

  • 1 April

    “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг БНСУ-ын “WeBien” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Өнгөрөгч 3-р сарын 21-ний өдөр БНСУ-ын “WeBien” эмнэлгийн хурлын танхимд тус эмнэлэг болон Монголын “SM” эмнэлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр эмнэлгийн хооронд сургалт, судалгаа эрдэм шинжилгээ болон харилцан мэдээлэл солилцоо, эмчилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолд “WeBien” Эмнэлгийн ерөнхий эмч И Хон Чан, “WeBien …

  • 1 April

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн геологичид “Шилдэг хайгуулын баг”-аар шалгарлаа

    Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ашигт малтмалын орд газрын эрэл, хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэж, ордын нөөц баялгийг шинэчлэн тогтоосон, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн зэрэг шалгуур үзүүлэлтээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн геологийн багийг “Хайгуулын шилдэг баг”-аар шалгарууллаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” зэрэг …

March, 2025

  • 31 March

    Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж,  өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, худалдан авах ажиллагааны явц, “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын явц,  авто зогсоолын нэгдсэн бодлого, үйлдвэрлэл, технологийн паркуудад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай хуралдааны үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Гуравдугаар сарын 6 …