Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, …
Tag Archives: нийгэм
August, 2020
-
31 August
АНУ-аас 254 иргэн эх орондоо ирнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 08 дугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн. Тусгай үүргийн онгоц ирэх 09 дүгээр сарын 02-ны 14:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо …
-
31 August
Ж.Батбаясгалан: Шинээр ашиглалтад орсон сургууль , цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг шалгаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажилла
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын явцыг шалгаж, Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын …
-
31 August
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг өчигдөр 20:50 цагт “Буянт -Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Уг нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газарт тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-
29 August
Нийслэлийн Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 837 ээж “Эхийн алдар” одон хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Хан-Уул, Багахангай, Багануур, Налайх дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Энэ жил Хан-Уул дүүргээс нийт 613 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 589 ээжид тус тус гардуулав. Харин Налайх дүүрэгт амьдардаг 125 ээж, үүнээс 8 ээж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 117 ээж Хоёрдугаар зэргийн одонг тус тус …
-
29 August
Цахим тоглоомын газруудыг үе шаттайгаар нээх захирамж гарчээ
Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан юм. Тус шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/1073 дугаар захирамж гарчээ. Мөн цахим тоглоомын газруудын баримтлах түр журмыг батлан гаргасан байна. Үйл ажиллагаагаа нээсэн цахим тоглоомын газрууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, түр журмын дагуу ажиллах юм. Захирамжид цахим тоглоомын газрын …
-
29 August
Нүүрс тээврийн жолооч нар тэмцлээ зогсоож, ажилдаа орлоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн удирдлагууд өчигдөр /2020.08.28/ тэмцэл хийж буй тээвэрчидтэй уулзаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, хаасан замаа чөлөөллөө. Ингэснээр “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт тасалдах эрсдэлгүй болов. Нүүрс тээврийн жолооч …
-
28 August
СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг томилохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан 17 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал хэлэлцэхийг танилцуулав. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн …
-
28 August
Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудад хүрэхэд НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллана
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Тапан Мишра Сайд Т.Мөнхсайханд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсэв. Тэрбээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба болон НҮБ-ын Монгол Улс дахь төрөлжсөн агентлагуудаар дамжуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудаа …
-
28 August
Байгальд хортой нөлөө үзүүлж байгаа үйлдвэрүүдийг хотоос гаргах ажилд Дэлхийн банктай хамтарна
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БАОЖЯ болон Дэлхийн банкны өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Суурин төлөөлөгч Андрей Михнев МУ-ын Засгийн газрын түвшинд болон БОАЖ-ын салбарт тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрт Дэлхийн банкны зүгээс хэрхэн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах …
-
28 August
Хоёрдугаар ээлжийн ламхай хүүхдүүд гэрийн тусгаарлалтад шилжлээ
Бүгд Найрамдах Энэтхэг улсад суралцдаг ламхай хүүхдүүд “Ковид-19” цар тахлаас болж нутагтаа ирж чадахгүй хөл хорионд ороод байсан. Эдгээр хүүхдүүдийн эхний ээлж болох 172 хүүхдийг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 06 дугаар сард авчирсан бол энэ сарын 6-ны өдөр 2-р ээлжийн 50 ламхай хүүхдүүд эх орондоо ирсэн. Ламхай хүүхдүүд Монголын Үндэсний Их сургуулийн тусгаарлах байранд 21 хоногийн хугацаанд тусгаарлагдаж өнөөдөр гэртээ харилаа.Гэр …
-
28 August
Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ нь эдийн засагт өндөр ач холбогдолтой
Монголбанкны ОНБМТ-ийн захиралтай мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээг хэвшүүлэхэд Монголбанкнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцлаа. Монголбанкнаас “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ аяны хүрээнд ямар үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж байна вэ? Юуны өмнө хэлэхэд, Монголбанк бол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг хэвлүүлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах онцгой эрхтэй төдийгүй төгрөгийн нөөц аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Энэ онцгой …
-
28 August
Явуулын эмнэлэг маргааш зорилтот бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ
Бусдад үйлчилдэг сайхан сэтгэлт хүмүүсийн нэгдэл болох Улаанбаатар Централ Ротари клубынхэн маргааш Чингэлтэй дүүргийн алслагдсан хорооны зорилтот бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх гэж байна. Чингэлтэй дүүргийн амьжиргааны түвшин доогуур иргэд бусад дүүргүүдтэй харьцуулахад өндөр байдаг тул ийнхүү тус дүүргийн зорилтот бүлгийн 40 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах юм байна. Энэхүү үйл …
-
28 August
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын ажлын хэсэг хуралдаж байна
НҮБ-ын Хүүхдийн Сангаас Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU) болон Цахим орчинд Хүүхдийг Хамгаалах Санаачилгатай хамтран Цахим Орчинд Хүүхдийг Хамгаалах тухай салбарын удирдамжийг 2014 онд шинэчлэн гаргасан. Уг удирдамжид тусгасан цахим орчинд хүүхдийг хамгаалах, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг устгах зорилготой “Бид Хамгаална” (WeProtect) загварыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар амлалт авч, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж …
-
28 August
Улирлын томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангаж байна
Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ачааллыг хуваарилах болон улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай өнөөдөр хуралдлаа. Ирэх аравдугаар сараас улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт …