Tag Archives: нийгэм

August, 2022

  • 31 August

    Гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргана

    Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2023 онд хүн амын гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гарган шийдвэрлэж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Сайжруулсан шахмал түлшний нийт нөөц, борлуулалтын цэгүүдэд байгаа түлшний үлдэгдэл, борлуулалт, эрчим хүчний үнэ тарифын талаар болон өргөн хэрэглээний бараа, …

  • 31 August

    Дэд сайд, ТНБД нарыг томилов

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар яамдуудын Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов. Батцэнгэлийн Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Лувсангийн Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо. Мөн Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар,  Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний …

  • 31 August

    И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ

    “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Цахим …

  • 31 August

    Алба хаагчид 187 иргэний амь насыг аварч, 90 тээврийн хэрэгслийг гол, уснаас татан гаргалаа

    Он гарсаар энэ сарын 30-ны өдрийн байдлаар голын ус, цас, шавар, элсэнд суусан, усанд боогдсон 44 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, 187 иргэний амь насыг аварч, 90 тээврийн хэрэгслийг гол, уснаас татан гаргаж, аюулгүй болголоо. Тухайлбал, НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн эргүүлийн …

  • 31 August

    НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаар солих, засах боломжтой боллоо

    УИХ-ын шийдвэрийн дагуу нэг сая төгрөг ба түүнээс доош цалин хөлс, орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өөрөө хариуцан төлсөн 50 хувийг буцаан авна. Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжиж, e-mongolia системд орсон байна. Тодруулбал, иргэн та “e-mongolia” системээр дамжуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаараа холбох, засах” боломжтой болжээ. Энэхүү үйлчилгээг www.e-mongolia.mn вебсайт болон гар утасны аппликейшнээс шууд авах боломжтой. …

  • 31 August

    Шинжлэх ухаанд суурилсан дээд боловсролын тогтолцоог хөгжүүлнэ

    Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт болж байна. Хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын бүх шатны байгууллагын удирдах ажилтнуудтай үе шаттайгаар уулзалт зохион байгуулж буй. Энэ удаагийн уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон холбогдох албаны төлөөлөл оролцож, 2022-2023 оны хичээлийн жилд хамтарч хийж хэрэгжүүлэх ажил, бодлого, шийдвэрийн талаар хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар 67 их, …

  • 31 August

    “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд – 2022”-ийг зохион байгуулна

    БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд  зохион байгуулах гэж байна. “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийн үеэр Солонгосын соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах юм. Тухайлбал, есдүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн тоглолт, урлаг …

  • 31 August

    Нийтийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал ихсэж, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 12 чиглэлд 15 автобус, амралтын өдрүүдээр таван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд нэмэлтээр явуулж байгаа юм. Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын …

  • 31 August

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун, дулаан байна. 2022 оны 08 сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр …

  • 30 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ гишүүдээ томиллоо

    Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дашзэвгийн Амарбаясгалан –       1981 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн.–       41 настай–       Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсрол:–       1998 онд Говь-Алтай …

  • 30 August

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын гишүүдийг сонгохдоо парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д Засгийн газрын шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулахтай холбогдуулан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилох нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Засгийн газрын шинэчилсэн бүрэлдэхүүнийг сонгохдоо, …

  • 30 August

    Ногоон бүсэд зорчихдоо аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

    Нийслэлийн хэмжээнд ногоон бүсэд зорчихдоо төөрсөн, бэртсэн, гэмтсэн 2021 онд зургаа, он гарсаар дөрвөн удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Цагаан даваа гэх газарт самарт явж байсан 27 настай эрэгтэй шөнийн 00:00 цагийн үед модноос унаж, ухаангүй байдалтай байна гэсэн дуудлагын /2022.08.30-ны 08:04 цагт/ дагуу Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Иймд иргэд ногоон бүсэд …

  • 29 August

    Прокурорын байгууллага Авлигын 4 хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 8 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 214 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 363 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 6 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн …

  • 29 August

    Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэлд нийт 113,474 хамрагджээ

    БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, БЕГ-ын Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир, Боловсролын мэдээллийн технологийн төвийн дарга Ц.Тодгэрэл нар нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэл, хуваарилалт дууссантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 140904 хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгоод байна. Тодруулбал: Үндсэн барилга 124244 Түрээсийн байр 14133 Байгууллагын цэцэрлэг 2527 байна. Нийслэлийн цэцэрлэгийн …

  • 29 August

    Ө.Батбаяр:Улаанбаатар хот бол аялал жуулчлалын томоохон үүд хаалга

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот, АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Хотын дарга “Хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Мөн соёл, урлагийн арга хэмжээ буюу салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарах …