Tag Archives: нийгэм

April, 2020

  • 10 April

    “Суруга партнерс”, “Суруга пропертиз”ХХК-ийн газар эзэмших эрхийг дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүллээ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Тодруулбал Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын олон улсын дунд сургуулийн урд байрлах “Суруга партнерс” ХХК-ийн 2.0 га, “Суруга пропертиз”ХХК-ийн 2.0 га газрын эзэмших эрхийг компанийн өөрсдийн хүсэлтийн дагуу дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүлэн өглөө. Мөн Тэргүүлэгчдийн хурлаар, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг …

  • 10 April

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд …

  • 9 April

    Ц.Ганзориг: 82 настай иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн

    Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар ирэх сард болохоор товлогдсон цэрэг татлагыг үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, тусгай горимоор зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг сунгах эсэх талаар хэлэлцээгүй аж. Учир нь олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай судалгаа, бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй хэмээн …

  • 9 April

    Гандангийн дэнжийн гэр хорооллыг утаагүй, нүхэн жорлонгүй болгох бүтээн байгуулалт хийгдэж байна

    Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг. Гандангийн дэнжийн гэр хорооллыг бохир, цэвэр …

  • 9 April

    Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна хаяг, мэдээллийн байгууламжийг нэгдсэн журмаар буулгаж байна

    Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд эрх бүхий байгууллагаас …

  • 9 April

    Зайсан толгойн зүүн талын бэлд барилга барих ажлыг таслан зогсоолоо

    Зайсан толгойн зүүн талын бэлийг ухаж барилга барих гэж байгаа талаарх мэдээлэл хоёр хоногийн өмнө цахим сүлжээнд тархсан.  Барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс бүх бичиг баримтыг бүрдүүлсэн зөвшөөрөлтэй захиалагч компанийн хүсэлтийн дагуу  барилгын суурийг тавихаар бэлтгэж байгаа талаар хэлж байв. Хотын Захирагч С.Амарсайхан газар шорооны ажлыг даруй зогсоож, холбогдох компанийн удирдлагуудад яаралтай шаардлага хүргүүлэхийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албанд даалгасан …

  • 9 April

    Хууль бусаар мод бэлтгэж, гал тавьбал гурав дахин өндөр төлбөр ногдуулна

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмлээ. Шинэчилэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрс хүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ. Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр ойн нөөц ашигласны төлбөрөөс орон …

  • 9 April

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдуулж байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил тогтоох тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцлээ.  Хүн амын хэт төвлөрлийг сааруулж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хотыг найман бүх бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хотын хоёр төвтэй байхаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий …

  • 9 April

    Ч.Хүрэлбаатар: Хувьцааны ногдол ашгийг И-баримт системээр дамжуулан олгохоор ажиллаж байна

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг болох 120 тэрбум төгрөгийг ирэх тавдугаар сард хувьцаа эзэмшигчдэд олгох шийдвэр гарсан. Гэвч 4 сарын 8-ны байдлаар тус компанийн хувьцаа эзэмшигч 2,511,000 иргэнээс 340 орчим мянга нь хувьцааны дансаа нээлгэжээ. Тиймээс нийт иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгох ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүднээс И-баримтын системээр дамжуулан  олгохоор ажиллаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр буюу Мягмар гарагийн УИХ-ын чуулганы …

  • 9 April

    “Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газраас  Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газартай хамтран “Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.   Арга хэмжээний хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хийж, ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт, шалгалтыг явуулж байгаа юм.  Хаврын хуурайшилттай энэ үед иргэн бүр үүргээ биелүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэн, мэргэжлийн байгууллагаас …

  • 9 April

    Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно

    Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг. Гандангийн дэнжийн гэр хорооллыг бүрэн бохир, …

  • 9 April

    Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн автомашины орц гарцыг нэмэгдүүлэхээр боллоо

    Хавдар судлалын үндэсний төвд яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц гарцыг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар газар дээр нь очиж ажиллалаа. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо …

  • 9 April

    Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон …

  • 8 April

    ХӨСҮТ-д халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нарт мөнгөн урамшуулал олгоно

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр коронавируст халдварын оношлогоо, эмчилгээг гүйцэтгэж халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч, сувилагч үйлчлэгч зэрэг нийт хамт олонд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлсэн юм. ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгджээ. Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр тус төвд 177 хүн …

  • 8 April

    Сэлэнгэд тусгаарлагдсан иргэн ОХУ-д сурдаг, 20 настай оюутан

    Манай улсад коронавирусээр халдварласан 16 дахь тохиолдол өнөөдөр (2020.04.08) бүртгэгдсэн нь ОХУ-д сурдаг, 20 настай оюутан болохыг эх сурвалж мэдээлэв. Халдвар авсан иргэн өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ОХУ-аас ирсэн даруйдаа Сэлэнгэ аймгийн төвд тусгаарлагдсан бөгөөд давтан шинжилгээгээр түүнээс халдвар илэрчээ. Түүнийг Улаанбаатар хотод авчрахаар өнөөдөр өглөө ХӨСҮТ-өөс ажлын хэсэг гарч, Сэлэнгэ аймагт очсон байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д …