Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 02 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 хэм, …
Tag Archives: нийгэм
February, 2020
-
4 February
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ойн өдөр “Сүхбаатар” намтарчилсан комик бүтээлийн нээлт боллоо
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр “Сүхбаатар” шинэ эриний Монгол жанжны намтарчилсан комик номын нээлт боллоо. Нийт түүхэн 10 цуврал бүтээл гарах бөгөөд эхний 2 номыг уншигчдын хүртээл болгоход бэлэн болгожээ. Үлдсэн 8 номыг ирэх 6 дугаар сард багтаан гаргана. Мөн хүүхэд, залууст зориулсан 10 цуврал анимейшн, радио жүжгийн бүтээлийг гаргах юм байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2018 онд эхлүүлсэн уг …
-
4 February
Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.04/ мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Коронавирусийн халдвартай холбоотойгоор БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын газраас гадна хилийн чанадад байгаа нийт иргэдийн аюулгүй байдлыг хангах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийг ЭСЯ-дад өгөөд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д байгаа ЭСЯ, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй нутгаас эх орондоо …
-
4 February
Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсгийг үндэслэн “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох” тухай УБЕГ-ын …
-
4 February
Түүхий нүүрсийг элсэн доор нуун тээвэрлэж явсныг илрүүлжээ
Хоёрдугаар сарын 1-ний өдөр “Northbenz” маркийн автомашинаар иргэн Б нь найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун тээвэрлэж явсныг НМХГ-ын алба хаагчид илрүүлжээ. Налайх дүүргээс тээвэрлэж байсан тус нүүрсийг “Амгалан” дулааны станцад төвлөрүүлэн шалтгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Засгийн газарын шийдвэрээр өнгөрөгч 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. …
-
4 February
“ЗИЛ-131” маркийн 28 машинаар өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд шахмал түлш түгээж байна
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан алба хаагчид сайжруулсан шахмал түлшийг түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өдөр бүр “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар зургаан дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд түгээлтийг хийж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилготой тус ажил гуравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий …
-
4 February
Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна. 2020 оны 02 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, …
-
3 February
Хог ачилтын компаниудын үйл ажиллагааг цахимаар хянадаг болно
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Налайхын автозам тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, авто замын засвар, арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд бүрэн …
-
3 February
Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ
Нийслэлийн Прокурорын Газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг …
-
3 February
П.Эрдэнэбилэг:Г гэгч этгээд Г.Батхүү агсны ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилж авсан
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийн шалгалтын явцын талаар өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ. МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг “Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүүгийн хэргийг Мөрдөн байцаах албанд үргэлжлүүлэн шалгаж байна. Энэхүү хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн 13 секундийн бичлэг болон уг хэргийн гэрч байгаа тухай олон …
-
3 February
З.Энхболд:Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил, шүүгч, прокурор нь жижиг хонгил үүсгэж дарамталж байгаа бол өргөдөл, гомдлоо өгч болно
Иргэн Г.Буяндорж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод “Нэр бүхий шүүгч,прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг хүлээлгэж өглөө. Иргэн Г.Буяндорж“Манай “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жил хуулийн байгууллагаар шалгагдсан ч Монгол Улсын шүүх миний хэргийг цагаатгасан. Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган …
-
3 February
Б.Амархүү: Т.Билэгжаргалыг өмөөрсөн зүйл байхгүй
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өчигдөр /2020.02.02/ иргэн Б-г баривчилж буй бичлэгийг сэрэмжлүүлэг болгон олон нийтэд хүргэсэн. Тэрхүү бичлэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж байгааг харуулсан ба эх сурвалжийн мэдээлснээр бичлэг дээрх эрэгтэй нь жүжигчин Т.Билэгжаргал байсан юм. Тэгвэл хар тамхины хэрэгт холбогдож байсан дуучин Б.Амархүүгийн жүжигчин залууг өмөөрсөн утга агуулга бүхий постууд цахим орчинд тархсан юм. Харин дуучин Б.Амархүү …
-
3 February
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулсаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.2020 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч …
-
1 February
“Хоггүй амьдарцгаая” аяны хэрэгжилтийн явцыг шалгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтэс болон бусад холбогдох албаныхан НЗДТГ-ын Явуулын ажлын байранд ажиллалаа. Хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс “Хоггүй амьдарцгаая” аяныг нийслэл даяар өрнүүлж байна. Уг аяны …
-
1 February
Улсын болон хувийн эмнэлэгт хэвтвэл ЭМД-ын сангаас 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төр, хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифын ялгааг үе шаттайгаар арилгаж ижил түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийлээ. Ингэхдээ Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын оношны хамааралтай бүлэг, өртгийн жинг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл