Гадаадын иргэн, харьяатын газраас хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан гадаадын иргэдийг илрүүлэн, албадан гаргалаа. Тодруулбал, Аяллын зорилгоор ирсэн Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын нэр бүхий таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Чингис хаан олон улсын агаарын замын боомтоос Монгол Улсад нэвтрэх виз авахыг завдсан байна. Иймд тухайн иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар …
Tag Archives: нийгэм
September, 2022
-
6 September
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2022 оны 09 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд …
-
5 September
Дарханы замын бүтээн байгуулалтад шаардагдах цементийн нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарна
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл хэрэгжүүлэгч нэгж, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд, Улаанбаатар төмөр зам ХНН, Монцемент Билдинг Материалс ХХК, Мак Цемент ХХК, Налгар Түшиг ХХК, Хөтөлийн Цемент Шохой ТӨХК хамтран цементийн нийлүүлэлтийн асуудлаар өнөөдөр /2022.09.05/ хуралдаж, санал солилцлоо. 2022 оны 9,10 дугаар сард Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд 84.700 …
-
5 September
“Google street view” дэх Улаанбаатар хотын зураглалыг шинэчилнэ
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх ажлыг өнөөдөр эхлүүллээ. “Google street view”-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулснаар интернэт хэрэглэгчдэд Улаанбаатар хотын тухай үнэн зөв, бодитой, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх юм. Улаанбаатар хотыг дэлхийд таниулан, сурталчлах “Google” төсөл нь анх …
-
5 September
Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн, зохион байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ танилцууллаа. -“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгалаа. Төрийн хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох хүрээнд 2023 оны нэгдүгээр …
-
5 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад нэрэмжит шагналаа гардуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оюун ухааны дэлхийн дэвжээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, удирдан бэлтгэсэн багш нарт нэрэмжит шагналаа гардуулав. Өнгөрсөн жил Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын таван төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн байна. Ерөнхийлөгч алтан медальтныг 10 сая, мөнгөн медальтныг …
-
5 September
Нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 10 жилийн дотор 50 хувь өсжээ
Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод авто машины дугаарын хязгаарлалт үйлчилсэн. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Судалгааны дүнг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан …
-
5 September
Есдүгээр сарын 15-аас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн удирдах ажилтнуудын анхаарлаа хандуулсан дараагийн асуудал нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдол байв. Энэ талаарх мэдээллийг НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хаягласан 52,263 өргөдөл гомдол иргэдээс ирсэн байна. Үүнээс 17,669 нь гомдол байна. Энэ нь өнгөрсөн хоёр …
-
5 September
Ц.Ганболд: Энэ жил сайжруулсан шахмал түлшний 650 борлуулалтын цэг ажиллана
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3000 тонн, 788 мянган ширхэг шуудай нөөцтэй байгааг шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван толгой түлш ХХК-тай хамтын ажиллагаагаа нягтруулан ажиллаж байна. Нийслэлийн зүгээс түлшний нөөцлөх, …
-
5 September
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023 иргэнийг илрүүлжээ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хэв журмын нөхцөл байдал ямар байсан талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагын удирдлагууд өглөө. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:Өнгөрч буй хугацаанд нийслэлийн гудамж замд 481 алба хаагч хяналт тавьж, үүрэг гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар 38,529 зөрчил, камерын хяналтаар 26,496 зөрчлийг илрүүлж ажилласан. Үүнээс согтуугаар …
-
5 September
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо
Засгийн газрын ээлжит хураалдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын тосны хайгуулын Хар ус II талбайн гэрээлэгч “Ренова илч”, Номгон IX талбайн гэрээлэгч “Өмнөд Монголын газар нутгийн тос”, Дарьганга XXIV талбайн гэрээлэгч “Монголиа шин ий энержи”, XXVIII талбайн гэрээлэгч “ХонКонг Вэлпэк Индастриал” ХХК-тай Газрын тосны газрын (хуучин нэрээр) 2015-2016 онд тус тус байгуулсан бүтээгдэхүүн …
-
5 September
“Говийн багачууд” цэцэрлэгтэй боллоо
Үндэсний топ аж ахуйн нэгж Говь компани байгууллагынхаа дэргэд цэцэрлэг ажиллуулахаар шийдвэрлэж зуны туршид тохижилт, засвар, үйлчилгээ хийсэн. Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлт болж 120 хүүхдийг хүлээн авч байна. Говь компани 1500 ажилтантай, ажилтнууд нь 2-5 настай 500 хүүхэдтэй юм байна. Аав ээжийн ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар -Ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байж, тогтвор суурьшилтай ажиллах болж бүрдэнэ – Хөдөлмөрийн бүтээмж …
-
5 September
Дотоодын нислэгийн тийзийн үнийг хямдруулах, гадаад дотоод нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлан танилцуулахыг ИНЕГ-т даалгалаа
Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал өнөөдөр /2022.09.05/ боллоо. Хурлын эхэнд сайд С.Бямбацогт салбарын хүний нөөц, авто зам, төмөр зам, агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах ёстой асуудлын талаар сануулж, харьяа газар, хэлтэс бүр нээлттэй, ил тод, шуурхай, шударга, бүх шатандаа хүнд сурталгүй, иргэдийг дэмжиж ажиллах ёстойг хэлэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн …
-
5 September
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 09 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад …
-
2 September
МХЕГ:Хүнсний ногоо, жимс жимсгэнийн 366 дээжийг лабораторид шинжлүүлсэн
МХЕГ-ын даргын “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар, аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн хүрээнд аймаг, нийслэлд чиглэлийн 30 улсын /ахлах/ байцаагч лабораторийн шинжилгээтэй хяналтыг хийн ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид 9 дүүргийн 31 байршилд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос дөрвөн аж ахуйн нэгж, 49 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл