Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчирах эхний нислэг 2020 оны 03 дугаар сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэнэ. Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. …
Tag Archives: нийгэм
March, 2020
-
14 March
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Арилжааны 13 банк, Монголын Банкны холбоонд санал хүргүүллээ
Дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдлийг бууруулах зорилгоор нийгэмд тулгарч буй олон асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргахыг хүсч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монголын банкны холбоо, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, Ариг банк, Кредит банк, Хаан банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Тээвэр …
-
14 March
Эхний ээлжний иргэдийг авчрах нислэгийг маргааш 07.45 цагт хийнэ
Шинэ төрлийн корона вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор …
-
14 March
ЗТХЯ-ны ажилчид нэг өдрийн цалингаа УОК-т хандивлалаа
Зам, тээврийн хөгжлийн яамны ажилтан, алба хаагчид хандивын аянд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Нийт 7 сая төгрөгийг цуглуулж, Улаанбаатар төмөр замын эмнэлэгт шаардлагатай ариутгалын хэрэгслийг авч хандивласан бол өчигдөр үлдсэн 3,5 сая төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн юм. Мөн “Монголын тээвэр нэгдэл” ХХК болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК-аас нийт 10 сая төгрөгийг хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. …
-
14 March
Б.Чулуунтамир: Худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага тооцож байна
Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, францын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн 100 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж буй билээ. Гэвч тэдний ар гэрийнхэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хэл амаар доромжилж, эмнэлэг рүү нь дайрч орох гэсэн тохиолдол гарч буй аж. Улс орны хэмжээнд онцгой дэглэм тогтоогоод байхад ийнхүү авирлаж буй хүмүүст ямар хариуцлага тооцож буй талаар ЦЕГ-ын …
-
14 March
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларснаас цас эрчимтэй хайлж, шар усны үер болох нөхцөл бүрдэж байна. 2020 оны 03 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, …
-
13 March
Махны үнийг засварлан зориуд худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Үхрийн нуруу, сээр, хааны цул мах 20000” гэсэн махны үнийн зураг тавьсан, үүнийгээ засаж, фотошопоор завсарласан зургийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна. Энэхүү худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, үнийг хөөрөгдөх нөхцөл байдал үүсгэсэн байна. Худал мэдээлэл түгээсэн иргэнийг …
-
13 March
Хэрэглэгчийг чирэгдүүлж байгаа үйлдлийг таслан зогсоолоо
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн дагуу бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэгч “Артизан” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүн худалдаалж буй үйл ажиллагаатай танилцаж, шалгалаа. Шалгалтын явцад “Артизан” ХХК-ийн албаны хүмүүсээс тайлбар авахад “коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн …
-
13 March
СБД-ийн ЗДТГ жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагчдад цалинтай чөлөө олголоо
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссоос 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгосон. Үүний хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дээрх хугацаанд хэлтэс, тасаг, хороодынхоо жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй …
-
13 March
Д.Цогтбаатар: “Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” аянаар цугласан мөнгийг хятадын талд гардуулан өгч байгаадаа баяртай байна
БНХАУ-д дэгдсэн COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын зүгээс өрнүүлсэн “Мөнхийн хөрш – Сэтгэлийн дэмжлэг” хандивын аянаар цугларсан мөнгийг хятадын талд гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов. Монгол Улсын төр засгийн байгууллагууд болон 43 аж ахуйн нэгж, 188 иргэдээс цугларсан …
-
13 March
Мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрсэн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас төдийлөн өөрчлөгдөөгүй хэдий ч зарим голуудад мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрсэн байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт …
-
13 March
Д.Нямхүү: Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож, зарим иргэдийн COVID-19 халдварын шинжилгээний хариу гарсныг танилцууллаа.Тэрбээр “Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Энэ бол маш чухал мэдээ юм. Энэ дотор кэмпт франц иргэнтэй ойрхон байсан есөн хүний шинжилгээний хариу багтаж байгаа. Санаа зовоож байсан нэлээн ойрхон байсан, хүмүүсийн хариу энэ 58 хүний шинжилгээн дотор байгаа гэдгийг хэлье. Өнөөдөр Дорноговийн кэмпээс нэмж сорьцууд ирнэ. Энэ …
-
13 March
Б.Янжмаа: Италид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн нас барж, нийт нас баралт 1,016 боллоо
Дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. Тэрбээр “ДЭМБ-аас коронавирусыг ЦАР ТАХАЛ хэмээн зарласан. Үүнтэй холбоотойгоор болон халдварын нөхцөл байдалтай уялдуулан дэлхийн олон улсууд олон төрлийн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг шинээр авах, өмнө нь авч байсан хязгаарлалтын арга …
-
13 March
Д.Нарангэрэл: Эрт сэрэмжлүүлэг болон хариу арга хэмжээний хувьд үндсэн дөрвөн арга хэмжээг БНХАУ авсан байна
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 122 оронд халдвар бүртгэгдсэнээс шинээр нэмэгдэж Африкийн таван оронд халдвар бүртгэгджээ. Ингэснээр өвчлөл дэлхийн бүх тивийг хамарч байгаа юм. БНСУ, Итали Испани, Герман, Норвеги, Франц зэрэг орнуудад халдвар идэвхтэй байгааг мэдээллийн эхэнд дуулгалаа. ДЭМБ-аас БНХАУ-ын эмч нартай туршлага солилцох онлайн хурлыг зохион байгуулсан. Хурлын талаар мэдээллийг өглөө. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл …
-
13 March
“Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг байгууллаа
Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар Монгол Улсад коронвируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгууллаа. Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд холбогдох яам, агентлагийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл