Tag Archives: нийгэм

September, 2020

  • 1 September

    УОК-ын Шуурхай штаб: Тусгай дугаарын утсанд 76,082 дуудлага хүлээн авсан

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-аас эхлэн 18001105 318277, 263554 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна. Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш 08 дугаар сарын 31-ний  өдрийн байдлаар нийт 76,082 дуудлага хүлээн авсан байна. Мөн …

  • 1 September

    НОБГ: Шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэж байна

    НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Хүрээлэн буй орчны цагдаа, Замын цагдаагийн хэлтэс, нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч байгаа автомашинуудад хяналт тавин ажиллаж байна.  Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”, “Таван толгойн уулзвар”-ын шалган нэвтрүүлэх товчоодод тарваган тахал болон хүн, малын гоц халдварт …

  • 1 September

    Энэ сард 12 удаагийн тусгай нислэгээр 3120 иргэнээ татан авна

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3120 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд:  9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/9 сарын 9-нд Токио-Улаанбаатар 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар 9 сарын 28-нд …

  • 1 September

    У.Хүрэлсүх: Дүү нар минь Монгол Улсынхаа тусгаар тогтнол, түүх, соёлын баталгаа болсон төрөлх монгол хэл, бичгээ сайн сураарай

    Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Сургуулийн өмнөх боловсролын 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, дээд боловсролын 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтаа эхлүүлж, нийтдээ нэг сая дөчин мянга гаруй суралцагч хичээлдээ орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын 10 дугаар цэцэрлэг, яслийн цогцолборын хичээл, …

  • 1 September

    Ц.Ганчимэг:TEDx-ийн үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэхэд арваад хоног үлдэж байна

    Дархан-Уул аймгийн ЗДТГазар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран TEDx Darkhan үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар албан ёсны эрхээ аваад бэлтгэл ажилдаа орсон билээ. Ингээд тус үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Ганчимэгтэй ярилцлаа. – Танд юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. – Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. – TEDxDarkhan 2020 үйл ажиллагаа 09дүгээр сарын …

  • 1 September

    “Хариуцлагатай алба хаагч” аянг эхлүүллээ

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Прокурорын ерөнхий газар хамтран 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай “Хариуцлагатай алба хаагч” аянг эхлүүллээ. Тус аян нь Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрхийг хамгаалах, цагдаа болон прокурорын байгууллагын алба хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу …

  • 1 September

    У.Хүрэлсүх: Суралцагч, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд нэн хариуцлагатай хичээлийн жил эхэллээ

    2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Ерөнхий сайд У. Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүүхэд багачууд, сурагч, оюутан, эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, эцэг эхчүүд ээ! Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон Ерөнхий сайдын хувиар 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлье! Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, …

  • 1 September

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр  зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 ц­аг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй.  Зүүн аймгуудын  ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн зарим , төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар …

August, 2020

  • 31 August

    Б.Дамдинбазар: Айл өрхүүдэд яндангаа цаг тухайд нь сайн хөөлж, аюулгүй байдлаа шалгахыг зөвлөж байна

    Өвөлдөө эртнээс бэлдэх, ард иргэдээ болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар эхлүүлсэн. Энэхүү ажлын үргэлжлэл болгож Бямба гаригт БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга болон бусад албаны хүмүүс яндан хөөлөх үйл ажиллагааг газар дээрх нь хэрхэн хийж байгаатай танилцлаа. Эхний айл нь Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн Б.Энхбаатарынх …

  • 31 August

    ГХ-ны яамнаас Улсын нэгдүгээр эмнэлэгт амны хаалт хандивлав

    Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй коронавируст халдвар “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн төвд 10000 ширхэг амны хаалтыг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өгсөн. Энэхүү хандивын …

  • 31 August

    БШУЯ:Сургуулийн хүүхдийн суудлын тоог 14 мянгаар нэмэгдүүллээ

    Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухаан яам Эрүүл мэндийн яамны Мэдээллийн цагт хамтран оролцож, бодлого, зохицуулалттай холбоотой тодорхой мэдээллийг хүргэсээр байна. Өнөөдрийн мэдээллийн цагт БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан оролцож боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын 2020 оны төсөвт Боловсрол, шинжлэх ухааны салбарт …

  • 31 August

    Багануур дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авна

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, чадавхжуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны холбогдох албаныхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын хамт ЭМЯ-ны Эдийн засаг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн М.Оюунчимэг, Эмийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа, УХТЭ-ийн захирал С.Энхболд, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар Багануур дүүргийн эмнэлгийн тулгамдаж буй …

  • 31 August

    Н.Ариунбат: Ариг Банкны зохистой засаглал бүрэн алдагдсан байсан учир хуулинд зааснаар арга хэмжээ авсан

    Ариг банктай холбоотой асуудлаар Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын  захирал Н.Ариунбатаас дараах тодруулгыг авлаа. Ариг банканд Банкны тухай хуулийн дагуу “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлсэн тухай Монголбанкнаас энэ оны 1 дүгээр сард мэдэгдэж байсан. Ямар үндэслэлээр энэ гаргасан бэ? Монголбанкнаас Банкны тухай хуулийн дагуу банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2018 оны эцэст 50.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлэхийг 2015 онд бүх …

  • 31 August

    Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ

    Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны хуваарьт шилжүүлж, зургадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг  байхаар зохицуулалт хийсэн. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна.  Улаанбаатар хотын захирагч дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай …

  • 31 August

    Гарааны бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг сайжруулах, улмаар ажилгүйдлийг багасгахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд ийнхүү санамж бичиг байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд …