Tag Archives: нийгэм

February, 2020

  • 1 February

    Жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхины хэргээр баривчилжээ

    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан цахим хуудсандаа нэгэн иргэнийг баривчилж буй бичлэгийг дэлгэсэн юм. Тэрхүү бичлэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж байгааг харуулсан ба эх сурвалжийн мэдээлснээр бичлэг дээрх эрэгтэй нь жүжигчин Т.Билэгжаргал аж. Т.Билэгжаргал нь өмнө нь буюу 2016 онд мансууруулах төрлийн бодис болох мөс хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байжээ. Мөн 2019 оны нэгдүгээр сард …

  • 1 February

    Ухань хотод тусгаарлагдсан 31 монгол оюутан эх орондоо ирлээ

    Шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ГХЯ-ны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, ХӨСҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний энэ өдөр эх орондоо шилжүүлэн авч ирлээ. Тэднийг 10:18 цагт МИАТ ТӨХК- ийн …

January, 2020

  • 31 January

    Гал түймрийн аюулаас 126 хүний амь насыг авран хамгааллаа

    Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 320 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн 13 хүн нас барж, 35 толгой мал хорогдож, 188 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 126 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Өнгөрсөн оны мөн …

  • 31 January

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай үүрэг даалгавар өглөө

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Энэ удаагийн хурлаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээлэл, томуугийн идэвхжил дэгдэлтийн үед эмнэлгээс эмчлэгдэж гарсан, мөн түргэн тусламжийн дуудлага өгсөн 0-5 насны хүүхдийг гэрээр очиж үзэх, өрхийн гэрийн эргэлтийг сайжруулах талаар НЭМГ-ын хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Түүнчлэн шинэ коронавирусын шинэ хэв шинжээр үүсгэгдсэн …

  • 31 January

    Уханьд байгаа 31 оюутныг маргааш авчрахаар боллоо

    БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан билээ. Тэгвэл БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өнөөдөр /2020.01.31/ мэдэгджээ. Монголоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоц маргааш хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчирна.  Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан, хяналтад байлгах юм. http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html

  • 31 January

    МИАТ компани Бээжин, Хонконгийн зарим нислэгээ цуцаллаа

    Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани коронавирусын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа. Нислэг цуцалсантай холбоотойгоор зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан тул МИАТ мэдээллийг тодруулан, өчигдөр /2020.01.30/ албан ёсны МЭДЭГДЭЛ гаргав.  МЭДЭГДЭЛ  Зарим мэдээллийн хэрэгслээр бүх нислэгээ цуцласан гэх ташаа мэдээлэл явж байгааг анхаарна уу. МИАТ компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар …

  • 31 January

    БОАЖЯ: Аялал, жуулчлалын компаниудын АНХААРАЛД

    АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт шинэ төрлийн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан олон улсад онцгой байдал зарлаад байна. Тиймээс Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс короновирус илэрсэн улс орнуудад аялал зохион байгуулахыг түр хугацаанд зогсооно уу! Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд тухайн өвчний талаар холбогдох …

  • 31 January

    Д.Сарангэрэл: Маскны түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа

    Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Манай …

  • 31 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж,  цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга …

  • 30 January

    Цас орж, цасан шуурга шуурна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд, Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд түр зуур 13-15 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд: Малчин …

  • 30 January

    Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

    Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байгаа юм. Гол, нуурын мөс цөмөрч автомашин живсэн, суусан тохиолдол он гарснаас хойш дөрөв бүртгэгджээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон …

  • 30 January

    “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлагдлаа

    Малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг хангаж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэсээр иржээ. Гэвч малын тооны өсөлт, бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлт нь экологийн нөөцийн хязгаарлагдмал байдалд сөрөг нөлөөлөл, үүсгэж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх боломжийг хязгаарлаж эхэллээ. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдуулж, мал …

  • 30 January

    Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа БНХАУ-д сайн дурын эмчээр ажиллана

    БНХАУ-ын Ухань хотод монгол эмч нарын сайн дурын баг очиж ажиллахаар болсон байна. Монгол эмч нарын сайн дурын баг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотыг зорих ажээ.  Эрүүл мэндийн дэд сайдаар асан, хүний их эмч Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нар Ухань хотод очиж, коронавирусийн халдвартай тэмцэх ажилд гар бие оролцох юм. Энэ талаар …

  • 30 January

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон …

  • 29 January

    Төрийн албаны шалгалт хойшиллоо

    Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа. Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил 1 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна. …