Шадар сайд С.Амарсайхан Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэр эмч ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлж, лабораторийн хүчин чадлыг сайжруулах шийдвэр гаргав. Монгол Улсын хэмжээнд зоонозын халдварт өвчнүүдийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд нийт 15 аймагт салбартай юм. Тус төв нь pcr шинжилгээний сорьц шинжлэхээс гадна ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж буй. Ковидын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор …
Tag Archives: нийгэм
March, 2021
-
12 March
Имарт нийт ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулж эхэллээ
Имарт нь үйлчилгээний таатай орчин бүрдүүлэхэд үргэлж анхаарч ажилласаар ирсэн бөгөөд цар тахлын үед ч халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдөж ажиллав. Тэгвэл өнөөдөр Имарт Чингис салбарын 6 давхарт байрлах “Фамили Медикал” эмнэлэгт нийт ажилтан албан хаагчдаа вакцинжуулалтад хамруулж эхэллээ.
-
12 March
Ч.Номин:Хувь хүний авьяас билэг, ур чадвар дээр тулгуурласан бүтээл туурвилыг оюуны өмчөөр хамгаалах шаардлагатай
Соёлын сайд Ч.Номин чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Монгол соёл, монгол баялаг” төслийн талаар танилцууллаа. Энэхүү төслийн стратеги төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болсон юм. Соёлын яамнаас төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол …
-
12 March
С.Амарсайхан: Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын эх үүсвэрүүдийг тодорхойлох ажил хангалтгүй байна
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж, эмнэлгийн удирдлагууд болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгаж тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв. ХӨСҮТ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгаа мэдээллийг ХӨСҮТ-ын дарга Д.Наранзул өглөө. …
-
12 March
В.А Жанибеков:Ж.Гүррагчаа маань эх орон, нутгийнхаа дээгүүр нисэж байхдаа сэтгэл нь их догдолж байж билээ
Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож тохиолдуулж “Cансар судлал ба сансрын технологи” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа нь сансрын технологийн хөгжлийн асуудлаар болж буй анхны томоохон арга хэмжээ юм. Хурлаар сансрын мэдээллийг хэрхэн ашиглах, хэрэглээг нь өргөжүүлэх, Монгол Улсын сансрын технологийн хөгжил ба цаашдын чиг хандлага, манай улсад …
-
12 March
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 168 иргэн эх орондоо ирэх бөгөөд 112 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорейт зочид буудалд тусгаарлана гэж …
-
12 March
Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Гуравдугаар сарын 11-ний өдөр иргэдээс нийт 293 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод …
-
12 March
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын албан хаагчдын илүү цагийн хөлсөнд 464.3 сая төгрөгийг олгоод байна
Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/172 тоот тушаалаар коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажилласан нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсийг зохих ёсоор тооцож, нийт 776.7 сая төгрөгийг олгохоор баталсан билээ. Өнөөдрийн байдлаар, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажлын гүйцэтгэлийн дагуу 464.3 сая төгрөгийг олгосон байна. Мөн Чингэлтэй, Баянзүрх, Багахангай дүүргийн …
-
12 March
С.Амарсайхан: Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагт тусгаарлах, эмчлэх шаардлагатай
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар оролцож, үг хэлж, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нарт энгэрийн тэмдэг үнэмлэх, батламжийг гардуулав. Бүс нутгуудын онцлогт тохируулан Улсын онцгой комиссоос нөөц хуваарилах асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд …
-
12 March
Ж.Байгалмаа:Өчигдөр 19341 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 103 хүнээс халдвар илэрлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.12/11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өчигдөр нийт 19341 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 103 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс нэг тохиолдол нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдөн ирсэн. Монгол Улсад батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 3134 болсон бол Улаанбаатар …
-
12 March
ОБЕГ:Асгарсан шатахууныг саармагжуулах арга хэмжээ авч байна
БГД-ийн 20 дугаар хороо 5 шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өнөөдөр 09:19 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагаар БГД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулах ажлыг зохион байгуулж байна. Шатахуун нь 100 м-ийн зайд асгарсан байсан бөгөөд шалтгаан нөнхцлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
12 March
Л.Зэндмаа:Хүн амын 60-аас илүү хувийг дархлаажуулснаар халдварын эрсдэлээс хамгаална
Иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн талаар НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаагаас тодрууллаа. -Коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын явц ямар байна вэ? -Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулж, үйл ажиллагаа 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн. Гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг хамруулах …
-
12 March
Б.Бямбадорж: Орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна
Гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. –Шинжилгээний цэгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас ямар зохион байгуулалт хийж байна вэ? -Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээ хийх суурин найман цэг, халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах явуулын …
-
12 March
Видео:Ноолуур бэлтгэл, тариалалтын ажил эхлэхээс өмнө хөнгөлөлттэй зээл олгогдоно
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр багтсан. Үүнээс газар тариаланд 100 тэрбум, хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулж 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн тус бүр гурван хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ талаар мэдээлэл өглөө. https://youtu.be/YFVNpVA3tkU
-
12 March
П.Эрдэнэ:Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 2022 оноос өмнө шимтгэлээ нөхөн төлөх боломжтой
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнээс тодрууллаа. – Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 1 жилээр сунгасан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн …