Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзалт /11.04/ хийх үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хэлсэн үгээс эшлэн хүргэж байна. ♦ Тээвэр орчин цагийн хүний гол хэрэгцээ болжээ. Монголчуудынхаа, цаашлаад бусад орны иргэдийн энэхүү хэргэцээг манай яам, авто зам, автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээвэр, далай ашиглалт, усан замын тээврийн салбарын …
Tag Archives: нийгэм
November, 2020
-
12 November
Д.Сумъяабазар: Бид иргэдтэйгээ хамтран ажиллаж байж өнөөдрийн нөхцөл байдлыг давж гарна
Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газар хуралдаж, коронавируст цар тахлын шинэ нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргасан. Улмаар Гамшгаас хамгаалах хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Мөн маргааш өглөөний /2020.11.12/ 06.00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд хатуу …
-
12 November
Тав хоногийн хугацаатай Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлалаа
Шинэ коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авах асуудлын талаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагт УОК хуралдаж, орон даяар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр санал гаргасныг Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хурлаараа авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэв. Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж …
-
12 November
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, …
-
11 November
Ж.Батбаясгалан: Гэр бүл, хамт олон, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг уриалъя
Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж, дотоодод батлагдсантай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс зэрэг холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд авч, тархалтыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргаж байна. Үүний улмаас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдан, маргааш товлогдсон ээлжит бус I хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Харин ээлжит бус II хуралдааны товыг баасан гарагт хэвээр үлдээж, цахимаар хуралдуулахаар тогтов.Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Дэлхий нийтэд …
-
11 November
М.Энхсайханд дөрвөн жилийн хорих ял оногдуулав
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн …
-
11 November
Х. Баттулга: Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна.Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална
Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа. Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ард түмэндээ хандан доорх мэдэгдлийг гаргав. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний …
-
11 November
Төрийн үйлчилгээг цахимаар авахыг зөвлөж байна
Сүүлийн хоёр хоногт “Covid-19” халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авахыг зөвлөж байна. Төрийн 181 үйлчилгээг www.e-mongolia.mn системээр авах боломжтой юм. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой. Аль ч үүрэн холбооны операторын хэрэглэгч E-Mongolia цахим системд нэвтрэх, ашиглахад үнэ төлбөргүй.
-
11 November
Д.Нямхүү: Халдвар авсан эхнэр, нөхөр хоёрын ээж, дүү хоёроос коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирус илэрсэн эхнэр, нөхөр хоёрын ойрын хавьтлын 24 хүний эхний шинжилгээний хариуг танилцууллаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү” Халдвартай илэрсэн хоёр хүнтэй ойрын хавьтал болсон 24 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээ хариу гарч, хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ хоёр хүний харьцсан хүмүүсийн судалгааг хийж байна. Нэг нь дүү оюутан, нөгөө нь ээж нь халдвар авсан …
-
11 November
Д.Содном: Гэрийн хэлбэртэй майхнаа брэнд болгох зорилготой байгаа
Удам дамжин гар урлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хөгжүүлж буй олон хүн дүүрэг, аймаг, сумандаа аж төрсөөр байна. Тэдний нэг бол Баянзүрх дүүрэгт өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй Д.Содном, Ц.Наранцэцэг нар юм. Тэд гэр бүл бөгөөд асар, майхныг зонхилж оёод 23 гаруй жилийг үджээ. Ирэх даваа гарагт болох “Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлж байх үед нь онцолж ярилцсан юм. -“Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцох болсон …
-
11 November
ХӨСҮТ-д аавыгаа сахиж байсан хүн цонхоор унаж нас барсан хэрэг гарчээ
Өнөөдөр буюу 11 сарын 11-ний өдрийн 7 цаг 28 минутад БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн 5 давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай эрэгтэй “У” өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Амь хохирогч …
-
11 November
Өнөөдөр нөөцөөс 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүлсэн байна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г 2020 оны гуравдугаар сард баталсан. Энэ төлөвлөгөөг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа. Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд буюу …
-
11 November
Алтанбулаг автозамын боомтоор ачаа тээвэрлэхийг хоёр сарын хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Цагааннуур боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж зөвхөн шатахуун тээврийн машин …
-
11 November
Ж.Амгалан: Шууд хавьтлын 24 иргэнийг тогтоож тусгаарласан
Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг сахиулах, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг сахиулах, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан “Өнөөдөр манай улсад дотооддоо халдвар илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд тандалт судалгаа хийхээр гурав хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоох арга хэмжээг авч …
-
11 November
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа
Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдөр тус тус үйлдэхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Нислэгийн шинэчилсэн тов тодорхой болмогц олон нийтэд зарлах болно.