Өнөөдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын өдөр. Жил бүр энэ өдрийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд МАН түүхт 98 жилийн ойн баярын өдрөө 98 шинэ гишүүн элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Батламж гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын …
Tag Archives: нийгэм
March, 2019
-
1 March
“Эх орончдын баяр”-ын өдрийг тохиолдуулан Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
“Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, иргэдийн …
-
1 March
Д.Амарбаясгалан: Дэлхий дахины хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхуулах хариуцлагатай үүрэг ногдож байна
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ийн мэндчилгээ Журмын эрхэм нөхөд өө! Үе үеийн эх орончид оо! Та бүхэндээ Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе! Монголчууд гадаад гүрнүүдийн шахалтан дор төрийн тусгаар тогтнолоо алдсан хүнд цаг үе болох 1921 оны гуравдугаар сарын энэ өдрүүдэд …
-
1 March
Нурангад дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна
Төв аймгийн Заамар сум, Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар”ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд өчигдөр 16.00 цагийн орчимд нуралт болж зургаан хүн дарагдсан осол гарсан юм. Осол болсон газар луу онцгой байдлын албаныхан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е нисдэг тэргээр очиж, аврах ажиллагааг явуулснаар хоёр иргэнийг аварсан. Харин үлдсэн дөрвөн иргэнийг эрэн хайх …
-
1 March
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдлоо
МҮХАҮТ-ын ээлжит 20-р их хурал өчигдөр болж тус танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдлоо.Тэрбээр хамгийн олон санал буюу 259 санал авсан бөгөөд ирэх дөрвөн жил тус танхимыг удирдах юм. Санал хураалтын удаах байранд Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авсан байна.
-
1 March
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир …
February, 2019
-
28 February
Х.Баттулга: Шүүх засаглал, зөв, шударга байж Монголын төр цэвэр байх учиртай
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж: Гансүхийн Есөн-Эрдэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан …
-
28 February
Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа
НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан энэ сарын 26-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан …
-
28 February
Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс шар өвсний түймэр гарлаа
Энэ сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд шар өвсний түймэр гарчээ. Түймэрийг нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраалаа. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. 2019 …
-
28 February
МҮХАҮТ-ын удирдах багийг сонгох Их хурал эхэллээ
МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд эхэллээ.Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь Танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд Танхимын хийсэн ажлыг үнэлж дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан МҮХАҮТ-ын дүрэмд …
-
28 February
Байлдагч Ж.Баярцогт хоёр өрөө байртай боллоо
Цэргийн албанд татагдаж очоод золгүй явдлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон Ж.Баярцогт ард түмнийхээ хандиваар өчигдөр /2019.02.27/ хоёр өрөө байрандаа нүүж орлоо. Хандивын аяныг дуучин Э.Энх-Эрдэнэ зохион байгуулсан бөгөөд Ж.Баярцогтын дансанд 51 сая 500 мянган төгрөгийн хандив цугларчээ.Энэхүү мөнгөөр шинэхэн залуу гэр бүл хоёр өрөө байртай боллоо. Өрхийн тэргүүн Ж.Баярцогт шинэ байрандаа нүүж ороод “Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн …
-
28 February
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн …
-
27 February
Ерөнхий сайд С.Амарсайханыг Нийслэлийн Засаг даргаар батламжиллаа
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус өчигдөрийн /2019.02.29/ хуралдаанаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгохыг олонхи дэмжсэн. Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайханыг батламжлуулахаар Ерөнхий сайдад НИТХ-аас албан тоот өнөөдөр хүргүүлсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилох НИТХ-ын шийдвэрийг батламжилсан байна.
-
27 February
Ардын жүжигчин Д.Нанжид таалал төгсжээ
БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Ардын жүжигчин, нэрт бүжиг судлаач, СУИС-ийн хүндэт профессор Дунжаагийн НАНЖИД 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Ариг ус” гэдэг газар мэндэлжээ. 1948 онд Хөгжимт драматик сургуулийг бүжигчин мэргэжилээр төгсөөд, 1945-1972 онд Улсын эстрад концертын товчоо, УАДБЧ-д бүжигчин, 1973-1975 онд Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” …
-
27 February
Токио 2020 Олимпийн нээлтийн ёслолд сонгодог урлагийн залуу авьяастнуудыг дэмжин ажиллахыг хүслээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оноос хойш Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж буй Япон Улсын иргэн Каваүчи Широг хүлээн авч уулзав. Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ соёлын элчийн үйл ажиллагааныхаа хүрээнд монгол залуусыг дэмжих, үүнд залуу жүдочдыг дэмжин ажиллаж байгаа зэрэг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Каваүчи Широгийн идэвх чармайлтыг өндрөөр үнэлээд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл