Tag Archives: нийгэм

September, 2020

  • 2 September

    МСҮТ, политехник коллежиуд цахим болон танхимын сургалтыг хослуулан хичээлийн шинэ жилээ эхлүүллээ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид ажиллалаа. Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл, урлалын политехник коллежид энэ хичээлийн жилд 2000 оюутан суралцаж байгаа аж. Тус политехник коллеж нь 27 төрлийн мэргэжлээр сурагчдыг бэлддэг бөгөөд 144 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн үсчин гоо сайхан, автомашины засварын ангийн элсэлт илүү эрэлттэй байдаг бөгөөд үсчин гоо сайхнаар Дэлхийн …

  • 2 September

    Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах боломжтой хэчнээн хүн байгааг тогтоох судалгаа хийнэ

    Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа энэ оны аравдугаар сард эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн М.Базаррагчаа болон холбогдох албаныхан өчигдөр уулзлаа. Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран явуулах тус судалгаагаар төрийн албан хэргийг монгол бичгээр …

  • 2 September

    ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ МОСДХ-ны үйл ажиллагаатай танилцлаа

    ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр албаны бусад төлөөлөгчийн хамтаар Монголын олон суваг дамжуулагчдын холбооны үйл ажиллагаатай танилцлаа. Монголын олон суваг дамжуулагчдын холбоо нь дотоодын болон гадаадын сувгуудыг орчин үеийн технологийн бүхий л шийдлийг ашиглан орон даяар дамжуулан түгээж буй олон сувгийн дамжуулагч үйлчилгээ эрхлэгч компаниуд нэгдсэн ТББ юм. Өнөөгийн байдлаар дээрх компаниудаар дамжуулан улсын хэмжээнд 780 гаруй мянган өрх дотоод, гадаадын …

  • 2 September

    АНУ-аас 254 иргэн эх орондоо ирнэ

     Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц наймдугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн. Тусгай үүргийн онгоц  өнөөдөр буюу есдүгээр сарын 02-ны 14:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.  Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирэх бөгөөд бага …

  • 2 September

    Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцтай болно

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Нарны зам, Дүнжингаравын автозамыг холбосон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа. Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажил хийгдэж байна. Хоёр талдаа явган зам, автозамын 4 нүхэн …

  • 2 September

    Удаашралтай байгаа автозамын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хороонд дулааны шугам сүлжээ нэвтрэх, сувагт оруулах ажил хийгдэж байна. Нийт 480 метр газарт хонгилын системээр цэвэр усны 219 диаметртэй хос шугам, 325м дулааны хос шугам тавигдаж байгаа юм. Ингэснээр Хан-Уул дүүргийн Зайсан орчим цэвэр усны төвийн системд холбогдож байна. Тус …

  • 2 September

    Нийслэлийн авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг НИТХ-д танилцуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр нийслэлийн харьяа газруудын гаргасан түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг сонсож, холбогдох албаныханд үүрэг өглөө. Нийслэлийн хэмжээнд 530,975 бүртгэлтэй автомашин байдгаас 350 мянга нь өдөр тутам авто замын хөдөлгөөнд оролцдог байна. Улаанбаатар хотын төв хэсгийн нутаг дэвсгэрт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн …

  • 2 September

    ХЭҮК: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээн дэх хүний эрхийн зөрчлийг шалгахаар тохиролцлоо

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2011-2013 онуудад иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудад хяналт шалгалт хийж, тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьсан илтгэлээрээ дамжуулан санал хүргүүлж, тогтоол батлуулж байсан билээ. Санхүүгийн хэрэгцээнээс улбаалан үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө, эд зүйлсээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлүүлэн, эзний зөвшөөрөлгүйгээр зарж, …

  • 2 September

    Завьт эргүүлийнхэн 241 иргэний амь насыг авран хамгаалжээ

      НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг  10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.  Эргүүл 06 дугаар сарын 10-аас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 2080  алба хаагч, 366 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 241 хүний амь насыг авран хамгаалж, голын усанд …

  • 2 September

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, …

  • 1 September

    10 аймагт дулааны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлнэ

    Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  бүрэн Эрхт элчин сайд Ли Ё Хунийг хүлээн авч уулзлаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд улсын чухал салбарыг удирдах болсонд баяр хүргээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тодотголоо. Хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж байгаагийн дотор эрчим хүчний …

  • 1 September

    БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар “МИК”-ийн төлөөлөлтэй уулзлаа

    Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Сангийн яамны удирдлагууд Монголын ипотекийн корпораци ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар харилцан мэдээлэл солилцлоо. Covid-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд тогтоосон хөл хорионы улмаас бизнес төдийгүй өрхийн орлого эрс буурч байгаа тул Монголбанк иргэдийн хэрэглээ, төлбөрийн чадварыг дэмжих …

  • 1 September

    Д.Мөнхжаргал: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх нэг сарын аяныг зохион байгуулж байна

    Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр нар нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан тэргүүтэй нийслэлийн холбогдох албаныхантай уулзлаа. Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл ажил, үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв галлах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийг зөв хэрэглэх гэх мэт заавар, зөвлөмжийг иргэд, …

  • 1 September

    “Өнгөрснийг маргаашдаа” соёлын хөтөлбөр энэ сарын 6-ний өдөр хүртэл үргэлжилнэ

    Чойжин ламын сүм музейд есдүгээр сарын 1-6-ны өдрүүдэд “Өнгөрснийг маргаашдаа” цуврал арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулахаас гадна хэлэлцүүлэг, лекц өрнүүлж, скейтбоардын үзүүлбэр, хүүхдэд зориулсан бүтээлч өдөр, номын солилцоо зэрэг соёл урлагийн олон талт үйл ажиллагаа болох юм. МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм …

  • 1 September

    Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран ажиллана

     Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газрын дарга нар өнөөдөр уулзаж, хоёр байгууллагын харилцан хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.   Уулзалтаар техник технологийн хурдтай хөгжлийн энэ цаг үед харилцаа холбооны салбарын зах зээлийн өрсөлдөөнийг хэрхэн зохицуулах, шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд нэн түрүүнд анхаарч, Харилцаа холбооны …