Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон хөдөлгөөн нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн хурим, найр нэмэгдэх хандлагатай байна. Халдварлах чадвар өндөр дельта хувилбар давамгайлж байна. Бүрэн вакцинтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. Вакцингүй, 12-оос доош насны …
Tag Archives: нийгэм
September, 2021
-
28 September
Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орно
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсэж, салхи шуургатай байна. 2021 оны 09 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч …
-
27 September
Н.Батхүү: Тэрбум модыг судалгаа, тооцоонд үндэслэн үе шаттай тарьж ургуулах боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ тэрбум модыг тарьж ургуулах хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн билээ. Энэ талаар Ой судлалын ухааны доктор, МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүүтэй ярилцлаа. Тэрбээр цөлжилт болон газрын доройтлыг бууруулах чиглэлээр 25 жил судалгаа, шинжилгээний ажлыг хийсэн юм. –Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс Монгол Улс тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах тухай …
-
27 September
Коронавирусийн 300-аас дээш тохиолдол батлагдсан хороонд нэмэлт баг ажиллуулж байна
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр “Ковид-19” цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсэний дээр иргэд халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх сонирхолтой, халдвар авсан иргэн болгоныг хэвтүүлэн эмчлэх боломжгүй, эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолтой, машин хүрэлцээгүй байгаа зэргийг онцолж байлаа. Халдварын тохиолдлыг хороодоор нь нягтлан, цаашид авах арга хэмжээг нарийвчилж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн …
-
27 September
0.07 га газрын зөвшөөрлийг он дуустал олгохгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс удирдан зохион байгуулсан юм. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэлээ. Учир нь газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Мөн Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх …
-
27 September
Сайед Моллай: Зочид буудалд байрлах шаардлагагүй болсондоо баяртай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо. Энэ үеэр “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллайд 60 сая төгрөг, хоёр өрөө орон сууцны батламж гардууллаа. “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, жүдоч Сайед Моллай “Бүх монголчууддаа мэндчилгээ дэвшүүлж байна. …
-
27 September
Сайед Моллай 60 сая төгрөг, ХОЁР өрөө байрны батламжаа гардан авлаа
“Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өнөөдөр шагнал гардууллаа. Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх оролцож байсан түүхтэй. Үүнээс …
-
27 September
“Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон тамирчдыг шагнаж урамшууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токиогийн олимпод амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг хүлээн авч, шагнаж урамшууллаа. Тухайлбал, -Паралимпоос алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламж, -Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж, -Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт 30 сая төгрөг болон хоёр …
-
27 September
Энэ сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ, БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 авто бензин нийлүүлэгдэнэ
Өнөөдрийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100хувь импортоор хангаж байгаа ба нийт импортын 95 хувийг ОХУ, 5 хувийг БНХАУ-аас худалдан авч байна. Манай шатахууны гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компани Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт ээлжит техникийн засвар, үйлчилгээ хийгдэж байгаа шалтгаанаар 09 дүгээр сард Монгол Улсад нийлүүлэх Аи-92 автобензиний захиалгыг 70 орчим хувиар бууруулсан нь шатахууны хангамжийн …
-
27 September
Жолооч нарын анхааралд:Торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа дуусахад гурав хоног үлдлээ
Монгол Улсын Их хурлаас 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн …
-
27 September
Будапешт-Улаанбаатарын нислэгээр 29 иргэн эх орондоо иржээ
Будапешт-УБ чиглэлийн MR89 рейсийн агаарын хөлөг өчигдөр 07:34 цагт Чингис хаан нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 29 зорчигч, 1190 кг тээштэй буусан байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 26, дагаж гарсан хүүхэд 3, нийт 29 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ. Нийт 27 хүнээс ХӨСҮТ-ийн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авах үед …
-
27 September
Эрчим хүчний салбарын хамт олон 100,000 мод тарина
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо уриалга гаргаж 100,000 мод тарих ажлыг эхлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэр 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн. Энэхүү санаачлагыг эрчим хүчний салбарын хамт олон түүчээлж, Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт агч, гүйлс, буйлс, …
-
27 September
Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, их цас орно
Цаг уур орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ. Урьдчилсан төлвөөр, ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн, олон жилийн дунджаас ахиу цастай байхыг сануулж байгаа юм. Тодруулбал, сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн …
-
27 September
Улаанбаатар өдөртөө 17 хэм дулаан байна
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 09 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, …
-
24 September
Гавьяат тамирчин Э.Содномпилжээг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ
Монголчууд “Токио-2020” паралимпын наадамд 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 59-р байрт жагссан билээ. Тэгвэл паралимпын наадмаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Э.Содномпилжээг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон мөнгөн шагналаар урамшуулсныг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл