Tag Archives: нийгэм

August, 2021

  • 9 August

    Ачаа барааг шуурхай татахыг үүрэг болголоо

    Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллан, Засгийн газраас томилсон Замын-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш. Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр албаныханд үнийг хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч …

  • 6 August

    “Аавуудын өдөр”-ийг тохиолдуулан 10 аавд хүндэтгэл үзүүллээ

    Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үр хүүхдийн элэг бүтэн, аз жаргалтай инээд хөөрөөс гэр бүлийн тогтвортой бат бэх байдал эхэлдэг. Гэр бүлийн харилцаанд болон нийгмийн орчин дахь аав хүний үүрэг, оролцоо, хүлээх хариуцлага, хувь нэмэр, манлайллыг таниулах, түгээх, үлгэр жишээ аавуудыг урамшуулж, алдаршуулах, дэмжих зорилготой “Бахархалт аав” арга хэмжээг Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, …

  • 6 August

    ПСР-ын шинжилгээний хариуг 1 цагийн хугацаанд гаргадаг болно

    НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо, БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин нар Шадар сайдын албан өрөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхантай уулзлаа. Уулзалтаар БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин Шадар сайдад Короновируст халдвар /КОВИД19/-ыг илрүүлэх бичил лабораторийг Монгол улсад байгуулах саналыг танилцууллаа. Тус лабораторийн хувьд ПГУ-ын …

  • 6 August

    Вирусийн эсрэг эмийн нөөцийг 1 сая тунгаар нэмэгдүүлнэ

    Эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, чанар стандартад хяналт тавьж, наймдугаар сарын 1-нээс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээр гаднаас эм тариа авахуулахгүй байх зохион байгуулалтад шилжиж ажиллахыг Шадар сайд даалгасан. Энэ хүрээнд холбогдох яам, агентлагийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, үнийн тогтвортой байдлыг шалган, цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр УОК-ын дэргэдэх шуурхай Ажлын хэсэгт танилцууллаа. …

  • 6 August

    Эмнэлгийн эм, эмийн хэрэгслийн хангамжтай холбоотой иргэдийн гомдол саналыг 1111 утсаар хүлээн авна

    Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн эмнэлгүүд болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн цар тахлын үеийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд Эмийн хяналт зохицуулалт хариуцсан Ажлын хэсэг хяналт шалгалт хийснээ танилцууллаа. Ковид-19-ийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд ремдесивир, умифеновир зэрэг вирусийн эсрэг эмийн нөөц эмнэлгүүдэд цөөн тооны үлдэгдэлтэй байгаа нь өвчтөний …

  • 6 August

    У.Хүрэлсүх:Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК бүх цаг үед анхаарч ажиллах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хүний эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүдийг хүлээн авч уулзаж, хүний эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд, ХЭҮК нь хүний эрхийн зарчимд нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний соёл, уламжлалын онцлогийг шингээсэн хүний эрхийн тогтолцоотой болох, хүний эрхийн боловсрол, соёлыг бүх шатны боловсролын байгууллагуудаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж …

  • 6 August

    Д.Магсаржав: Зэвсэгт хүчиндээ үлдэцтэй ажил санаачилж, хийх сэн гэдэг зарчмыг барьж ажилласан

    Монгол Улсын түүхэнд Говь-Алтай аймгаас хамгийн олон генерал цолтон төржээ. Эдгээр эрхмүүд Халиун, Тайшир, Шарга, Тонхил, Эрдэнэ зэрэг сумын харьяат аж. Харин тус аймгийн Цээл сумаас төрсөн генерал гэвэл БХЯ-ны Ахмадын хорооны дарга, хошууч генерал Д.Магсаржав билээ. Зэвсэгт хүчний Ар талын байгууллага үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан түүнийг энэ удаагийн дугаарынхаа зочин хойморт урьж ярилцсан юм. Тэрээр “Генерал хүн явдал …

  • 6 August

    Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авлаа

    Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад албан ёсоор шилжүүлэх нээлтийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг улсын онц чухал обьектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авах шийдвэр гарсан. Энэ  …

  • 6 August

    Б.Батцэцэг: Монгол-Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И -ийн урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн.  Тус айлчлалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа. –Та Гадаад харилцааны сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлалаа хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго, ач холбогдлын тухай тодруулахгүй юу? -Монгол, Хятадын харилцаа маш олон салбарт идэвхтэй өрнөдөг учраас БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай нүүр тулан …

  • 6 August

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 08 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай …

  • 5 August

    Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-80 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 05-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг Хангай нурууны өврийн Завхан арын Идэр, Чулуут, Урдтамир, Хойдтамир Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Орхон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Бүгсий Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Онги, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см …

  • 5 August

    Д.Ихбаяр: Авто угаалгын газрууд саарал ус ашигласнаар өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэмнэнэ

    Нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тэгвэл тус Ажлын хэсгийн дүгнэлт гарч, олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд ажил эхлэхэд бэлэн болсон бөгөөд саарал ус ашиглах төслийн талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяртай ярилцлаа. -Ухаалаг системээр усны хэрэглээгээ хянах боломжийг …

  • 5 August

    Улаанбаатар хотын музей олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна

    Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотын музей нь 1956 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3394 үзмэрийг хадгалан хамгаалдаг. Гэвч музейн зай талбайн хүрэлцээгүй байдлаас үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг үзвэрийн танхимд дэлгэсэн бол үлдсэн хэсгийг сан хөмрөгтөө хадгалдаг …

  • 5 August

    Б.Отгонсүх: Эрээн-Улаанбаатар хүртэлх тээврийн зардал 10 сая төгрөг болж, гурав дахин буурлаа

    Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх, Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун, Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу, Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар, ГИХГ-ын Дорноговь дахь газрын дарга Д.Эрдэнэбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх “Замын-Үүдийн гаалийн газар иргэддээ 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж 08-22 цаг хүртэл ажиллаж …

  • 5 August

    М.Уранцэцэг:Токио-2020 олимпдоо амжилттай оролцож 100 жилийн түүхтэй цагдаагийн албандаа бэлэг барьж чадсандаа туйлын их баяртай байна

    Токио-2020 зуны 32 дахь олимпын эмэгтэйчүүдийн -48 кг жинд жүдо бөхийн төрөлд амжилттай оролцож анхны хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч Мөнхбатын Уранцэцэг өчигдөр орой /2021.08.04/эх орондоо хүрэлцэн ирлээ. МУГТ М.Уранцэцэгийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсаны дараагаар түүнтэй цөөн хором ярилцлаа. –Монгол Улсын төрийн далбаагаа Токиогийн олимпын …