Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, …
Tag Archives: нийгэм
February, 2019
-
26 February
Н.Эрхэмжаргал: Байгууллагын дүрэмт хувцсаар дагнасан нь манай давуу тал
Монгол хүн бүрийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөн хорихгүй, биед наалдацтай албан байгууллага хамт олны өнгө имиджийг бүрдүүлэгч “Мандухайн гоёл” салон 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ хугацаанд захиалагчийнхаа хүссэн загварыг, түүнд тохирох материалаар тухайн хүний бие галбирт төгс зохицох цор ганц загварыг нийлүүлж ирсэн юм. “Мандухайн гоёл” салоны үүсгэн байгуулагч Н.Эрхэмжаргалтай байгууллагын үйл ажиллагаа болон цаашдын зорилгын талаар товч ярилцлаа. -“Мандухайн …
-
26 February
МХЕГ: Хууль бус сурталчилгааг таслан зогсооно
Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн хоёр жилд эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний сурталчилгаанд тандалт судалгаа хийхэд цахим орчин, фэйсбүүкт 45 хувь, телевизээр 35 хувь, богино долгионы радиогоор 15 хувь нь цацагдаж байжээ. МХЕГ-аас энэ төрлийн зар сурталчилгаанд тавих хяналт, зохицуулалтыг эрчимжүүлэн сайжруулах, мэдээллийн үнэн бодит байдлыг хангуулах, хууль бус сурталчилгааг таслан зогсоох, иргэдийг төөрөгдөлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эрүүл …
-
26 February
Андрэа Дэ Фэлип: Нэхмэлийн технологи дамжуулах төв байгуулахаар болсонд баяртай байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Итали Улсын нийслэл Ром хотод болсон НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Удирдах зөвлөлийн 42 дугаар хуралдаанд оролцсон. Тэрбээр уг худалдаанд оролцох явцдаа Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Италийн хэсгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга …
-
26 February
Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө
ОХУ-аас жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдрийг “Эх орноо хамгаалагчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, командлалын удирдлагууд ОХУ болон Беларусь улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, орос иргэдийн төлөөлөл ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол улсын баатар, …
-
26 February
Эмгэнэл
ЛУВСАНДОРЖИЙН БЯМБАА (1951-2019) Монголын Хуульчдын холбооны гишүүн, гавьяат хуульч, хууль зүйн доктор Лувсандоржийн Бямбаа нь 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр зуурдаар таалал төгсөж, хүнд гарз тохиолоо. Л.Бямбаа нь 1951 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрж өсжээ. Тэрээр 1973 онд Хуулийн дунд сургуулийг дүүргэж, 1984 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2000 онд …
-
26 February
Эх орончдын өдөрт зориулсан барилдаан Монгол бөхийн өргөөнд болно
Эх орончдын өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 3-р сарын 1-ний өдрийн 14 цагаас “МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ”-нд болох гэж байна. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн баяр, Эх орончдын өдөрт зориулсан шороон гахай жилийн анхны хүчит бөхчүүдийн барилдаанд Монгол улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Монгол Улсын Арслан, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, …
-
26 February
НИТХ: АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа
НИТХ–ын ээлжит бус VII хуралдаан 11:10 минутад 100 хувийн ирцтэйгээр эхэлж Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээ баталж, хуралдааныг эхлүүлсэн юм. Хуралдаанд тооллогын комисс батлахаар МАН–ын бүлгийн дарга Р.Дагва санал оруулсан ч АН-ын зүгээс эсэргүүцэж, өмнөх тооллогын комиссыг хэвээр батлах ёстой гэсэн санал оруулсан юм. Тиймээс МАН–ын бүлэг 10 минутын завсарлага авч, энэ асуудлыг хэлэлцээд хуралдаан үргэлжилж эхэлсэн ч Ардчилсан намын бүлэг хоёр цагийн завсарлага авах санал гаргалаа. Ингээд хуралдаан даргалагч Б.Батнасан асуудлыг …
-
26 February
Далай лам Монголчуудад зориулж онлайнаар ном айлдана
Монголын Бурханы шашны гурван зулын нэг Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагтын айлтгал хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн анх удаа Монголчуудад зориулан онлайнаар ном айлдана. Монголын сүсэгтэн олонд зориулсан “Монгол Сүнчой-2019” хэмээх онлайн номын айлдвар хоёрдугаар сарын сүүлийн өдөр 2019.02.28-ны өдрийн 10:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох юм. Тус арга хэмжээг Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд болон “Ламын гэгээн монгол сүнчой” төрийн бус …
-
26 February
ШШГЕГ-аас асууя, талийгаачтай хамгийн сүүлд хэн уулзсан бэ?
Гавьяат хуульч, шүүгч асан Б нь ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид нас барсан хэрэг нийгмийн анхаарлыг татаж байна. Хууль хяналтын зарим байгууллагаас түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл өгч байгаа хэдий ч гадны нөлөөтэй нас барсан гэдэг сэжиг ч олны дунд нэлээд явж байна. Талийгаачийн бэр Р.Мөнхзул хэвлэлд өгсөн ярилцлагадаа” Суллах цаг нь болчихоод байхад суллахгүй байсан. Ээжийн ажлын …
-
26 February
Хотын даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөнө
Нийслэлийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд НИТХ–ын дарга С.Амарсайханыг МАН–ын Удирдах зөвлөлөөс санал болгосон бол НИТХ–ын төлөөлөгч С.Мөнхчулуун дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт батламжлах хуулийн зохицуулалттай.
-
26 February
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас Алтайн уулархаг нутаг, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан …
-
25 February
С.Амарсайхан: Нийслэлийн 380 жилийн ойг гурван чиглэлээр тэмдэглэнэ
Сая гаруй хүн амтай Нийслэл хотын ойн арга хэмжээнүүд өнгөрсөн жилүүдэд элдэв янзын бэлэг буюу эрээвэр хураавар дурсгалын зүйл, энд тэндгүй хэрэггүй хөрөнгө зардал үрсэн арга хэмжээнүүд зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан явдлыг НИТХ–ын дарга С.Амарсайхан шүүмжиллээ. Энэ жил Нийслэл хотын 380 жилийн ойн тохиох бөгөөд энэ ажлын хүрээнд иргэн аж ахуй нэгжүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зөвхөн гурван ажилд анхаарч үр дүнтэй ажиллана хэмээв. …
-
25 February
Н.Батсүмбэрэл: BRT –г шалгаж дуусмагц томилгоо хийх хэрэгтэй
Дэлхийн том хотуудын нийтийн тээвэртээ нэвтрүүлээд буй BRT буюу тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг хотын удирдлагууд эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч битгий хэл эхний ээлжийг 2018 онд ашиглалтад оруулна гэх зорилт дэвшүүлсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ төсөл цаасан дээр хэрэгжиж, төслийн багийн удирдлагуудтай холбоотой ноцтой мэдээллүүд чих дэлсэх болов. Үндсэндээ төсөөлөл их гоё. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрэх …
-
25 February
МХЕГ-ын 1800-1286 дугаарт 175 иргэн ханджээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нээлттэй утас 1800-1286 дугаарт энэ оны эхний сарын байдлаар 175 иргэн холбогдон гомдол, санал гаргаж зөвлөгөө, мэдээлэл авчээ. Тухайлбал, бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад шаардагдах бичиг баримт, жирэмсний болон ээлжийн амралт, хяналтын хуудас болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө хүссэн зэрэг 130 дуудлагад хариу өгсөн байна. Мөн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар найман удаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл