Гуравдугаар сарын 01-ний өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдэж, PCR /ПГУ/ шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болсон билээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Эмээлт, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоодоор 1431 тээврийн хэрэгслээр 3056 зорчигч хот руу нэвтэрч, 820 тээврийн хэрэгслээр 2012 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх хоёр товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 31 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Хяналтын …
Tag Archives: нийгэм
March, 2021
-
9 March
Л.Оюун-Эрдэнэ:Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзлаа. Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны …
-
9 March
Гадаадын улс орнуудаас 30,243 иргэн эх орондоо иржээ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар 131 удаагийн тусгай үүргийн нислэгээр 23,533 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор6,710 буюу нийт 30,248 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа. Харин энэ гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан аваад байна. Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь өндөр настан, …
-
9 March
УОК:Өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулна
Улсын онцгой комисс 2021 оны 03 дугаар сарын 08-ний өдөр хуралдаж коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явц болон бусад асуудлыг хэлэлцэв. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аль болох хэвийн үргэлжлүүлэхийг зорьж байна. Иймээс нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол тухайн газарт хэсэгчилсэн байдлаар зохицуулна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын …
-
9 March
Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй
Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, цаашид иргэдийг вакцинжуулах ажилд хариуцлагатай хандахыг анхаарууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …
-
9 March
Б.Бямбадорж: Өнөөдөр 15391 хүнийг вакцинд хамруулна
Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, цаашид иргэдийг вакцинжуулах ажилд хариуцлагатай хандахыг анхаарууллаа. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл …
-
9 March
Хотын дарга 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай танилцлаа
Өчигдөр хэдий амралтын өдөр ч гэлээ нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 14 цэг ажиллалаа. Тэдгээрийн нэг болох Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцаж, тэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа. 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэг өчигдрийн хувьд 550 сорьц аваад байв. Дүүргийн хэмжээнд …
-
9 March
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2021 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 6-11 …
-
8 March
Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээгийн уух зүйлд мансууруулах зүйл хийж, нүцгэн зургийг нөхөр рүү нь явуулсан
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзлаа. Уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж, мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр бол Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. …
-
8 March
Т.Чимгээ: Би охиныхоо үхлийг энэ хэрэгтэй холбоотой гэж бодож байгаа
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж Т.Чимгээтэй уулзлаа. Т.Чимгээ”Би хэлмэгдээд 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Цагдан хориход хоригдсон. Тэр хоригдож байх хугацаандаа маш хүнд байдалтай байсан. Гурван сарын …
-
8 March
Х.Баттулга:Эмэгтэйчүүдээ эрх тэгш, аз жаргалтай, ажилтай орлоготой хангалуун амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн үүрэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр тохиож буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Монголын бахархал болсон эхчүүд, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе. Энэ өдрийг тэмдэглэх уламжлалт хандлага, агуулга нь монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, эмэгтэйчүүдийн эрх зэрэг асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, эмэгтэйчүүдийн ажил …
-
8 March
“Анна Каренина” жүжиг үзсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд урлаг, соёлын тоглолт үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд олноороо оролцсоноос коронавирусийн халдвар тархах эрсдэл эрс нэмэгдэж байна. Тухайлбал энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусийн нийт 54 тохиолдол батлагдлаа. Тиймээс дээрх өдрүүдэд жүжиг үзсэн үзэгчид …
-
6 March
Л.Эрдэнэчулуун:Иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, аж ахуйн нэгжүүдийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг уриалж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 …
-
6 March
Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давах ёстой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 …
-
6 March
Л.Оюун-Эрдэнэ:Өчигдөр яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө. Тэрээр “Жендэрийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн үг нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл