Засгийн газрын 62 тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ-аас 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудад агаарын бохирдлыг бууруулах зорилгоор утаа шүүгч суурилуулах шийдвэрийг энэ онд гаргасан. Тус шийдвэрийн хүрээнд суурилуулсан утааны шүүлтүүр нь хөлдөх, эвдрэх, стандартын бус суурилуулсан зэрэг олон гомдол санал ирсний улмаас УБЗАА-ны зургаан хэлтсийн даргаар ахлуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг өнгөрөгч 12 сарын 13-16 өдрүүдэд …
Tag Archives: нийгэм
December, 2019
-
21 December
“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааны дүн гарлаа
Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн, Орчин, Төлөвлөлт төвтэй /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршил загвар зураг төсөл боловсруулах уралдааныг Хот байгуулалт, хөгжлийн газраас зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан залуусын дунд зохион …
-
21 December
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2019 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас …
-
20 December
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб 2019 оны аваргуудаа тодрууллаа
Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Тайлангийн хуралд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов. Хурлын эхэнд НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр Цэргийн штабаас 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Цэргийн штаб нь 2019 онд Хууль …
-
20 December
“Invest in Mongolia 2019” Япон-Монголын бизнес форум Токио хотноо эхэллээ
Үндэсний хөгжлийн газар нь 2019 оны 12 дугаар сарын 20-нд “Invest in Mongolia 2019” Япон-Монголын бизнес форумыг Япон улсын Токио хотноо Япон Улсын Эдийн засаг, Худалдаа Аж үйлдвэрийн яам, Японы Гадаад худалдааны байгууллага/JETRO/, Японы Жижиг Дунд Үйлдвэрлэлийн агентлаг, Монгол Улсын ХХААХҮЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, ЖДҮХСан, Экспорт Олон улсын худалдааны төв /ЭОУХТөв/ байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж …
-
20 December
НОБГ-т “Хээрийн удирдлагын штаб”-ын зориулалтаар ашиглагдах автомашиныг хүлээлгэн өглөө
Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг хүлээн авч, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын …
-
20 December
ОБЕГ шилдэг алба хаагчдаа тодруулж, шагнаж урамшуулав
Онцгой байдлын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, шилдэг алба хаагчдаа шалгаруулж, шагнал гардууллаа. 2019 оны “Тэргүүний газар”-аар хурандаа Ж.Чүлтэмсүрэн даргатай Нийслэлийн Онцгой байдын газар, …
-
20 December
БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, БНСУ-ын Бусан хотын захиргааны хотын дипломат бодлогын хэлтсийн дарга Ким Хе Кюн, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн гүйцэтгэх захирлын туслах И Гуан Сог нар байлцав. БНСУ-ын Бусон хотын захиргааны хотын дипломат …
-
20 December
2019 оны “Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагууд тодорлоо
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон дүүргүүдийн ЗДТГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрүүл ажлын байр” удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоход идэвхи санаачлагатай ажиллаж, бусдыгаа манлайлсан байгууллагуудыг өнөөдөр шалгарууллаа. “ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагаар 1-р байр: нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар 2-р …
-
20 December
“Алунгоо” цомын эзэд маргааш тодорно
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр салбар салбарын оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулж, “Алунгоо” цом олгодог билээ. Энэ жилийн тухайд “Архигүй баярын ширээ” уриатайгаар энэ сарын 21-нд УДЭТ-ын тайзнаа зохион байгуулах гэж байна. Баяр ёслолыг заавал АРХИТАЙ ширээний ард сууж, наргиж тэмдэглэх бус шинэлэг байдлаар тэмдэглэж, баярлаж сурцгаая хэмээн нийгэмд уриалж байгаа юм. “Алунгоо-2019” ёслолын арга хэмжээний төгсгөлд МЭХ-ны анхны даргаар ажиллаж байсан их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, намтраас сэдэвлэсэн …
-
20 December
Сурагчдад “Цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх” сургалт зохион байгууллаа
Хүүхэд, залуучуудад “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилготой сургалтыг энэ сарын 16-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15, 18, …
-
20 December
Монгол Улс-БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хаалтын ёслол болов
Монгол Улс-БНХАУын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтэн жил тэмдэглэн, өчигдөр хаалтаа хийв. Хаалтын ёслолд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон Хятад улсад ажиллаж байсан ахмад дипломатуудын гэр бүлийн төлөөлөл оролцлоо. Хаалтын ёслолын үеэр ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлэхдээ, энэ оны 4 дүгээр сард Монгол Улсын …
-
19 December
Гэр хорооллын айл өрхийн үнсийг ялган ангилж, дахин боловсруулна
Өнөөдөр НЗД-ын зөвлөлийн хурлаар “Гэр хорооллын үнснийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг танилцуулж хэрэгжүүлэхээр дэмжлээ. “Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолоор Нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн бөгөөд сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсийг дахин боловсруулах, түүнийг энгийн хог хаягдлаас ангилж, тээвэрлэх үйл ажиллгааны зохион байгуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх төслийг нийслэлийн …
-
19 December
Б.Отгонсүх: Хүний эд хөрөнгийг буруу тээвэрлэн гэмтээх эрх, үүрэг байхгүй
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хууль бус авто машин ачих, ачилтын үед гэмтээх зэрэг зөрчлийн асуудлаар автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийлээ. Уг уулзалтад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра, Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар болон ачигч компаниудын төлөөлөл оролцов. Нийслэлийн зам …
-
19 December
Төрийн байгууллагууд Улсын үзлэгээр 90,4 хувьтай дүгнэгджээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэргийн хөтлөлт”-ийн Улсын үзлэгийн дүнгийн талаар хэлэлцэв. Улсын үзлэгийг 2019 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 1307 байгууллага хамрагдсан байна. Улсын үзлэгийн зохион байгуулалтад 12 салбар комиссын 47 ажлын хэсгийн 218 төрийн албан хаагч оролцжээ. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын …