Tag Archives: нийгэм

August, 2020

  • 31 August

    БШУЯ:Сургуулийн хүүхдийн суудлын тоог 14 мянгаар нэмэгдүүллээ

    Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухаан яам Эрүүл мэндийн яамны Мэдээллийн цагт хамтран оролцож, бодлого, зохицуулалттай холбоотой тодорхой мэдээллийг хүргэсээр байна. Өнөөдрийн мэдээллийн цагт БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан оролцож боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын 2020 оны төсөвт Боловсрол, шинжлэх ухааны салбарт …

  • 31 August

    Багануур дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авна

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, чадавхжуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны холбогдох албаныхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын хамт ЭМЯ-ны Эдийн засаг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн М.Оюунчимэг, Эмийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа, УХТЭ-ийн захирал С.Энхболд, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар Багануур дүүргийн эмнэлгийн тулгамдаж буй …

  • 31 August

    Н.Ариунбат: Ариг Банкны зохистой засаглал бүрэн алдагдсан байсан учир хуулинд зааснаар арга хэмжээ авсан

    Ариг банктай холбоотой асуудлаар Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын  захирал Н.Ариунбатаас дараах тодруулгыг авлаа. Ариг банканд Банкны тухай хуулийн дагуу “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлсэн тухай Монголбанкнаас энэ оны 1 дүгээр сард мэдэгдэж байсан. Ямар үндэслэлээр энэ гаргасан бэ? Монголбанкнаас Банкны тухай хуулийн дагуу банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2018 оны эцэст 50.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлэхийг 2015 онд бүх …

  • 31 August

    Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ

    Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны хуваарьт шилжүүлж, зургадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг  байхаар зохицуулалт хийсэн. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна.  Улаанбаатар хотын захирагч дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай …

  • 31 August

    Гарааны бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг сайжруулах, улмаар ажилгүйдлийг багасгахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд ийнхүү санамж бичиг байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд …

  • 31 August

    Х.Баттулга: Эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалахад төр онцгой анхаарч, бодлого шийдлүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж, баяр хүргэлээ. Сүхбаатар дүүргээс энэ жил нийт 409 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 385 ээжид тус тус гардуулав. Эдгээр ээжүүдийн дотор хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлсэн 17 дугаар хорооны иргэн Э.Нандинсарнай, 9 дүгээр хорооны иргэн А.Сүлдмаа, мөн өчигдөр …

  • 31 August

    Сэрэмжлүүлэг: Гол, мөрний усны түвшин 5-45 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Онон, Хэрлэн, Улз, Хангай нуруунаас усжих Чулуут голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа, Чигж зэрэг …

  • 31 August

    Меритократ Сингапурын жишиг: Зөвхөн мэдлэг ухаан, авьяас чадвар!

    Cингапурын тухай цуврал. Санаа сэдэл өгөх ариун зорилготой. Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан анхны Засгийн газар хэмээн түүхэнд бичигдээч хэмээн одоогийн эрх баригчиддаа уриалан дуудcaн нь монголчууд биднээр ажил хийлгэж, бид хөдөлмөрөө мөнгөөр үнэлүүлж, амьдрал ахуй маань босоосой, сайжраасай, цаашдаад эх орны хөгжилд түлхэц үзүүлээсэй гэсэн утгатай. Хүрэлсүхийн Засгийн газар 2024 онд тайлангаа тавих болдог, хийсэн бүтээсэн ажлууд гээд маш зузаан том …

  • 31 August

    Маргааш зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, …

  • 31 August

    АНУ-аас 254 иргэн эх орондоо ирнэ

     Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 08 дугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн. Тусгай үүргийн онгоц  ирэх 09 дүгээр сарын 02-ны 14:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.  Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо …

  • 31 August

    Ж.Батбаясгалан: Шинээр ашиглалтад орсон сургууль , цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг шалгаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажилла

    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын явцыг шалгаж, Баянзүрх дүүрэгт  ажиллалаа. Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын …

  • 31 August

    Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг өчигдөр 20:50 цагт “Буянт -Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Уг нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ,  “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газарт тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 29 August

    Нийслэлийн Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 837 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Хан-Уул, Багахангай, Багануур, Налайх дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Энэ жил Хан-Уул дүүргээс нийт 613 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 589 ээжид тус тус гардуулав. Харин Налайх дүүрэгт амьдардаг 125 ээж, үүнээс 8 ээж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 117 ээж Хоёрдугаар зэргийн одонг тус тус …

  • 29 August

    Цахим тоглоомын газруудыг үе шаттайгаар нээх захирамж гарчээ

    Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, халдвар хамгааллын дэглэмийг  баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан юм. Тус шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/1073 дугаар захирамж гарчээ. Мөн цахим тоглоомын газруудын баримтлах түр журмыг батлан гаргасан байна. Үйл ажиллагаагаа нээсэн цахим тоглоомын газрууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, түр журмын дагуу ажиллах юм. Захирамжид цахим тоглоомын газрын …

  • 29 August

    Нүүрс тээврийн жолооч нар тэмцлээ зогсоож, ажилдаа орлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, “Гашуунсухайт авто зам”  ХХК-ийн удирдлагууд өчигдөр /2020.08.28/ тэмцэл хийж буй тээвэрчидтэй уулзаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, хаасан замаа чөлөөллөө.  Ингэснээр “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт тасалдах эрсдэлгүй болов.   Нүүрс тээврийн жолооч …