Tag Archives: нийгэм

March, 2021

  • 25 March

    Д.Одбаяр: Замын хөдөлгөөний хэт ачааллын голлох шалтгаан нь дүрэм зөрчдөг жолооч нар байдаг

    Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяртай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн шалтгаан, нөхцөл болон бусад зүйлийн талаар ярилцлаа. -Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү? -Замын хөдөлгөөний удирдлагын төв 2010 онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд гэрлэн дохиог нэг төвөөс удирдан зохион байгуулж, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх чиг …

  • 25 March

    Б.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хишигбаяр, Э.Билгүүн нар өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, өмгөөлөгч О.Батсүх хохирогчийн өмгөөлөгчөөр 2021 оны 3 дугаар сарын 24-нөөс эхлэн ажиллах …

  • 24 March

    Гамшгийн үеийн дуут дохиог туршилтаар дуугаргана

    Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу маргааш буюу 03 дугаар сарын 25-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилтын журмаар зарлан мэдээлэх тул иргэн та айж сандралгүй тайван байна уу. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут …

  • 24 March

    Ө.Шижир: Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2021.03.24/ хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР: “Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр болоод байгаа үйл явдлуудын талаар олон нийтэд илт санаатайгаар худал мэдээлэл өгөх, хуурамч мэдээлэл түгээх гэх зэрэг явдал хэрээс хэтэрсэн …

  • 24 March

    Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор: 1.      Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах; 2.      Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 2-р улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг …

  • 24 March

    “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 330.3 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа. Төлөвлөгөөнд тусгагдсан 10 их наяд төгрөгийн үндсэн ажлуудын хүрээнд авч үзвэл, гуравдугаар сарын 23-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн …

  • 24 March

    Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд иргэдээс нийт 324 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.28 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 26 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч …

  • 24 March

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 163 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц  өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 5 нь жирэмсэн, 6 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь  бага насны хүүхэдтэй гэр бүл, 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна. Иргэдийг “Лион”, зочид …

  • 24 March

    ОБЕГ: Газар хөдлөлтийн улмаас айлын тааз нурсан гэдэг худал мэдээлэл

    Өчигдөр орой буюу 2021 оны 03 дугаар сарын 23-ны орой 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон 5,5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Үүний дараа байшингийн тааз нурсан зураг бүхий “Үл хөдлөх хөрөнгө маань хөдлөв” гэсэн иргэдийг айдаст автуулсан ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн. Уг мэдээлэл нь худал мэдээлэл болохыг албан ёсоор анхааруулж байна. Энэхүү зураг нь өнгөрсөн …

  • 24 March

    УЕПГ:100 гаруй эрүүгийн хэргийг хянаж байна

    Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн 270 (давхардсан тоогоор) орчим гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллээс мөрдөх байгууллагад шалгагдаж байгаа 20, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон 86 хэргийг хянаж байна. Дээрх хэргүүдтэй холбоотой Улсын Ерөнхий Прокурорын газрын  өргөдөл, гомдол …

  • 24 March

    “Үнэ шилжилт” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдана

    Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг нь жил бүр санхүү, татвар,  нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд, аудиторууд, татварын улсын байцаагч нарт зориулж олон улсын татварын чиг хандлагыг таниулах зорилгоор сургалт явуулдаг билээ. Энэ жил Бүгд Найрамдах Индонез улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран “Үнэ шилжилт” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээр үнэ шилжилттэй холбоотой 2 хоёр орны хууль эрх …

  • 24 March

    “Ковид-19” халдвар тархах өндөр эрсдэлтэй 48 хороо байна

    Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан “Ковид-19” халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа аж. Үүнд: Чингэлтэй дүүргийн …

  • 24 March

    П.Насанжаргал: Сүрьеэ өвчнийг устгахад илүү их анхаарч, “ЦАГ ЯВСААР БАЙНА” уриатайгаар ажиллаж байна

    Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг.  Тус өдөртэй холбогдуулан ХӨСҮТ-ийн СТСА-ны үзлэг хяналтын тасгийн эрхлэгч П.Насанжаргалтай ярилцлаа. -Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийн уриа онцлог юу байна? -2021 оны уриа “ЦАГ ЯВСААР БАЙНА” хэмээн дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг устгахад илүү их анхаарал хандуулж эрч хүч, шинэ санаа, санаачлагатай шуурхай ажиллахыг уриалж байгаа билээ. -Сүрьеэ гэж ямар …

  • 24 March

    Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар, Булган аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгджээ

    Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т, Ө-46°45”36” У-108°18”00”/ газар 03 дугаар сарын 23-ны өдрийн 22:47 цагт 5,5 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой …

  • 23 March

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа

    Коронавируст халдвар/SARS-CoV-2/ дэгдсэнтэй холбоотойгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байна. Энэ удаад Өмнөговь аймгийн онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өглөө.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардуулсан бөгөөд уг шинжилгээний төхөөрөмжийг Өмнөговь аймаг, Цагаан хад гаалийн …