Tag Archives: нийгэм

September, 2022

  • 12 September

    Венецийн Олон улсын кино наадмын “Богино хэмжээний кино” төрөлд Монгол кино шалгарлаа

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Венецийн Олон улсын кино наадам Итали улсын Венец хотод наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 10 -ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. 79 дэх удаагийн Венецийн Олон улсын кино наадмын “ORIZZONTI” уралдаант хэсгийн “Best Short film” киногоор найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарлаа. Тус бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол улсын “Гуру Медиа” …

  • 12 September

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орохгүй, дулаан байна. 2022 оны 09 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно.  Бусад нутгаар багавтар үүлтэй. бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар …

  • 10 September

    Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд , олон нийтийн байгууллагын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.

  • 9 September

    Сэрэмжлүүлэг: Нийслэл рүү 180 толгой тарваганы тулам хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

    Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр энэ сарын 06-ны өдөр 180 толгой тарваганы тулмыг хууль бусаар тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Уг үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа ба хууль бусаар агнан, тээвэрлэсэн тарваганы тулмыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүллээ. Иймд иргэдэд хориглосон хугацаанд тарвага агнах, тулам, нойтон мах, эд эрхтэнг зарах, худалдан авах, тээвэрлэх …

  • 9 September

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээлээ

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр замын нээлтийн ёслол 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгой өртөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр энэ түүхэн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ ард иргэд, төрийн нэрийн …

  • 9 September

    Д.Амарбаясгалан: Хууль боловсруулахдаа бүх талын оролцоог хангаж, сайтар хэлэлцэх ёстой

    Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон хуульч, судлаачид оролцлоо. Төр болон нийтийн өмчийн талаарх ойлголт, түүний эзэмшил, өмчлөлийг тодорхой болгох олон нийтэд нээлттэй, хяналттай зөв, ашигтай ажиллуулах, үр өгөөжийг …

  • 9 September

    У.Хүрэлсүх: Монгол инженер, монгол залуусын хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн төмөр замыг бүтээн байгуулж чадлаа

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээж, өнөөдөр анхны тээвэрлэлтийг эхлүүлж байна. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд хэлсэн үгийг хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт төмөр замчид, инженер, техникийн ажилчид, уурхайчид, баялаг бүтээгчид ээ, Хүндэт зочид оо, Та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Аливаа улс орны төдийгүй …

  • 9 September

    Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн ногоон бүсэд “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас зохион байгуулж байна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын Дархан цаазат газартай хамтран есдүгээр сарын 5-15-ны хооронд нийслэлийн ногоон бүсийн хушин ой бүхий газар нутагт хяналт шалгалт явуулж буй юм.  Есдүгээр сарын 8-ны байдлаар самарчдын 37 отог, 146 иргэнд холбогдох хууль журмыг …

  • 9 September

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна. 2022 оны 09 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй.  Монгол-Алтай, Хархираа-Түргэн, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи:  Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны …

  • 8 September

    Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна

    Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарган ажиллаж буй. Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэл Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн чанартай, хэвийн ажиллагааг хангах ажлуудтай “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт очиж танилцлаа. 2022 оны есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар …

  • 8 September

    О.Энхтуул: Опалын дүр надтай их төстэй санагдсан

    “Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Жүжгийн гол дүрийг тайз, дэлгэцийн жүжигчин , Соёлын тэргүүний ажилтан О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээж буй гэдгээрээ онцлогтой. Ийнхүү тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байна. “Опал” жүжгийн гол дүр Опалын дүрийг бүтээж байгаа Соёлын …

  • 8 September

    Г.Батмөрөн: Хүүхдийн амь аварсандаа өөрөөрөө маш их бахархаж байна

    Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших “Тайм Тауэр” хотхоны гурван давхраас унах гэж байсан хүүхдийн амийг аварсан Г.Батмөрөнг өнөөдөр Онцгой байдлын албаны “Онцгой үйлстэн”  тэмдгээр шагнах арга хэмжээг зохион байгууллаа. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрийн 15:00-16:00 цагийн хооронд тус хотхоны цонхоор бага насны хүүхэд унах гэж байгаатай таарч ийнхүү аварсан байна. Г.Батмөрөн нь СХД-ийн “Өнөр цогцолбор сургууль”-ийн 11 …

  • 8 September

    Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадам амралтын өдрүүдэд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын морьт харваачдын холбоо хамтран Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 10,11-ний өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах юм. Энэ жилийн наадамд найман орны 30 гаруй тамирчид оролцохоор Улаанбаатарт ирээд байна. …

  • 8 September

    Хүүхдийн паркийн төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд дуусгахыг үүрэг болголоо

    Нийслэлийн ИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн дэмжих зорилгоор “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрөхийг дэмжлээ. Тэгэхдээ Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг холбогдох хуулийн дагуу НЗДТГ-ын …

  • 8 September

    Найруулагч М.Батболдын гурав дахь бүтээл “Опал” жүжиг аравдугаар сарын 1-нээс тоглогдоно

    “Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Broadway” театрын алдарт бүтээл болох энэхүү жүжгийн ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллажээ. Жүжгийн гол дүрийг тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээж буй гэдгээрээ онцлогтой. Ийнхүү тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байна. Мөн энэхүү …