ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 15899 хүнд шинжилгээ хийснээс 10 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод 9 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ тохиолдол нь БЗД-ийн 17-р хорооны гэр бүлийн 7 хүн, Ачтан эмнэлгийн голомтод нэмж хоёр хүнээс коронавирус илэрлээ. Афганистанаас ирсэн нэг энхийг сахиулагчийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Сүүлийн …
Tag Archives: нийгэм
January, 2021
-
14 January
Өнөөдрөөс эхлэн шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn сайтаар цаг авна
Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулахаар боллоо. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, …
-
14 January
Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургуулийн оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болло
Ковид-19 цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэр бүл, иргэдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр үзүүлэхээр Засгийн газрын тогтоол …
-
14 January
Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг ирэх сарын 01-нийг хүртэл үргэлжлүүлэн зогсоолоо
Засгийн газрын хуралдаанаар Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдэлийг бууруулах зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм , эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил …
-
14 January
Баянзүрх дүүргийн 17-р хороонд тандалт, илрүүлгийн өргөтгөсөн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01.14-ний 06:00 цагаас 2021 оны 01.16-ны 23:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоож, иргэдээс шинжилгээ авах ажлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна. Тус хороонд бүртгэлтэй 18-аас дээш насны иргэд шинжилгээнд хамрагдах бөгөөд байнгын үйл ажиллагаатай дөрөв, явуулын зургаа нийт 10 байршилд шинжилгээ авна. Шинжилгээ авах цэг: -Хорооны Иргэд нийтийн танхим -79-р сургуулийн Ахлах …
-
14 January
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг онлайнаар зохион байгуулна
Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээлд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил онлайнаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбооноос хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их …
-
14 January
Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж эхэллээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх 17-р хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний 06:00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд явуулын 34 баг, шинжилгээний 2 цэгт эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч ажиллаж …
-
13 January
Цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдож бүртгэлд хамруулна
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна. Энэ жил коронавирусийн цар тахлын дэгдэлтээс шалтгаалж цэргийн бүртгэл цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Цаасан суурьтай бүртгэл нь өнгөрсөн жилийн мэдээллийн санд түшиглэж цэргийн бүртгэлийн нөөцийн …
-
13 January
PCR шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn сайтаар цаг авч үйлчлүүлнэ
Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, …
-
13 January
Хувийн их, дээд сургуулийн оюутнууд боловсролын зээлд хамрагдах боломжтой боллоо
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2021.01.13 / боллоо. Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тодруулвал зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн …
-
13 January
Ц.Төмөр-Очир:Халдварын маш эрсдэлтэй бүсэд үйл ажиллагаагаа хариуцлагатайгаар явуулж байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох албаныхан өнөөдөр УГТЭ-т ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламжаа тасралтгүй үзүүлэхийн зэрэгцээ халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөгдөж эсэхийг шалгаж, шаардлагатай асуудлыг шийдвэрлэлээ. Коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн байгууллагууд зогсолтгүй ажиллаж байгаа учраас халдвартай хүн үйлчлүүлэх эрсдэл хамгийн өндөр байдаг. Энэ цаг үед ард иргэддээ шаардлагатай бүх талын тусламж, үйлчилгээгээ үзүүлсээр байгаа билээ. Тиймээс эмнэлгүүд …
-
13 January
ХӨСҮТ:16975 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 16975 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн бүх тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Тодруулбал: –“Ачтан” эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ. -БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон …
-
13 January
“Харанга” хамтлаг Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгатай хамтран уран бүтээл туурвина
2021 онд Монгол Улсын анхны тав нь яамны нэг Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиох бөгөөд тус түүхэн ойнуудтай холбогдуулан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Харанга” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд тус хамтлагтай хэрхэн хамтран ажиллах тухайд харилцан …
-
13 January
“Насны хишиг”, одонтой ээжүүдийн тэтгэмжийг хоёрдугаар сард олгоно
“Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-наас олгох бөгөөд иргэдийн халамж авах хүсэлтийг цахимаар аваад дансаар нь олгох юм байна. Тодруулбал, Иргэд бүртгүүлэхийн тулд халамжийн үйлчилгээний төвүүдэд заавал биечлэн очих шаардлагагүй, EHALAMJ.MN сайт руу орж цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж тэтгэмж авах банкны нэрээ бичээд тэтгэмж авах хүсэлтээ гаргана. Одоогийн байдлаар “Насны хишиг”-ийн үйлчилгээг авдаг …
-
13 January
2021 оны цэргийн бүртгэлээ хороондоо очиж хийлгэхгүй
Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 2021 оны 01 дүгээр сарын 13-наас 27-ны өдрүүдийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдана. “Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан иргэдийг олноор нь цуглуулахгүйгээр цаасан суурьтай цэргийн бүртгэлийг явуулах тул иргэд өөрсдийн …