Tag Archives: нийгэм

January, 2021

  • 18 January

    Үйл ажиллагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж ажиллахыг зөвлөлөө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.  Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох удирдлагуудад үйл ажиллагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар …

  • 18 January

    ЭМДЕГ: Эмнэлэгт ЭМД-ын дэвтэргүйгээр регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой

    Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд иргэдээс ирж байгаа нийт дуудлагын 60 гаруй хувь нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуултууд байна. Тиймээс ЭМДЕГ-аас  иргэдээс ирж байгаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуултуудад хариулт өглөө. – Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал нөхөн төлөх ёстой юу? – Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр эрүүл мэндийн албан журмын …

  • 18 January

    Танилц:Шинэчлэн батлагдсан 541 нэр бүхий хөнгөлөлттэй эмийн жагсаалт

    Эрүүл мэндийн салбарын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн иргэд хөнгөлөлттэй эмийг өөрт ойр эмийн сангаасаа авах боломжтой болсон. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичдэг болсон. Ингэснээр иргэд боломжтой үедээ эмээ бичүүлээд авах зохицуулалт хэрэгжиж байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын …

  • 18 January

    Н.Асралт: УХТЭ-т анх удаа гуяны гадна булчингаар хэл орлуулан суулгах мэс заслыг амжилттай хийлээ

    Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Хүзүү толгой, чих, хамар, хоолойн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Н.Асралттай ярилцлаа. Тэрээр манай улсын чадварлаг залуу эмч нарын төлөөлөл бөгөөд гадаадад очиж эмчлүүлээрэй гэдэг үгийг хэлдэггүй болтол хөгжүүлж чадсан гэсэн урам зоригтой үгээр яриагаа эхлүүлж байлаа. Ингээд та бүхэн түүний ярилцлагыг хүлээн авна уу. -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн …

  • 18 January

    БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Тодруулбал, энэ сарын 22 болон 31-нд нислэг үйлдэн, иргэдээ татан авах юм. Мөн ирэх сараас эхлэн тусгай үүргийн нислэгүүдийг хийж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татан авах бөгөөд мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд мэдээлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 18 January

    Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвага нууцаар оруулахыг завджээ

    Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвагыг нууцаар оруулахыг завдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын постоор 29 ширхэг тарвагыг Улаанбаатар хот руу оруулахаар ачаан дотроо нууж явсныг Хөвсгөлийн Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлсэн байна. Хөлдүү тарвагыг  хураан авч холбогдох арга хэмжээг авч  ажиллаж байгаа аж. Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд, Монгол улсын “Зөрчлийн …

  • 18 January

    Ц.Амаржаргал: Бөөрний аяганцар тэвшинцрийн хурц үрэвслийг уламжлалтаар үр дүнтэй эмчилдэг

    Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Амаржаргалтай ярилцлаа. -Бөөрний аяганцар тэвшинцрийн хурц үрэвсэл өвчний шалтгаан нь юу вэ. Энэхүү өвчнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ?-Энэхүү өвчин нь гадаад, дотоод гаралтай вирус, нянгийн шалтгаантай. Пиолонефрит буюу бөөрний аяганцар тэвшинцрийн хурц үрэвсэл нь зонхилон хавсарсан халдвараар үүсгэгддэг. Халдвар анх нэвтэрсэн замаас нь хамаарч пиолонефритыг дотор нь цус, шээс-бэлгийн замын гэж ангилдаг. …

  • 18 January

    Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь

    Уламжлалт анагаах ухааны сударт: “Цөвийн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд Замбуу тивийн дөрөвний нэг нь хоосрох болно. Тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал” хэмээн айлджээ.Халдварт нянгийн өвчний шалтгаан нөхцөл:-Цаг улирлын нөхцөл: Өвөл, зун, намар, хаврын дөрвөн улирлын махбод илүүдэж, дутуудаж, бу-руудах-Адын нөхцөл: Хүмүүс нийт олноороо гол, мөрөн, далайн ус бохирдуулах, газар шороо ухах зэрэг …

  • 18 January

    М.Эрдэнэжаргал: Залуучуудын байгууллага олон улсын жишигт хүрэхээр зорьж байна

    Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх, “Залуучуудын хөгжлийн хүрээлэн”-гийн захирал М.Эрдэнэжаргалтай цөөн хором ярилцлаа. -Сайн байна уу. Танд шинэ өглөөний мэнд хүргэе. “Өглөөний зочин” ярилцлагын урилгыг хүлээн авсанд баярлалаа. -Сайн сайн байна уу. Баярлалаа. -100 жилийн түүхтэй залуучуудын ууган байгууллагын үүдээр орж ирэхэд залуучууд бужигнасан, ажил өрнөсөн сайхан байна. Монголын Залуучуудын холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхлээд байгаа. Энэ талаар яриагаа …

  • 18 January

    ХӨСҮТ: Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт таван тохиолдол эмчлэгдэж байна

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 9115 хүнд шинжилгээ хийхэд 9 хүнд коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр хүний дөрөв нь “Монос”-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн байна. Харин Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын гурван хүн, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын …

  • 18 January

    Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж, ахуйн нэгжүүдийн баримтлах журам

    Үйл ажиллагаа нь үе шаттайгаар нээгдэж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагууд ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу батлагдсан дараах нийтлэг түр зааврыг мөрдөж, коронавирусийн халдвараас сэргийлэхийг уриалж байна. Үүнд: -Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хугацааны хязгаарлалтад нийцүүлэн байгууллагын үйл ажиллагааны цагийн хуваарь баталж мөрдүүлэх, -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах, -Баталгаат ундны эх үүсвэрэр хангагдсан байх, …

  • 18 January

    Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг өнөөдрөөс нээлээ

    Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны шийдвэрээр өнөөдрөөс буюу 18-ны өдрөөс эхлэн цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйлчилгээг нээлээ. Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.   Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, …

  • 15 January

    Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд батлагдсан НЭГ тохиолдлыг ХӨСҮТ-д шилжүүлж байна

    Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд “Ковид-19” халдварын батлагдсан нэг тохиолдол илэрлээ. Тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 66 настай иргэн Г нь өчигдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн /103/ автомашинаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн байна. Тухайн иргэнд түргэн тусламжийн төвийн эмч болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар түргэвчилсэн оношлуураар 2 удаа шинжилгээ хийхэд хариу СӨРӨГ гарсан …

  • 15 January

    Л.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн онгоцонд суух иргэдийн дунд бүртгэгдээгүй байсан

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр орой 165 иргэн эх орондоо ирнэ. Тэгвэл уг тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яамны консулын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа. -БНСУ-д 26 настай хүн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулах гэсэн юм. -Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа …

  • 15 January

    БНСУ-аас 165 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна. Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-20, ар гэрийн гачигдалтай-94, саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм. Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай …