Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зарлалаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байгаа гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарласан байна. Үүнд: Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан 2020 онд 5.4%-иар буурсан ч дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн …
Tag Archives: нийгэм
August, 2021
-
4 August
Хэнтий аймгийн Баян-овоо сум хүнсний талонгүй анхны сум боллоо
Хэнтий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй “Халамжаас хөдөлмөрт” арга хэмжээний хүрээнд Баян-Овоо сум нь хүнсний талон /хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ/-нд хамрагддаг 11 өрхийн хөдөлмөрийн насны 29 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад бүрэн хамруулж, 23 иргэнийг нь ажлын байранд зуучилж ажилласнаар улс, аймгийн хэмжээнд хүнсний талон авдаггүй анхны сум боллоо. Дээрх арга хэмжээг тус сумын Хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан …
-
4 August
Л.Энх-Амгалан:Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимын болон цахим хэлбэрээр эхлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.04/ боллоо. Хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Засгийн газрын хуралдаанд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаарх мэдээллийг танилцуулж, хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг даалгавар авлаа. НҮБ-аас цар тахлын улмаас …
-
4 August
С.Батцэцэг: Монголчуудынхаа итгэлийг алдсанд харамсч байна
“Токио 2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд барилдсан Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг өчигдөр /2021.08.03/ хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны залуу бөх М.Жуманазаровад ялагдсанаар шагналт тавдугаар байр эзэллээ. Уг нь манай хүн эхний оноог авч, барилдааныг тун давгүй эхлүүлсэн ч дараа нь хөлдөө гурав дараалан алдаж, өрсөлдөгч нь үүнийг зургаан оноо болгосон юм. Ингээд оноогоор хоцорч эхэлсэн тул …
-
4 August
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хариуцлагын гэрээ” байгуулж, караоке, баарыг нээх санал гаргалаа
Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох шийдвэр гаргаж, хугацаатай үүрэг даалгавар …
-
3 August
“Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар ирэх долоо хоногт хэлэлцүүлнэ
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээгээ хангах боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас гадаад улс орнуудаас шууд хамааралтай байсаар ирсэн нь манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. 2020 онд Монгол Улс 1.9 сая тонн шатахуун ОХУ-аас импортолсон бол 2021 оны эхний 6 сарын байдлаар 900 мянган тонн шатахуун импортлоод байна. Сүүлийн үед ОХУ-ын үйлдвэрүүдэд АИ95 бензинийг түр хугацаанд үйлдвэрлэхгүй …
-
3 August
Г.Ёндон:Шатахууны үнийг тогтвортой байлгах, нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна
Шатахууны үнийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд уулзалт болж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүс мөн Петровис, Петрожамп, Тодпетролиум, МТ, Шунхлай зэрэг нефть импортлогч компанийн удирдлага оролцож, хэвлэл мэдээллийнхэн сонирхсон асуултдаа хариулт авлаа. 2020 оны дөрөвдүгээр сард 19.5 ам.долларт хүрч байсан газрын тосны үнэ он гарсаар тасралтгүй өсөж өнөөдөр 73 ам.долларт хүрч, 3.5 дахин өссөн. …
-
3 August
Тарвага агнахыг гурван жилийн хугацаатай хориглолоо
Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглолоо. Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаал гарсан байна. Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалт тогтоожээ. Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт …
-
3 August
ХӨСҮТ: Гадаад руу зорчих иргэдийн шинжилгээний хариуг англи хэлээр бланкан дээр олгож байна
ХӨСҮТ нь гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна. Хэрэв иргэн та гадаад оронд зорчих гэж байгаа бол – Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж 2 давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө. – Өгөгдсөн маягтанд гадаад паспортны мэдээллээ гаргацтай, гүйцэд, …
-
3 August
Завьт эргүүлийнхэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голд нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагдаа, Хүүхэд хамгааллын төвийн ажилтнуудтай хамтран 06 сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчид сүүлийн долоо хоногийн хугацаанд /2021.07.26-08.01/ гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 5364 иргэнд хүргэж /том …
-
3 August
У.Хүрэлсүх: Олон улсын олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад ороод амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар …
-
3 August
Х.Хэрлэн: Шатахууны үнийг өнөөдөр 100 төгрөгөөр буулгах чиглэл өгсөн
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанктай хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй Төрийн ордонд яг одоо /2021.08.03/ шатахууны асуудлаар уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн “Монгол Улс газрын тос экспортолж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт 2.3 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн байна. Төрийн захиргааны байгууллага болох манай …
-
3 August
УЕПГ:Эрүүгийн 176 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2021 оны 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 182 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 234 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 10 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг …
-
3 August
“Замын-үүд” чөлөөт бүсийн дулааны станц ирэх аравдугаар сард ашиглалтад орно
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ /2021.07.30/ Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явц, боомтын үйл ажиллагаа болон чөлөөт бүсийн дулааны станцын туршилт тохируулгын ажлын явцтай биечлэн танилцсан бөгөөд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд чөлөөт бүс доторх цахилгаан хангамжийн 16 ширхэг дэд өртөөний 2×630 кВА-ийн 10/04 кВ-ын тоноглолыг угсрах …
-
2 August
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” гэж иргэдийг залилж байж болзошгүй байна
Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьж 77…… дугаараас “Эрхэм……….овогтой……….та………дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс” гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараасан байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаа нь Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль болон дагалдан гарсан журмын дагуу хийгддэг. Дээрх нэр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл