Tag Archives: нийгэм

September, 2020

  • 3 September

    Барилга барих хүсэлтээ eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар өгөх боломжтой боллоо

    Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан нар өнөөдөр төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.   Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  Нийслэлийн “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд “Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” болох …

  • 3 September

    Агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 15723 ширхэг угаарын хий мэдрэгчийг тарааж эхэллээ

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод онцгой байдал, мэргэжлийн …

  • 3 September

    “ЖАЙКА” ОУ-ын байгууллага:Хогны асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Жайка” ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Жайка” олон улсын байгууллагатай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны талаар болон цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ямар нөөц боломж байгаа талаар санал солилцсон юм.  Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 1994 оноос хойш Буцалтгүй тусламжаар 4, техникийн хамтын ажиллагааны хүрээнд 3, хөгжлийн судалгааны 3 …

  • 3 September

    ЗТХ-ийн сайд Л.Халтар БНТУ-ын Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзан Монгол Улс, БНТУ-ын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд Л.Халтар Элчин сайдыг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүрэлцэн ирж уулзаж байгаад талархал илэрхийлээд Засгийн газрын болон яамны бодлого, үйл ажиллагааны …

  • 3 September

    Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжинэ

    МУ-ын Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр Аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон.  Тэр дундаа Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төв, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын төв байхаар тусгасан. Энэ хүрээнд БОАЖЯ-наас Тогтвортой аялал жуулчлалын төслийг дээрх хоёр аймагт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болсон юм. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл 2019-2024 онд хэрэгжих Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлтэй танилцлаа. Төсөл хэрэгжснээр тусгай хамгаалалттай …

  • 3 September

    Майкл Клечески:Хоёр орны тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клеческитэй уулзлаа. Уулзалтын хүрээнд хамтын ажиллагааны хэд хэдэн чухал асуудалд голлон санал солилцсон юм. Тухайлбал, агаарын бохирдол, усны асуудал, хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутгуудын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клечиски: “Бидний анхаарал хандуулж байгаа эхний асуудал нь агаарын бохирдол юм. Монгол орны агаарын бохирдлыг …

  • 3 September

    Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх ажлаа хүлээн авлаа

    Засгийн газрын өчигдрийн /2020.09.02/ ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын даргаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Баттөмөрийн Энхсүхийг томилсон юм. Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Оюуны өмчийн газарт ажиллаж, тус газарт томилогдсон Б.Энхсүхийг албан хаагч нарт танилцуулж, албан ажлыг хүлээлцүүлэв. Энэ үеэр Оюуны …

  • 3 September

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/171 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь политехник коллеж, уул уурхай, эрчим хүчний политехник коллеж, Дархан-Өргөө политехник коллежийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, үйл ажиллагааны хяналт, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ахлан Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа …

  • 2 September

    Онцгой байдлын алба хаагчдад туулах чадвар сайтай автомашин гардууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр иж бүрэн аврах ажиллагааны гурван автомашин болон багаж хэрэгслийг Онцгой байдлын алба хаагчдад гардуулан өглөө. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид ой хээрийн тусгай зориулалтын нэг автомашин, Нийслэлийн аврах анги-105-д аврах ажиллагааны зориулалттай нэг автомашин болон эмнэлгийн зориулалттай нэг автомашиныг тус …

  • 2 September

    Ж.Мягмар: Эцэг эхчүүд хүүхдэдээ шим тэжээлтэй хоол хүнс өгч, эрт унтуулах зэргээр дархлааг нь дэмжих хэрэгтэй

    Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар өнөөдөр /2020.09.02/ Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт оролцож мэдээлэл өглөө. Тэрээр “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн үед анх удаагаа сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж улсын хэмжээнд 1475 цэцэрлэгт 199 мянган хүүхэд цэцэрлэгтээ явж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал …

  • 2 September

    COVID-19 өвчний үед хэрэглэх эмчилгээний сийвэн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна

    Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 8 дугаар сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Цус сэлбэлт судлалын …

  • 2 September

    А. Ариунзаяа: Нийгмийн халамжийн бүх үйлчилгээг цахимд шилжүүлэхэд бусад төрийн байгууллагын оролцоо чухал байна

    Нийгмийн халамжийн цахим системийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа. -Нийгмийн халамжийн нэгдсэн систем нэвтрүүлж байгаа талаар мэдээллийг иргэд их сонирхож байна. Яг хичнээн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна вэ? -Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд …

  • 2 September

    Эрүүл мэндийн Сайдын орон тооны зөвлөхөөр профессор О.Чимэдсүрэн ажиллана

    Эрүүл мэндийн сайдын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд салбарын чадварлаг, туршлагатай эрдэмтэн, багш, судлаач, эмч, мэргэжилтнүүд баг болон ажиллаж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн Сайдын орон тооны Зөвлөхөөр Профессор О.Чимэдсүрэн ажиллахаар боллоо.О.Чимэдсүрэн нь  АУ-ны Доктор, Дэд профессор, Профессор цолтой. 1991 онд Анагаах Ухааны дээд сургуулийг Эрүүл ахуйч, тархвар судлаач мэргэжлээр Баклавр,  1994 онд АУ-ны магистр, 2002 онд “Улаанбаатар хотын ундны усан дахь …

  • 2 September

    Сиатл -Улаанбаатар чиглэлийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирлээ

    Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 14:58  цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.   Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-54, жирэмсэн-6, эрүүл мэндийн шалтгаантай-74, бусад шалтгаантай-80 иргэн байгаа юм.  Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 2 September

    Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг “Е-Мongolia” цонхонд нэгтгэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “Е-Мongolia” цонхонд нэгтгэхийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн шүүх, прокурор, УИХ-аас байгуулдаг төрийн байгууллага, томилдог албан тушаалтнуудад зөвлөв.  Төрийн үйлчилгээний www.e-mongolia.mn нэгдсэн системд төрийн 10 байгууллагын 52 үйлчилгээг нэгтгэн, мобайл аппликейшн болон вэб портал хэлбэрээр ашиглаж эхлээд байна. …