Tag Archives: нийгэм

August, 2021

  • 16 August

    Хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа

    Нийслэлийн удирдах ажилтнуудын  шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр 12 үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгов. Мөн замын …

  • 16 August

    ЭМЯ:1061 хүнд (covid-19) халдвар илэрч, дөрвөн иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг 2021.08.16-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1061 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 282 нь Улаанбаатарт, 779 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Хоногт 1674 хүн эдгэрсэн байна. Харамсалтай нь сүүлийн 24 цагт 41-80 насны дөрвөн хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас баралт 880 …

  • 16 August

    УЕПГ:Эрүүгийн 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2021 оны 8 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 241 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 166 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 5 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх …

  • 16 August

    Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “Эрхэт Монгол” групп 3 өрөө байр бэлэглэлээ

    Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “Эрхэт Монгол” групп “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хаус хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэхээр боллоо. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Баярлалаа, маш их баяртай байна. Миний ард маш олон хүн бий. Бүх хүмүүсийн зүтгэл шингэсэн амжилтыг минь үнэлсэн хамгийн том шагнал. Энэ бол тамирчин …

  • 16 August

    Баянбүрдийн тойргийг өнөөдөр орой хааж, засвар хийнэ

    Баянбүрдийн тойргийн авто замд 11.500 ам метр асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажил хийх болсонтой холбогдуулан тойрог орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар боллоо. Баянбүрдийн тойргийн авто замын шинэчлэлтийн ажил 2021 оны наймдугаар сарын 16-ны 23:00 цагаас наймдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл үргэлжилнэ.  Наймдугаар сарын 16-19-ний хооронд Баянбүрдийн тойргийн хойд хэсэг, наймдугаар сарын 19-23-ны хооронд Баянбүрдийн тойргийн урд …

  • 16 August

    “Хариуцлагын гэрээ” байгуулсан караоке, бааруудад шалгалт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлжээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, кофе шоп, караоке, пабуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж байгаа билээ.  Тус гэрээг байгуулсан аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгааг шалгах, зөрчил илэрсэн байгууллагуудад сануулга өгөн, зөвлөн туслах чиглэлээр тус шалгалтын ажиллагааг явуулж …

  • 16 August

    Баян-Өлгий аймаг хөл хорио тогтоолоо

    Баян-Өлгий аймгийн хэмжээнд коронавируст халдвар /ковид-19/-ын тохиолдлын тархалт улсын дунджаас өндөр, мөн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын багийн хийсэн 5 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд тархах халдварын эрсдэл “Маш өндөр эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн байна. Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэн 8 дугаар сарын 24-ний өдрийн 23.00 …

  • 16 August

    Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 15 байршилд зохион байгуулж байна

    Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт зургаа, Хан-Уулд дөрөв, …

  • 13 August

    Туршилтаар нийслэлийн 30 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж, цагийн хуваарийг уртасгана

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 75-р сургууль, Баянзүрх дүүргийн 14-р сургууль, 146-р цэцэрлэгт ажиллан, багш ажилчдын саналыг сонссон юм. Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 342 мянган сурагч, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах тооцоо …

  • 13 August

    Нийслэлд КОВИД-19 халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, долоо нь жирэмсэн эмэгтэй байна

    Наймдугаар сарын 13-ны байдлаар, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2573 хүнийг “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулснаас 1172 хүнд PCR, 1401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийлээ. Үүнээс “Ковид-19” халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, долоо нь жирэмсэн эмэгтэй байна. Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 12-нд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бол тухайн өдрийн …

  • 13 August

    Бага ангийн сурагчид үдийн хоолоор хоногийн илчлэгийнхээ 35 хувийг авна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс 14 дүгээр сургуульд ажиллаж, энэ хичээлийн жилээс хэрэгжих “Үдийн хоол” хөтөлбөрийн бэлтгэл ажилтай танилцлаа. Судалгаагаар өглөөний цай тогтмол уудаг сурагч 16.8 хувийг эзэлж байгаа бол үлдсэн хувь нь өглөөний цай байдаггүй, хааяа уудаг, огт уудаггүй гэжээ. Жишээлбэл, нэг сургуулийн 1000 гаруй хүүхдийн 700-800 нь үдийн цайг тогтмол ууж чаддаггүй гэсэн …

  • 13 August

    Б.Ууганбат: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 394 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна

    Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуулт болоод Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар тус төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа. -Коронавирусийн шинжилгээний цэгүүдийн байршилд өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбогдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Шинжилгээний цэгүүдэд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Шинжилгээний цэгүүдийн байршлыг …

  • 13 August

    Токиогийн олимпын тамирчдын тосгоныг орон сууцны хороолол болгоно

    Олимпод зориулж босгосон нүсэр бүтээн байгуулалтуудыг хожим үр дүнтэй ашиглах нь зохион байгуулагч орны хувьд шийдэх ёстой чухал асуудал байдаг. Япончуудын тухайд Токиогийн олимпыг 42 цогцолборт зохион байгуулсан бөгөөд үүний 27 нь нийслэл хотын төв хэсгээр байрлаж байв. Эдгээрийн ихэнхийг нь спорт тоглоом болон амьд хөгжмийн тоглолт явагддаг цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтаар ашиглана. Харин наадмын үеэр 18 мянга гаруй зочдыг хүлээн …

  • 13 August

    Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана

    Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500 төгрөг байхаар тус тус тогтоолоо. Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоол зүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд …

  • 13 August

    БШУЯ:Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ

    2021-2022 оны хичээлийн жил цар тахлын эрсдэлтэй үед эхэлж байна. Боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар, үе шаттайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зохицуулалтыг хийж байна. 4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн 9 дүгээр сарын 1-ээс танхимын сургалтад хамруулна. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна. Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны …